Ямар нэгэн зүйл хүний оюун санааг эзэмдэж, тэрхүү эзэмдэж авсан зүйл нь үнэн эсвэл худлаа гэдгийг нь ялгаж танихгүй болсон үеийг хоосон итгэл үнэмшил хэмээн нэрлэх ажээ. Хоосон итгэл үнэмшил гэдэг нь нэг үгээр мансуурал гэдэгтэй уг нэг бөлгөө. Мансуурал гэдэг нь хүний ухамсар, оюун санаа хуурамч хоосон хэлбэрт хувирахыг хэлдэг юм. Хүн хэдий чинээ хоосон итгэл үнэмшилд буюу мансууралд автана төдий чинээ тэрхүү хий хоосон зүйлээ хамгаалж, тэмцэх сэдлээр хүчтэй сэдэлжиж, өөр бусад юуг ч үгүйсгэн дайрах ажгуу. Араатан амьтанд ч үгүй энэ сэтгэл зүйн үзэгдэл гагц хүмүүн төрөлхтөнд буй.
October 30, 2014
July 7, 2014
Дарвины нөлөө /Сэтгэл Судлалын Түүхийн Жимээр номын хэсгээс/
Номынхоо өчүүхэн хэсгээс сонирхуулан хүргэж байна. Хувьслын онолыг үндэслэгч Дарвины онолын тухай оршил хэсэг юм.
Дарвины нөлөө
"Германд туршилтын сэтгэл судлал дэлгэрэн хөгжиж, америкад
структурализмыг хөгжүүлэх гэсэн Титченерийн санаа бүхэлдээ амжилтгүй болж
байсан тэр цаг үед хүн төрөлхтний үүсэл гарлын тухай хийгээд энэ гариг дээрх
амьдрал хэрхэн үүсэж бий болж, цаашид хөгжсөн талаарх Ч.Дарвины хувьслын онол
хүчтэй гарч ирсэн юм. Бид чухам хаанаас ирсэн бэ? Энэ гариг ертөнц дээр бид
хэрхэн энэ дүр төрхөө олж авсан бэ? гээд олон асуултын хариуг Дарвины хувьслын
онол тайлбарласан ч гэлээ түүний энэхүү онол өнөө үед зарим талаараа үгүйсгэгдээд
байгаа юм. Гэсэн ч хүн төрөлхтний сэтгэлгээнд хувьслын онолын үзүүлсэн нөлөө нэлээдгүй
чухал байсныг онцлох хэрэгтэй. Хувьслын онолын үндсэн санаа нь байгаль дээрх
бүх л амьд биетүүд, организмууд нь бүгд амьд үлдэхийн тулд цаг хугацааны
шалгарлыг давж, орчин тойрон, хүрээлэн буй ертөнцдөө дасах шаардлагатай
тулгардаг. Амьтан бүхэн өөр өөрсдийн амьдралын хэв загварыг олж авсан явдал нь
тэдний амьд үлдэх гэсэн тэмцлийн нэг хэлбэр ажээ. Зарим шувууд өндөр уулын
оройд үүрээ засна, зарим жижиг биетнүүд газар доогуур нүх ухан амьдарна, зарим амьтад
модон дээр амьдралынхаа Ихэнх цагийг өнгөрөөдөг байхад зарим нь модонд авирч үл
чадна, мөн зарим нь ус уухгүйгээр хэдэн өдөр сараар явдаг гээд бүх л амьтад,
амьд биетүүд бие биеэсээ тэс өөр өөр байдаг нь тэдний амьдралын орчин хийгээд
түүхэн хөгжлийнх нь ялгаатай байдалтай холбоотой юм. Дарвин үзэхдээ амьд
биетүүд тийнхүү орчиндоо зохицон хөгжиж, илүү боловсронгуй шинэ дүр төрхийг олж
авч байдаг аж. Үүнийг хувьсан өөрчлөгдөж хөгжих буюу хувьслын онол гэж нэрлэсэн юм..."
October 10, 2013
"Сэтгэл судлалын түүхийн жимээр"
Удаан хүлээсэн номоо хэвлүүлж гаргалаа. Сэтгэл судлал хэмээх шинжлэх ухааны бүрэн түүх болон энэ шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсан эрдэмтдийн үзэл санаа, сургааль, сэтгэл судлалын бүх онол чиглэлүүдийг дэлгэрэнгүйгээр багтааж оруулахыг зорьсон юм. 2500 гаруй жилийн өмнөөс эрдэмтэн мэргэд хүний оюун ухаан, сэтгэл санаа, бодол сэтгэхүйн тухай хэрхэн үзэж, тайлбарлаж байсан тэр үеэс эхлээд дундад зуун, сэргэн мандалт, шинэ үеийг хүртэл бүх цаг үеийн турш сэтгэл судлал хэрхэн хөгжиж, хэн ямар үзэл санааг дэвшүүлж, түгээн дэлгэрүүлж байсан тухай бүрэн түүхийг багтаасан юм. Би номоо бичиж эхэлсэн үеэсээ эхлээд ганцхан түүхэн цаг үед анхаараагүй, харин түүхэн цаг үед болсон чухал үйл явдлууд, шинжлэх ухаанд гарсан өөрчлөлтүүд, тэдгээр өөрчлөлт, дэвшлийн мөн чанар шалтгаан, утга учрыг гаргаж ирэхийг илүү зорьсон билээ. Тийм ч учраас хүний сэтгэлзүйн мөн чанар, бидний бодол сэтгэхүйн нууцуудаас бага ч гэсэн тайлсан сэтгэл судлалын ололт, нээлтүүдтэй танилцах боломжийг олгоно гэж найдаж байна.
Миний номонд нийт 100 орчим эрдэмтэн судлаачдын намтар түүх, үзэл санаа, онол зэрэг нь багтсан юм. Мөн сэтгэл судлал, философийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд болон сэтгэл судлалын шинжлэх ухааныг сонирхдог бүх хүнд зориулсан болно.
Миний номыг интерном, их дэлгүүрийн зургаан давхрын мажестик номын дэлгүүрүүдээс худалдан авч болно.
Миний номонд нийт 100 орчим эрдэмтэн судлаачдын намтар түүх, үзэл санаа, онол зэрэг нь багтсан юм. Мөн сэтгэл судлал, философийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд болон сэтгэл судлалын шинжлэх ухааныг сонирхдог бүх хүнд зориулсан болно.
Миний номыг интерном, их дэлгүүрийн зургаан давхрын мажестик номын дэлгүүрүүдээс худалдан авч болно.
May 11, 2013
Хайр ба хүндлэл буюу эрчүүдийг хайрлах нь
Магадгүй туйлшрал гэдэг нь нүдээ сохлох гэсэн утгатай үг байх. Нийгэмд туйлшрал хэдий чинээ их байна, төдий чинээ ашиг олж чаддаг хүмүүс их бий. Ялангуяа том бизнес эрхлэгчид, улс төрчид, мэдээллийн салбар гээд цаашлаад загварын ертөнц, бодлого боловсруулагчид гээд тоочоод байвал хэдийг ч хэлж болох байх. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд хүн өөрийнхөө ухамсраар, өөрийнхөө бодол санаагаар, өөрийнхөө оюун ухаанаар цаг үргэлж амьдардаггүй гэдэг. Энэ бол хөдлөшгүй үнэн. Тиймээс л хүмүүсийг хэдий чинээ сайн туйлшруулж чадна, тэр зүгт мөнгө, эрх мэдэл уул овоо мэт босдог ажээ. Тэгвэл энд би эдгээр туйлшралуудын нэг болох жендерийн асуудал болон аль эрт мартагдах шахаад байгаа эрчүүдийн тухай бяцхан зүйлийг өгүүлэх гэсэн юмаа.
March 2, 2013
Хөгжимтэй танилцсан түүх - 1
Нэг мэдэхэд л цаг хугацаа алга болж өгчээ. Хөгжим хэмээх энэ гайхамшигтай зүйлийг амьдралынхаа нэг хэсэг болгосноос хойш арван нэгэн жил өнгөрчээ.
November 23, 2012
Анир үгүйн философи
Нээх сайхан хүчилтөрөгч амьсгалаад, дараа нь амьсгалахгүй хийгээд үхлийн тухай бодох. Нээх сонин авангард кино үзээд, дараа нь утга учир хийгээд эмх цэгцийн тухай бодох.
September 7, 2012
Эверестийн зарчим
Ямар ч үед надад өөртөө хэлдэг ганцхан зүйл байдаг. Ямар нэгэн зүйл рүү зорьж, хийж бүтээхийг хүссэн, тэмүүлсэн үедээ ганцхан зүйлийг би өөртөө хатуу анхааруулдаг. Тэр зүйлийг би эверестийн зарчим гэж нэрлэдэг.
Subscribe to:
Posts (Atom)

