June 20, 2011

Дорнын соёл - 1



Үзэг, харандаа, ном дэвтэр, хувцас хэрэглэл гээд бидний эргэн тойронд байдаг зүйлсийн хэв маяг, хэлбэр хэмжээ, өнгө будаг болон тэдгээрийг хэрхэн хэрэглэж буйг соёл хэмээн нэрлэж болох юм. Дэлхий дээр хоёр том соёл байх агаад тэдгээрийг Дорнын соёл ба Өрнйн соёл хэмээн нэрлэдэг. Миний хувьд би Дорнын соёлыг бишрэгч нэгэн. Учир нь хамгийн уран яруу, халуун дулаан, элгэсэг дотно мэдрэмжийг би Дорнын соёлоос мэдэрдэг. Харин Өрнийн соёл надад тав тухгүй байдлыг үүсгэдэг. Жишээ нь Христын шашны ямар ч урсгал чиглэлийн сүмд орвол  та өөрийн эрхгүй даарч байгаагаа мэдрэнэ. Харин Буддын эсвэл Дорнын аль нэгэн шашны  сүмд та хэзээ ч ийм мэдрэмжийг мэдрэхгүй. Гэхдээ хэрвээ та Дорнын соёлыг ойлгодог, мэдэрдэг бол юм шүү.
Үргэлж муугаар ярьдаг ч гэлээ Хятад соёлыг бид тодорхой хэмжээнд мэддэг байх хэрэгтэй гэж би боддог. Цаашлаад Солонгос, Япон, Исламын соёлыг мэддэг, тэдний мөн чанар, цаад утга учрыг ойлгодог бол сайн. Түүхэнд өгүүлснээр Өрнийн шорон гяндангууд маш нарийн зохион байгуулалттай, хүнийг эрүүдэн шүүж тамлан зовоохдоо мастерууд байсан гэдэг. Харин нүүдэлчин монголчуудад шорон гэж байсан болов уу? Энэ юуг хэлж байна вэ гэвэл энэ хоёр соёлын хүмүүсийн ухамсарыг илтгэж байгаа юм. ...Ууралсан ч зэвсгээ үзүүлдгүй харцынхаа хөвүүдийн тухай... хэмээн их найрагч Р.Чойном шүлэглэсэн нь бий. Зүгээр л ингэж хэлсэн юм биш ээ. Энэ үгийн цаана их утга, бодит үнэн нуугдсан байдаг юм.

Дорнын аугаа соёлын нэгээхэн хэсгээс таалан соёрохно уу.



















Share |

3 Сэтгэгдэлтэй:

esen dr amidragch said...

Өрнийн утгагүйд барих Дорнын уянга гэдэг шиг...магадгүй ээ... Дорнын сэтгэлгээ сонин л гэж хэлмээр байдаг юм. урлаг талаасаа тийм сайн мэдэхгүй л дээ. Баабар ингэж өгүүлсэн байдаг " орчин үеийн Өрнийн сэтгэлгээгээр хүмүүжсэн залуус дорнын сэтгэлгээг ойлгоход хэцүү...индукци,дедукци биш учир..."гэсэн маягийн зүйл байсан даа. ер нь л оновчтой тодорхойлсон юм шиг санагддаг юм. дорнын сэтгэлгээг тэгвэл бид яаж ойлгох ёстой юм бэ? хүнд ойлгомжгүй, хүрэхээргүй тийм өндөрлөг юм уу? үгүй байх л даа. Сониндоо биш ойлгохдоо л гол биз дээ. Зарим үед чимээгүй байх бүр урлагийг нь эзэмших хэрэгтэй гэдэг шүү дээ. Өнөөдөр ч энэ үлгэр болох биз ээ. Ямар ч болов таны хэлсэнтэй санаа нэг явдаг юм аа. жаахан сэдвээсээ хазайсанд уучлаарай. яг өнөөгийн байдлаар манайд дорно сэтгэлгээнд илүү ойр, нийгэмд ялангуяа залууст гэх юм уу даа тодорхой нөлөө үзүүлж байгаа нилээд хүн байгаа. урлаг талаас олон арван зураачид байдаг бололтой юм билээ. элдэв нийтлэл ном товхимол гаргаж буй олон хүнийг нэрлэж болох ч арай танилаар нь тухайлбал: Аюурзана,Өлзийтөгс,Дарма Батаяр, Урианхай, П.Бадрал, за яахав зарим нэг талаараа Баабар, Ачиймаа,Саран гэдэг багш,Эмч Болдсайхан, Болдбаатар, Лхагваа, Рэгзэдмаа,Бурхан ч Пүрэвбат,бас бус байнаа. Күнз судлалынхан, өвгөн зохиолчид,кришна, шри чинмой бүлгэмийнхэн,өнгө бүрийн буддистууд, + АНИР ҮГҮЙ БЛОГ гэж...за тэгээд хаа сайгүй л өрнийн фронтынхон байна ш дээ...хааяа ч болов Бусдыгаа дэмжиж байя л даа. энэ бол жалга довны гэдэг үзэл биш харин ч өрнө дорно аль альныг ойлгож байж бид бүтэн ойлголттой болох бус уу..." ...бага зовохын тулд их мэдэх хэрэгтэй...мэдлэг бол зовлон юм...зовлонгийн шалтгаан нь мунхагийн харанхуйд байна...энэ ч яахав...нээрээ нэг удаа ч гэсэн танихгүй хүнд ганц алим сэтгэлээсээ өгөөд зүгээр л инээчихээд яваад одох юмсан...dawhardaw

Мөнхбаяр said...

Гоё уялдаагий нь гаргаж бичжээ: ...би дорнын соёлоос мэдэдрдэг... ...тав тухгүй...
Дорнын соёл илүү, аль эсвэл дутуу гэж бичихгүйгээр миний хувьд тийм байдаг аа гэж бичсэн нь их хүчтэй болгож өгчээ.

ууганхүү said...

Дорнын соёл гэгч нь миний бодлоор байгаль эх дэлхийн нарийн надин зүй тогтолтой нягт холбоотой хөгжиж ирсэн юм шиг харагддаг. Тухайлбал. Нүүдэлчин Монголын соёл.Тиймээс аж үйлдвэрийг шүтсэн сэтгэлгээ, байгальтай нягт шүтэлтсэн сэтгэлгээ 2-ын хоорондын зай их зөрүүтэй. Олон мянган жилийн их туршлага, гүн ухааны дэргэд харагдах зүйлдээ итгэдэг өрнийн хэдхэн зуун жилийн сэтгэлгээ далайн хөвөөн дээрх хөөс төдий л зүйл болов уу.Тэгэхээр тэр их гүн худаг лугаа их соёлыг ойлгоход их бэрх байдаг, ойлгомжгүй байдаг боловуу

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.