Showing posts with label Anirgyi. Show all posts
Showing posts with label Anirgyi. Show all posts

November 21, 2011

Блогийн хоёр жилийн ой

 
Анир Үгүй блог маань өнөөдөр 2 нас хүрлээ. Сүүлийн үед тийм ч идэвхитэй биш байгаа ч гэсэн удахгүй олон олон нийтлэлүүд бичих болноо. Одоогоос яг хоёр жилийн өмнө буюу 2009 оны 11 сарын 21 нд өөрийнхөө бодсон бодлуудаа бичиж, зөвхөн өөрөө л уншиж байхаар нээсэн блог маань өнөөдөр хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж нилээдгүй уншигчидтай, бас намайг найзуудтай болгосон билээ. Үргэлж санал бодлоо солилцож, надад урам хайралдаг тэр бүх хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна.
Share |

December 1, 2010

Анир Үгүй сүм


Та өөрийгөө холын хол хязгаарт орших нэгэн сүмд сууж байна гээд төсөөл. Тэнд машинаар байтугай алхаад очиход бэрх хэцүү ажээ. Энэ ууланд энэ сүмээс өөр байшин, сууц, таниас өөр хүн үгүй ажээ. Гар утас байтугай зурагт, радио гэж энд үгүй. Зөвхөн аглаг битүү ой модод, хажуугаар урсах рашаан, ойн хэдэн амьтдаас өөр юу ч энд үгүй. Хүн байтугай чоно ч ийшээ зүглэхийг бодохгүй л байсан болов уу.
Share |

November 21, 2010

1 жил


Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2009 оны 11 сарын 21 нд Анир үгүй хэмээх блог мэндэлсэн билээ. Анх нээж байхдаа энэ блогийг уншдаг ганцхан хүн нь би өөрөө байх болно, өөр хэн ч ийшээ орохгүй хэмээн төлөвлөж, нэг ёсондоо өөртөө зориулж хүссэн зүйлээ бичиж эхэлсэн юм. Тэр шалтгаанаас төрсөн үр нь энэ блог билээ. Харин өнөөдөр Анир үгүй блогоор орж гардаг хүмүүс нилээд хэд байдаг болсон байна. Тэр ч бүү хэл санаа бодлоо хүртэл солилцож, сэтгэгдэл үлдээдэг болжээ.
Share |

June 21, 2010

Унагч үгүй бол уналт гэж үгүй. Үүнтэй адил зовогч үгүй бол зовлон гэж үгүй.
Share |

April 16, 2010

Зэрэмдэг



Бие цогцсыг зэрэмдэглэж хаясан ч аймшигтай зүйл биш. Харин оюун санаагаа зэрэмдэглүүлвэл хамгийн аймшигтай. Өнгөрсөн олон мянган зуунуудын турш хүн төрөлхтөн оюун санаагаа зэрэмдэглэж байсан учираас л харанхуй, олиггүй байсаар иржээ. Одоо үед ч мөн зэрэмдэг амьтад талаар нэг. Сэтгэл, зүрхийг тольддог толь хэрвээ байдаг бол хэдэн хүн тэр толинд бүрэн бүтэн харагдах бол доо.
Share |

April 11, 2010

Анир чимээ үгүй.


Анир чимээ үгүй.
Share |

April 7, 2010

Хүмүүжил


Нөгөө та нарийн яриад байдаг хүмүүжил, ёс суртахуун, зарчим гэдэг чинь ердөө л энэ байна. Тэгээд мөн чанар хаана байна? Эсвэл та нарт зөвхөн энэ бүгд л хэрэгтэй гэж үү?
Share |

March 24, 2010

Зарчим

Ямар ч зарчимгүй байх нь чиний мөрдөх ганц зарчим.
Share |

March 12, 2010

Anir Chimeegyi


Мөнхийн амар амгалан, тайлагдашгүй оньсого мэт миний үхэл чи хаана байна. Чамайг хайж би амьдарлаа барлаа. Надад өгсөн амьдрал гэдэг оньсгийн хариуг олох гэж бүх насаараа тэнэлээ. Зөвхөн үүнийг олох гэж явснаа чиний дэргэд ирээд л сая ухаарлаа. Үхэл чиний өвөрт эрхэлж, хэлэх үлгэрийг чинь сонсохсон.
Share |

November 21, 2009

Чимээ аниргүй

Хэлэх гэвч хэлж болдгүй, үзүүлэх гэвч үзүүлж болдгүй, бичиж үлдээх гэвч бичиж чаддаггүй тэр нэгэн зүйлийг олсон хүн анир чимээгүй оришмуй.

Л.Төрбурам
Share |