Showing posts with label Osho. Show all posts
Showing posts with label Osho. Show all posts
January 16, 2011
Ошо ярьж байна
Нийгэм нэг муухай тоглоом хүнтэй тогложээ. Тэрээр хүнийг өөрийнх нь эсрэг болгочихжээ. Тиймээс хүн өөр юу ч хийж чадахаа больсон байна. Чиний дотор байнгын зөрчил үүсэхгүй байна гэж үү? Байнгын тэмцэл өрнөхгүй байна гэж үү?
Labels:
Osho
September 13, 2010
Osho - Tears of The Mystic Rose (Book)
Орчин үеийн үнэний эрэлчдэд хамгийн ойр хүн бол Ошо юм. Тиймдээ ч би Ошогийн үгнээс иш татах дуртай байдаг. Тэрээр амьд байх хугацаандаа нэг ч ном бичээгүй боловч түүний шавь нартаа ярьсан зүйлсийг эмхэтгэн олон арван ном гаргасан байдаг. Тэдгээрийн нэг болох Tears of The Mystic Rose номыг англи хэл дээр хүргэж байна.
June 21, 2010
Адиша богдын сударт хийсэн Ошо багшийн тайлбараас...
...Эхний судар:
Хоёр өөр гэрчийн
Мөн чанарыг тань.
Энэ бол дотоод алхимийн үндэс болдог хамгийн чухал судрын нэг. Өр зүрхний гүндээ уусган шингээгтүн. Тэгвээс чи дахин мэндлэх болно. Цоо шинээр ертөнцийг харж, цэвэр тунгалаг ахуйг мэдэрнэ. Энэ судар хосолмол утгыг агуулжээ. Эхний утгыг тайлваас:
Хоёр өөр гэрчийн
Мөн чанарыг тань.
Хоёр өөр гэрчийн
Мөн чанарыг тань.
Энэ бол дотоод алхимийн үндэс болдог хамгийн чухал судрын нэг. Өр зүрхний гүндээ уусган шингээгтүн. Тэгвээс чи дахин мэндлэх болно. Цоо шинээр ертөнцийг харж, цэвэр тунгалаг ахуйг мэдэрнэ. Энэ судар хосолмол утгыг агуулжээ. Эхний утгыг тайлваас:
Хоёр өөр гэрчийн
Мөн чанарыг тань.
Labels:
Osho
June 20, 2010
Ошо багшийн яриа: Од байхын тухай
...Хүн бүр бусдын хариултыг сонирхоод байдаг. ``Чи бол сайн хүн, сайхан ч хүн`` гэж хэлүүлэх хичнээн дуртай гээч. Сарвеш Муктад ``Би энд өөрийгөө жаахан гээгдчихсэн юм шиг мэдэрч байна`` гэж хэлсэн байна лээ. Сарвеш бол дэлхийн хамгийн сайн уруулаа хөдөлгөлгүй яригчдын нэг. Тэр бүх насаараа жүжигчин байсан. Дандаа л тайзан дээр, дандаа л гэрлийн дунд. Мянга мянган хүмүүс түүний зүг анхаарлаа хандуулж алга ташиж уухайлдаг байсан. Хаа явсан газраа шүтэн бишрэгчдээр хүрээлүүлсэн жинхэнэ
Labels:
Osho
May 3, 2010
March 14, 2010
January 20, 2010
OSHO: God Is Not a Solution - but a Problem
20 дугаар зууны мистикч Ошогийн юу гэж ярихыг сонсоод үзий.
Labels:
Osho
November 24, 2009
Ошо хэмээгчийн яриа..
Гурван эрдэнийг үргэлж өмгөөл... Будда, сангха, дхамма гурав бол нандин эрдэнэ. Нийгэм энэ гурвыг гутаан доромжилж, эвдэн сүйтгэхийг хүсдэг. Үнэнийг дээдлэгч хэн бүхэн гурван эрдэнийг өмгөөлж хамгаалах ёстой. Эхнийх нь Будда. Нийгэм яагаад будда руу дайрч давшилдаг юм бэ? Кришна, Христ, Адиша, Дилова, Сараха гээд л ямар ч дүрээр будда тодорч магадгүй. <Будда> гэдэг нь нойрноос сэрсэн, үнэнийг сэхээрсэн гэсэн утгатай. Хэн нэгнийг сэрж сэхээрмэгц нийгэм түүнд дайсагнаж ханддаг. Яагаад гэвэл нийгэм өөрөө дуг нойрондоо дугжирч байдаг.
<Хөөрхий боолыг бүү сэрээ. Өөрийгөө эрх чөлөөтэй нэгэн гэж зүүдэлж байгаа ч юм билүү.> гэсэн Араб ардын үг бий. Тэгвэл будда нар өөрөөр хэлдэг: <боолыг сэрээгтүн. Амтат зүүдэнд хууртахын оронд бодит байдлыг сэрж мэдэг. Сэрж мэдсэн хүн л эрх чөлөөг эдлэх заяатай> гэнэм.
Хорвоо нойрондоо мансуурч, хүмүүс зүүдэндээ баясдаг. Тэд зүүдээ есөн шидээр гоёж, өнгө өнгөөр буддаг. Гэтэл хэн нэгэн орж ирээд, зүүд нойры бусниулж <Сэрцгээ!> гэж хашгирахад уурсан бачимдъюу. Тэдэнд зүүдлэхээс өөр цэнгэл таашаал байхгүй шүү дээ. Зүүднээс сэрэх юм бол бодит байдал нь уйтгар зовлон л байдаг. Уйтгар зовлонгийн цаана баяр жаргалын ундрага байгааг тэд олж хардаггүй. Сэрэх аядмагцаа аймшигтай их зовлон гуниг мэдэрдэг болохоор бушуухан мартахын түүс болж, мансуурах аргаа хайна.
<Юунд ч сатаарахгүй хором чөлөө, орон зайг өөртөө олгож бай> гэж будда нар сургадаг. Энэ бол бясалгал. Өдөр бүр адаглаад нэг цагийг бясалгалд зориул. Юу ч хийхгүй нам гүмхүн суу. Дотроо болж буй бүхнийг зүгээр л ажигла. Эхний үед үнэхээр их уйтгар гуниг мэдрэгдэнэ. Дотогшоо өнгийж харахуйд гагцхүү түнэр харанхуй, ад зэтгэр үймсэн ангал л байх шиг санагдана. Юуных нь баяр таашаал вэ? Босч харайж, боож үхмээр болох вий. Гэлээ ч бүү халир. Хуурамч үзэгдэл замхарч, түүний цаанаас жинхэнэ гэрэл гэгээ тодрох өдөр ирнэ. Тэр цагт чи өөрөө будда болно. Буддаг хорсон санах мянга нэгэн шалтгаан нийгэмд бий. Хамгийн гол нь тэрбээр зүүдээ үнэн гэж итгэдэг хүмүүсийн хуурамч тайтгарлыг бусниулж орхидог юм...
...Шинээр тодорсон будда руу хүмүүс дайрч довтолдогт бас нэг учир бий. Шинэ будда хэзээ ч хуучин буддагийн хуулбар байдаггүй. Хүмүүс хуучин будда нарт он цагийн эрхээр дасч эершээд цочоо нь арилсан байтал гэнэт шинэ будда гарч ирэхээр эвлэрч чаддаггүй. Будда гэхээр л ийм л байх ёстой гэсэн хэвшмэл үзэлдээ баригдаж, өмнөө туяарах гоо сайхныг нүдээ анин тас эсэргүүцдэг...
Labels:
Osho
Subscribe to:
Posts (Atom)



