November 24, 2009

Ошо хэмээгчийн яриа..

Гурван эрдэнийг үргэлж өмгөөл
... Будда, сангха, дхамма гурав бол нандин эрдэнэ. Нийгэм энэ гурвыг гутаан доромжилж, эвдэн сүйтгэхийг хүсдэг. Үнэнийг дээдлэгч хэн бүхэн гурван эрдэнийг өмгөөлж хамгаалах ёстой. Эхнийх нь Будда. Нийгэм яагаад будда руу дайрч давшилдаг юм бэ? Кришна, Христ, Адиша, Дилова, Сараха гээд л ямар ч дүрээр будда тодорч магадгүй. <Будда> гэдэг нь нойрноос сэрсэн, үнэнийг сэхээрсэн гэсэн утгатай. Хэн нэгнийг сэрж сэхээрмэгц нийгэм түүнд дайсагнаж ханддаг. Яагаад гэвэл нийгэм өөрөө дуг нойрондоо дугжирч байдаг.
<Хөөрхий боолыг бүү сэрээ. Өөрийгөө эрх чөлөөтэй нэгэн гэж зүүдэлж байгаа ч юм билүү.> гэсэн Араб ардын үг бий. Тэгвэл будда нар өөрөөр хэлдэг: <боолыг сэрээгтүн. Амтат зүүдэнд хууртахын оронд бодит байдлыг сэрж мэдэг. Сэрж мэдсэн хүн л эрх чөлөөг эдлэх заяатай> гэнэм.
Хорвоо нойрондоо мансуурч, хүмүүс зүүдэндээ баясдаг. Тэд зүүдээ есөн шидээр гоёж, өнгө өнгөөр буддаг. Гэтэл хэн нэгэн орж ирээд, зүүд нойры бусниулж <Сэрцгээ!> гэж хашгирахад уурсан бачимдъюу. Тэдэнд зүүдлэхээс өөр цэнгэл таашаал байхгүй шүү дээ. Зүүднээс сэрэх юм бол бодит байдал нь уйтгар зовлон л байдаг. Уйтгар зовлонгийн цаана баяр жаргалын ундрага байгааг тэд олж хардаггүй. Сэрэх аядмагцаа аймшигтай их зовлон гуниг мэдэрдэг болохоор бушуухан мартахын түүс болж, мансуурах аргаа хайна.
<Юунд ч сатаарахгүй хором чөлөө, орон зайг өөртөө олгож бай> гэж будда нар сургадаг. Энэ бол бясалгал. Өдөр бүр адаглаад нэг цагийг бясалгалд зориул. Юу ч хийхгүй нам гүмхүн суу. Дотроо болж буй бүхнийг зүгээр л ажигла. Эхний үед үнэхээр их уйтгар гуниг мэдрэгдэнэ. Дотогшоо өнгийж харахуйд гагцхүү түнэр харанхуй, ад зэтгэр үймсэн ангал л байх шиг санагдана. Юуных нь баяр таашаал вэ? Босч харайж, боож үхмээр болох вий. Гэлээ ч бүү халир. Хуурамч үзэгдэл замхарч, түүний цаанаас жинхэнэ гэрэл гэгээ тодрох өдөр ирнэ. Тэр цагт чи өөрөө будда болно. Буддаг хорсон санах мянга нэгэн шалтгаан нийгэмд бий. Хамгийн гол нь тэрбээр зүүдээ үнэн гэж итгэдэг хүмүүсийн хуурамч тайтгарлыг бусниулж орхидог юм...

...Шинээр тодорсон будда руу хүмүүс дайрч довтолдогт бас нэг учир бий. Шинэ будда хэзээ ч хуучин буддагийн хуулбар байдаггүй. Хүмүүс хуучин будда нарт он цагийн эрхээр дасч эершээд цочоо нь арилсан байтал гэнэт шинэ будда гарч ирэхээр эвлэрч чаддаггүй. Будда гэхээр л ийм л байх ёстой гэсэн хэвшмэл үзэлдээ баригдаж, өмнөө туяарах гоо сайхныг нүдээ анин тас эсэргүүцдэг...
Share |

2 Сэтгэгдэлтэй:

nasa said...

uduriin mend
Agnistiin gegee tsuvralaas Atisha bolon Dilova hutagtiin duulaliig Osho bagshiin tailbaraar gargasan iim iim nertei nomnoos ene hesegiig ni avaj tavisan gej eh uusveriig ni bichij baival tuhain sonirhoson humuus ni ter nomiig olood bureneer ni unshval ih zegeersen gej sanagdlaa.
chi englisheer nom unshag bol Bagshiin "Book of Secret" geed meditationii 112 arga teknikiig tailbarlasan nom, bas bus video materialuudiig file-aar ni nadaas avaj sonirhooroi hu.
Mun sonirhovol Bagshiin Active meditation=uudaas hiij uzeerei gej heleh ba. dynamic,kundalini, nadabrahma geh met.
uurtei chin taniltsahad taatai baih bolno.
utas 8889-0915, batnsn78@yahoo.com
have a big days

Мөнхбаяр said...

Хөөх Батнасан гэж сонсож байсан та мөн үү? Монголд очихоороо тантай очиж уулзанаа. sprpks@yahoo.com

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.