Хүн өөрийгөө ямагт бүхнээс илүү гэж боддог. Өөрөөсөө илүү хүн гэдгийг нь мэдсэн ч тэр хүнийг өөрөөсөө дор гэж бодож байдаг. Үүнийгээ хүн өөрөө ч мэддэггүй. Хэрвээ хүн өөрийгөө бусдаас дор гэдгийг хүлээн зөвшөөрөх л юм бол түүний амьдрал утгагүй болно. Амиа хорлохоос өөр аргагүй. Бид яагаад сайхан амьдархыг хүсдэг вэ? Бид яагаад бусдад гоё харагдахыг хүсдэг вэ? Бид яагаад мөнгөтэй болохыг хүсдэг вэ? Бид яагаад илүү их мэдлэгтэй болохыг хүсдэг вэ? Бид яагаад илүү тансаг зүйлс хэрэглэхийг хүсдэг вэ? Бид яагаад үргэлж илүү ихийг хүсч амьдардаг вэ? Нэг хүсэл биелсэн ч нөгөө хүсэл гарч ирдгийн учир юу вэ? Энэ бүх асуултанд ганцхан хариулт бий. Ганцхан шалтгаан бий.
Тэр нь БИД БУСДЫН ДЭЭР гарахыг хүсдэг. Яагаад гэвэл хүний амьдарлын гол зорилго нь БУСДААС ДЭЭР ГАРАХ болсон учир. Бусдаас илүү гэдгээ мэдрэхийн тулд бид бүх талаараа илүү байхыг хүсдэг. Энэ хүсэл маань БИДНИЙГ СОХОЛДОГ. Өөрөөсөө илүү хүнийг бид үзэн яддаг. Түүнийг устгахыг хүсдэг. Учир нь тэр чиний бусдаас илүү гарах гэсэн хүсэлд чинь саад болдог учираас. Чи хүслээ биелүүлэхийн тулд дайснаа дарах ёстой болдог. Бид ухамсаргүйгээр бусдын дээр гарах гэж бүх зүйл дээр хичээдэг. Хэрвээ чи үүнийг зөвшөөрөхгүй байгаа бол чи маш их зүйлээ алдаж байгаагаа мэдэхгүй байна. Чи сохорсон байна. Энэ маш хортой зүйл шүү.
Одоо үед ганган, үнэтэй хувцас өмсхийг, тансаг гэр оронд амьдархыг, үнэтэй хээнцэр машин унахыг хүсдэггүй хүн гэж байгаа болов уу? Хэрвээ тийм хүн байвал бид нар бүгдээрээ гайхацгаах байх. Тийм хүнийг мэдрэл муутай гэж хэлж магадгүй юм. Яагаад гэвэл нийгэм тэр чигээрээ дээрхи хүслийн хойноос хөөцөлддөг. Бүгд баян болох гэж амьдардаг. Аав, ээж чинь чамайг мөнгөтэй сайн хүн болоорой гээд сайн сургуульд оруулсан. Оруулахыг хичээсэн. Хэрвээ чи баян болвол тэд нар баярлах болно. Тэдний хүсэл баян болох байсан. Тэд тэр хүсэлдээ хүрч чадсан ч бай үгүй ч бай, мөн чамайг баян байгаасай гэж хүсдэг. Нийгмийн бүлэг, анги, давхаргууд бүгд баян болохыг хүсдэг. Баян болсноор тэд бусдаас илүү гэдгээ мэдрэх маш том боломж гардаг. Морин тэрэг унасан хүний хажуугаар Hummer унаад өнгөрхийг бүгд хүсдэг. Гэр хороололд биш олон давхар хувийн сууцанд амьдархыг бүгд хүсдэг. Энэ хүсэл нь биелбэл тэд бусдаас илүү гэдгээ мэдрэх боломж бүрддэг. Яг ийм зүйл их сургуульд ч байдаг. Тэр нь арай өөр зүйлд тэмүүлдгээрээ ялгаатай. Энэ бол бусдаас илүү мэдлэгтэй болох. Ингэж оюутнууд өрсөлддөг. Илүү мэдлэгтэй болсноор бусдаас илүү гэдгээ мөн мэдэрч байдаг. Дээрхи 2 нь адилхан мэдрэмжүүд. БУСДААС ИЛҮҮ БАЙХ.
Бид хэзээ ч дуусашгүй дайнд байлдаж байна цэргүүдээ. Бид хэзээ ч бие биенээсээ дээр гарч чадахгүй. Яагаад ийм болчихвоо? гэсэн асуултын хариултыг түүхээс хайгаарай. Гуйлгачин болхыг яагаад хэн ч хүсэхгүй байгаагийн учрыг түүхээс хайгаарай. Түүх чамд хэлж өгөх болно.
Өдөр бүхэн бид бусдаасаа илүү гарахыг хичээж байдгийг ажиглаарай. Өдөр бүхэн чи гадагшаа гарахдаа ямар хувцас өмсөхөө боддог. Тийм биз дээ. Хувцаснуудаа хараад л. Алийг нь өнөөдөр өмсөх вэ? гээд л. Шийдэж ядаад л. Яагаад ингэдгээ чи мэдэх үү? Чи хувцсаараа бусдыг ялах гээд байгаа юм. Чи бусдад сайхан харагдах гээд байгаа юм. Бусдад чи сайхан харадгвал бусдыг чи ялж байна гэсэн үг. Бусдад сайхан харагдвал чиний эго улам ханах болно. Чам руу хүмүүс хараад л. Өнөөдөр чи ямар сайхан хувцаслаа вэ гэдэг үг хүлээгээд л. Ийм байдалдаа бид дасчихсан болхоор чамд худлаа юм шиг санагдаж байж болно. Гэвч энэ үнэн. Үгүй байсан бол чи яах гэж гоё хувцаслах юм? Яагаад? Бусдад сайхан харагдахгүйл гэсэн юм бол ганган хувцас өмсөх хэрэг ер нь байгаа юм уу? Үнэхээр л бусдад гайхуулахгүй гэж байгаа юм бол халуун өдөр нүцгэн явах чинь яасан юм? Үгүй дээ. Чи хүссэн. Чи өөртөө арчаатай хүн болох гэж, бусдаас илүү сайхан харагдах гэж, бас өөр олон шалтгааны тулд чи өмсөх хувцсаа гоё байлгах гэж хичээдэг. Дэлгүүрт ороод хувцас авахдаа чи яаж сонгодгоо санаарай. Толины өмнө хэд эргэдгээ санаарай.
Дээр 1 удаа би ангийнхаа хүүхэдтэй ярилцаж байгаад 1 том гаргалгаа хийсэн юм. Тэр нь дүнгийн талаар байлаа. Эхлээд бид 2 шалгалтан дээр хуулж болох талаар ярьж байлаа. Тэгээд хэрвээ хуулвал бид нар сайн дүн авна. Сайн дүн аваад байвал сургууль төгсөх үед бидний дундаж оноо өндөр байна. Хэрвээ өндөр дундаж оноотой байвал сайн ажилд орж чадна. Сайн ажилд орж чадвал их мөнгө олж чадах ба цаашлаад сайхан амьдарч чадна. Эндээс үзвэл бид нар эцсийн дүндээ сайхан амьдрах гэж сайн сурахыг хичээдэг гэсэн гаргалгаа хийгдэж болно. Чи гитарчин болохыг хүсдэг байсан ч аав, ээж чинь зөвшөөрөөгүй, харин чамайг эдийн засгийн сургуульд оруулсан байж болно. Энэ нь чиний мөн чанарыг эвдэнэ. Аав, ээж чинь чамайг сайхан амьдраг гээд ийм сургуульд оруулсан ч үнэндээ чамайг амьдаар чинь алсан. Ганцхан тэдний хүсэл ийм аюул дагуулсан.
За тэгэхээр гол асуудалдаа оръё. Бид нарт бусдаас илүү гарах гэсэн хүсэл байна. Тэр хүсэл биднээс илүү хүнийг үзэн ядах үзэн ядалтыг төрүүлдэг юм байна. Ингэснээр хэрвээ хэн нэгэн өөрийгөө магтаад унавал бид шууд дургүйцдэг. Мэдээж түүний алдар гавъяаг мандуулах зүйл байсан ч дургүйцдэг. Тэнэг хүн өөрийгөө магтдаг л гэнэ, онгироо пиздаа л гэнэ, ер нь хамгийн муу үг өөрийнхөө хийснийг ярьсан хүнд очидгийг мэдхүү? Би ийм зүйл мэднэ, чадна гэж хэн нэгэн хэлэхэд чиний дотор муухай мэдрэмж төрдгийг анзаарснуу? Тэр чамаас илүү болох гээд байгаа юм чинь чи яаж зүгээр суугаад байж чадах билээ дээ. Гэхдээ чи үүнийгээ ухамсарладгүй байж болно. Тийм болхоор миний хэлээд байгааг 100% эсэргүүцэж байж мэдэх юм. Гэвч энэ үнэн зүйл. Би чамаас түрүүлээд мэдцийн. Яадийн! Яагаад болохгүй гэж. Хүн чамаас түрүүлээд нэг зүйлийн учрыг олоол биз. Энэ тийм буруу юмуу? Надад хэлээд өгдөө! Энэ буруу гэж үү? Гэхдээ би өөрийгөө сүрхий амьтан гэх гээгүй байна. Зүгээр л ийм байдаг гэдгийг нь биеэрээ амссан юм. Туйлын үнэн гэдгийг таньсан хүн надад үүнийг мэдрүүлсэн юм.
Өөрөөсөө илүү хүмүүсийг хүлээн зөвшөөрч сур. Тэгвэл тэднээс илүү ихийг мэдэж авч болно. Үзэн ядагч бүү бай. Хүлээн зөвшөөрөгч бай. Мэдэхгүй байж мэддэг дүр эсгэгчдийг ялгаж сураарай. Чадахгүй байж чаддаг юм шиг царай гаргагчдыг таньж сураарай. Амьдралдаа олон зүйл сурч мэдсэн хүмүүс зөндөө байгаа. Тэднийг үзэн ядах биш хайралж сураарай. Тэдний мэдлэгийг ашиглаж сураарай. Тэдний туршилгыг өөртөө дасгаарай. Тэднээс сайн сайхныг олж аваарай. Мэддэг хүнд итгэж байгаарай. Мэддэг хүн буруу зүйл хийдгүй юм. Тэр чамд цэцэглэх боломж олгож байдаг юм. Үүнийг санаж яваарай.
Л.Төрбурам
16 Сэтгэгдэлтэй:
thank u
Тэгээд юу гэсэн үг болж байна вэ? Бие биеэсээ дээр гарах гэсэн эцэс төгсгөлгүй дайнд сайн тулалдахын тулд өөрөөсөө илүү, дээр хүнийг хүлээн зөвшөөрөөд, аятайхан байж юм сур...гэхдээ дайн дуусахгүй...чи байлдаад л байна. яахав, арай ухаантай байлдана гэж байгаа юм уу?
Тэгээд хүний бүх мэдлэг, зорилго, хобби, сонирхол энэ бүгдийг урьдаас тооцоолж, түүгээрээ бусдаас илүү гарах гэж тэр бүхнээ хийдэг гэх гээд байна уу? Бас бусдаас илүү гарах гэдгээс бүрэн биш юм аа гэхэд хагас ангижирсан хүмүүс байдаг даа?
Нэг гоё үг байдаг.
"If you need an audience, you are screwed".
туйлын үнэнг танисан чамд мэдрүүлсэн хүн нь хэн юм?Ошо юу?
Eroosoo daind tulaldah n utgagyi yum. Bie bieneesee deer garah geh maani ch utgagyi yum. Baildah hereggyi. Bie bieneesee deer garah geh ch hereggyi. Zygeer l ooriinhooroo bai. Yu hysch baina tyyniigee l hii. Duu duulmaar bl duul, tsetseg tyymeer bvl tyy. Modond avirmaar bvl modond avir. Gehdee yunii ch toloo bish. Zovhon dotood mon chanaraa l dagah heregtei.
Үнэн үг шар тос. Гэхдээ бас гашуун байх нь бий...
Уншсандаа харамсахааргүй зүйл бол үнэ цэнэтэй буй илрэл.
`Тэгээд хүний бүх мэдлэг, зорилго, хобби, сонирхол энэ бүгдийг урьдаас тооцоолж, түүгээрээ бусдаас илүү гарах гэж тэр бүхнээ хийдэг гэх гээд байна уу? Бас бусдаас илүү гарах гэдгээс бүрэн биш юм аа гэхэд хагас ангижирсан хүмүүс байдаг даа?
Нэг гоё үг байдаг.
"If you need an audience, you are screwed".` Uridaas tootsoolson gvl bas bish yum. Bid uhamsargyigeer bie bieesee deer garah gd bga yum. Tootsoo bsn bol bid uhamsarlah bsn. Harin hobbi, sonirhol gdg bol oor asuudal. Ed bol bidnii dotood mon chanariin tasarhai. Tiimees hobbi, sonirhol zergeeree orsoldono gj bdaggyi shy de. Hagas angijirsan hymyys bdg. Teglee gd yu gj. Byren byten bish bn shy de. Gesen ch gsn tiim hymyysees ovormots zyil medregddeg.
Tuiliin yneng tanisan hyn bol ynendee hymyys yum. Oshogiin ard burhan bdg. Ter burhan n ynendee burhad yum. Burhad gdg bol ertonts ooroo.
zarim neg uguulberuudiig es tootsvol
ene blog deerh minii unshsan hamgiin sonirholtoi post blaa!
huurhunsht :))
Eniig bichij bhda olon hyniig dotroo bodoj bailaa. Ter olon hynd zoriulsan bolhoor zov zyil bichih gj ih hicheesen yum. Minii ygend jhn ch gesen ynen bga bol hymyyst negiig bodogduulna gj itgej bn. Minii itgel talaar bolohgyi gdg ch bi itgej bn.
bloggerchid dund bi comment bicheegui uldsen bna.Tegeheer ug ni ch iluu iluu geed bh heregtei gd bgaashd. Yg ene deer humuusiin sedel ynz bureer garch bgaam ldaa. Tom zorilgotoi bol amjiltiin heregtsee ondortei tgd goodman esregeeree bol badman nter. Tgsn chin chinii bodol oor bhnee. TAT iig sain oilgoj bgaad chinii sedel ymar bdagiig medeh yumsan. Humuus busdaas iluu bhiig husdeg ene ni buruu gsn bna. Tegtel humuusiig bitgii muul, ataarh, daisagna gsn bnaa. Hoyrdmol yum bicheed bna. Yadiin hun zarim talaaraa busdaas iluu bga biz tgd yadiin geed chaddag yumaaraa ongirohoor humuus durguitseed bdiishd. Bi commentooroo dalimduulaad helchii yadiin bi chadaj bna tm bolohoor bi ongirch bna bitgii ataarh. Bas hun ter chigtee zorilgiin tuluu amidardag , erhten bie mahbodi hurtel zorilgotoi bdag geed l Adleriin onold bdagda. Za za etsest ni bi busdaas iluu bolohoor nadad buu ataarh. Saihan bolchihloo tnx
ehhehe ene tushgeegee
tegehdee unen l de chadaj bga yumand arga bhgui gdg shig
uul n bga yumaaraa baharhaj bardamnah l heregtei
tegehdee bas hetruulj bolohgui.Busdaas iluu gdgee mederch bj huniig ulam sedeljuulj zorigjuulna shu de. Tegehdee heterhii bur heterhii ongiroo humuus demiishdee.
Gol n yu ch hiisen yr dynyi gdgiig l sain oilgooroi. Ene ertonts ooroo huuramch tosoolol.
hun toroh unen bas uheh ni unen gehde torood uheh hurtleh hugatsaand daitdag bol dainii talbar ni niigem, niigem ooroo orsoldooniig uusgeh huchin zuilsig huni oor oor ontslog bdlaas gargaj irdeg orsoldoonii zohitsuulaltiig hiih gj huuli gargadag huulind tohiruulj humuus oorchlogdoj huwisaj bdag harin yaj oorchlogdoj amidrah arga zamaa ted oorsdoo songodog. gewch songoson songolt 2 taltai l bdag niigem der. ymarch songolt gargasan sain muu ur dagawariig gargaj irdeg. uugeeree hun humuust sain muu hun gj helegdej sain ni busdaas deeguur bdald uldej bdag. medeej nogoo ni deer ni garah gj uzeh ni huni setgehui tuuni songoltoos l shalgaalna. uunig ymarch shashin bolood gun uhaand setgel zuid sorog talaas ni awch uzdeg. etssiin etsest hun amidarch bh hugatsaanda hichneen sain mu zuil hisen yu ch awch ywahgui sh de. tgher amidralin utga uchir ni setgelin taiwan bdal dainii talbar der /niigemd/ altan dundjiig l barij amidar ihiig ollo ged busdin der garlaa busdiin dor orloo gj utgagui zuil sain ch hun gj bhgui mu hun ch gj bhgui yug ni ch obiect subiect aliig ni ch awch ywahgui. baigaa yumandaa oortoo l setgel hangaluun amidarch bwal bolno
Post a Comment
Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.