September 3, 2010

Найз нартаа


Хэдэн найздаа зориулж хэлэх хэдэн үг байнаа. Тэр бол хамт гадагшаа гарч элдвээр зугаацах тухай биш, дотор сууж дэмий чалчих тухай ч биш, ууланд авирч, тоголж наадах тухай ч биш, уралдаан тэмцээнд хамт оролцож ялж, ялагдах тухай ч биш, бие биенээ өмөөрч бусадтай гар зөрүүлэх тухай ч мөн биш. Шуудхан хэлвэл та бүгдийн тухай хэлэх үг юм. Бусдыг дагаж хүний ертөнц рүү тэмүүлж байгаа та нар минь даанч ойлгохгүй байгаа тэр зүйлсийн тухай юмаа. Анх найз нь та нартай адилхан алдаж явлаа. Зөв гэж бодсон зүйл минь буруу байх явдал үнэндээ миний амьдралын 100% ыг эзэлж байсан юм. Үргэлж ийм байдгийг сана. Өнөөдөр чи зөв гэж хичнээн гүрийсэн ч маргааш буруу байсныг нь мэдэх зүйл зөндөө. Энэ миний амьдралд үргэлж дагалдаж байсан юм. Энэ муу юм биш. Харин ч сайн хэрэг. Буруу байсныг нь мэднэ гэдэг чи ахиж байна гэсэн үг. Гэвч бас бурууг буруугаар солих гэдэг зүйл бий. Өнөөдөр чи буруу бодож байсан зүйлээ зөвтгөж байгаа. Харин маргааш үүнийгээ буруу хэмээн зарлаад өөр нэг бурууг зөв хэмээн тунхаглах аюултай. Хүний сэтгэл гэдэг хуурамч зүйл. Бас хэврэгхэн ч зүйл. Хууртаж ханана гэж үгүй. Сая удаа хууртсан ч итгэх итгэл нь тасрахгүй. Бас хүмүүсийн худал үгэнд бүү итгэ. Хүмүүс ч мөн буруу бодож байж болно. Чиний ухаантай гэж бодож байгаа хүн үнэндээ адгийн тэнэг байх нь олон байдаг юм. Найз чинь олон хүнд хууртаж байлаа. Тэнэгхэн бодолтой олон хүнд хууртаж байлаа. 
Алдар нэртэй болно гэдэг тийм ч сайхан зүйл биш. Хэнд ч танигдахгүй байна гэдэг тийм ч золгүй юм биш. Тиймээс бусдын анхаарлыг татах гэж өөрийгөө бүү алиалагч болго. Бусдад сайхан харгдлаа гээд бие чинь тэнгэрийн амьтан болчихгүй. Найз чинь мөн ингэж тэнэгтэж явлаа. Та бүгд ч мэднэ. Нүдэнд харагдаж байгаа бүхэн хуурамч гэдгийг үргэлж санаж бай. Энэ бүх зүйлс харагдаж байгаа шигээ байдаггүй. Харсан зүйлийнхээ үнэн гэдэгт бүү итгэ. Бодож тунгаа найз нар минь. Намайг хэлэхэд та нар сонсдоггүй нь даанч харамсалтай. Бодвол толгойд чинь хорвоогийн түм буман бужигнаан, элдэв хэрэггүй бодлууд цугалж үймэлдээд миний хэлсэн үгийг оруулах зай, шургуулах нүх үлддэггүй биз ээ. Гэсэн ч та нартаа өөрийн мэдэх зүйлсийг хуваалцмаар байна.


Л.Төрбурам

Share |

11 Сэтгэгдэлтэй:

Haliunaa said...

waaaa
ysn goyiiin
L.Torburam gdgiig ni haraagui bol ch chamaig bishren shuteed balai avah blaa shd :p

Haliunaa said...

ahaahahha
uuuchlaarai anduurchlaaa :D

delima said...

ooriinhoon mdsen zuiliig huvaaltssand bayrlalaa hugshuun :PP

Anonymous said...

asdasdasd

Unknown said...

ene odoo yu geed baigaan be?

sarangua said...

huwi hun ooriin bodson zuil oortoo l zow busdad 100 huwi zow gj bdaggui nz nariig haanas ch bu hai harin ooriigo hai hend shaardlaga bitgii tawi zowhon ooroo l togs togoldor luu temuul nz gedeg zurh setgeleeree l holbogdono zowhon meder

miffy said...

nre l hunuus ooriihooroo bdgui shu te.dandaal 1 1iige dagj huulirdag sho unen ug sho.chi LAG YUMAAA TOROO

Anonymous said...

Oorooroo baij chaddaggui hun shig orovdoltei amitan haa ch baihgui. Amitan hurtel oorooroo l baidag sh dee. Hun l harin tegj chaddaggui uchiraas ineedtei. Niigem, hamt olon, ger bul, naizuud bugd l huniig oorooroo baih bolomjgui bolgodog. Bur bolohgui bol daramtalj baigaad oorooroo baih erhiig ni hasdag. Ingej huvi hunii emgenel eheldeg boloi!

Torburam said...

Tiim shy.

Gombosuren said...

humuusiin bichij bgaa ni naizii mine bichij bgaatai niilj bna yagaad dotor luu orohgui gej tiim chuhal ugeer ooriigoo huureh gej uu.

Мөнхбаяр said...

Миний хувьд хүмүүс ойлгоод эхлэхээр би хэлэх гэсэн санаагаа ойлгуулж чадсангүй дээ гэж бодоход хүрдэг. Учир миний санааг ойлгосон хүн шууд л мэдэгдэнэ. Гэхдээ ойлгож биш. Би ч бас чамд тэгж мэдрэгдэхийг хүсч байна. Дээр бичсэн дээр чинь нэг шүүмж байж болох: Маргааш худлаа боллоо гээд өнөөдрийн үнэн үнэн биш болох гэж үү? Дараа мартчихдаг болохоор анхны хайр хайр биш байсан гэж үү? Тухайн цагт үнэн байдаг зүйлс, тухайлбал өглөө дэлбээлсэн цэцэг орой гандахаар тэр цэцгийг хуурамч гэх үү? За маргааш нь тэгж хэлж болохын. Гэхдээ, тэр мөчид нь аа энэ хуурамч аа гэж ойлгох нь юунд хүргэх вэ? Гоё хөгжим явлаа, энэ бас хуурамч уу? Сонсож байгаа нь ч, сонсогдож байгаа нь ч хуурамч гэсэн аргумент байдаг л даа. Гэхдээ тэр юунд хүргэнэ гэж? Мөнхөд үргэлжлэх юм л үнэн гэвэл энэ нь юунд хүргэх вэ? Энэ санааг хүмүүс бишрээд амьдралаа сүйтгээд байгаа бус уу? Өнөөдөр нэг жаахан хүүхэд чамд чихэр өглөө, энийг яах уу? Хуурамч гээд баярлахгүй байх уу? Эсвэл баярлалаа гэчихээд энэ ч бас хуурамч гэх үү? Өчигдөр чи бодож байсныгаа өнөөдөр боловсронгуй болгожээ, өнөөдрийн энэ чинь маргааш худал мэт санагдана. Гэхдээ тэгээд үнэн, туйлын үнэнд хүртлээ худал дундуур бэдрэх юм гэж үү? Яагаад үнэн дундуур яваад туйлын үнэнд оччихож болдоггүй юм бэ? Яагаад мянга мянган жилийн өмнө үхсэн хүмүүсийн туйлын үнэн өнөөдрийн туйлын үнэн байх гэж. Туйлын үнэн хүртэл хувирч байна. Тэгэхээр худал гэж нэрлэж шошго зүүх нь ямар хэрэгтэй гэж, бүгд үнэн гэчихвэл яасын. Энэ өчигдөрийн үнэн. Энэ өнөөдрийн үнэн. Маргаашийн үнэнийг маргааш. Туйлын үнэний тухай, мөнхийн үнэний тухай төсөөлөл сэтгэхүй саад болох боломжтой юу? /асуултууд гэж болгоогоод гол нэгэнд нь л хариулаарай/

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.