August 16, 2010

Р.Чойном


Хонгорхон чамдаа зориулж
Хорвоогийн vнэнийг шvлэглэх юм сан.
Хар vнэнийг цагаан цааснаа
Харандаагаар сийлэх юм сан.

Даан ч чи минь уншихгvй л дээ
Даруухан дууллыг минь ойлгохгvй л дээ.
Хайрын андгай vнсэлт хоёр биш болохоор
Хараад хараад чи vнэнийг олж харахгvй.


Эрвээхэй шиг эргэн хурган тормолзсон
Эрдэнийн усан тэлмэн нvдтэй тєрсєн ч гэлээ
Эрийн сайхныг олж харахаас биш
Ерийн vнэнийг огт харахгvй юм даа.

“ Сайхан чамд хайртай “ гэдэг шивнээг
Саахалтын газраас сонсдог байтлаа
Чин vнэний яруу тунгалаг шvлгийг
Чихэн дээр чинь уншивч сонсохгvй юм даа.

Янаглах эрийн уруулын амтыг чи
Ямар ч цахилгаан багажаас илvv мэдэрдэг атлаа
Яруу найргийн насан уртасгах шимийг
Аманд чинь хичнээн цутгавч амтыг нь мэдэхгvй юм.

Тэгэхээр чи хvн биш
Тэнгэрт vзэгдсэн хий vзэсгэлэн мєн єє дєє.
Тэртээ доор эх газар дээр цэцэглэсэн
Тэмцэл амьдралаас асар хол тасархай яа даа.

Найрагч миний дэргэд чи
Надад хэрэгцээгvй уран атлаа хvйтэн чулуун баримал,
Наалинхай чиний дэргэд би
Намуухан атлаа оёортоо шуургатай, оломгvй далай.

Хэрвээ болдогсон бол
Хээнцэрхэн чинийхээ хар нvдэн дээр
Яруу найргийн шидэт vзгийн vзvvрээр
Ялгуусан vнэний шvлгийг шингээнхэн сийлж єгєх юм сан.

Тэгвэл чи амьдралыг
Тэр шvлгээр харах болно.
Єєрийгєє бас олж хараад
Єрєвдєнхєн ичингvйрэх болно.

Р.Чойном
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.