Та дотроо хав хар өнгөтэй яг адилхан хэлбэртэй бильярдын хоёр бөмбөг байна гэж төсөөл. Тэд нар хоорондоо адилхан уу? гээд өөрөөсөө асуу. Та юу гэж хариулах вэ. Магадгүй тийм гэж хариулах байх. Тэгвэл XX зууны эхэн үед гарч ирсэн философийн нэгэн чиглэлийнхэн үгүй гэж хариулна. Ав адилхан хоёр зүйл ав адилхан байдаггүй. Бүх зүйл цор ганц. Энэ үзлийг феноменологи гэдэг. Хүний оюун ухаан, ухамсар аливаа зүйлүүдийг яаж, хэрхэн хүлээж авч байгааг судалдаг. Өөрөөр хэлбэл танин мэдэхүйн философи юм. Обьект ямар байгааг бус харин обьектийг хүлээн авч буй оюун ухаанд анхаардаг. Ав адилхан хоёр бөмбөг ав адилхан байхын тулд ижилхэн өнгөтэй, ижилхэн хэлбэртэй байгаад зогсохгүй нэг орон зайд оршиж байх ёстой юм. Нэг орон зай. Нэг нь энд нөгөө нь тэнд байгаа бол тэд адилхан биш.
Showing posts with label Philosophy. Show all posts
Showing posts with label Philosophy. Show all posts
August 11, 2012
Феноменологи
Та дотроо хав хар өнгөтэй яг адилхан хэлбэртэй бильярдын хоёр бөмбөг байна гэж төсөөл. Тэд нар хоорондоо адилхан уу? гээд өөрөөсөө асуу. Та юу гэж хариулах вэ. Магадгүй тийм гэж хариулах байх. Тэгвэл XX зууны эхэн үед гарч ирсэн философийн нэгэн чиглэлийнхэн үгүй гэж хариулна. Ав адилхан хоёр зүйл ав адилхан байдаггүй. Бүх зүйл цор ганц. Энэ үзлийг феноменологи гэдэг. Хүний оюун ухаан, ухамсар аливаа зүйлүүдийг яаж, хэрхэн хүлээж авч байгааг судалдаг. Өөрөөр хэлбэл танин мэдэхүйн философи юм. Обьект ямар байгааг бус харин обьектийг хүлээн авч буй оюун ухаанд анхаардаг. Ав адилхан хоёр бөмбөг ав адилхан байхын тулд ижилхэн өнгөтэй, ижилхэн хэлбэртэй байгаад зогсохгүй нэг орон зайд оршиж байх ёстой юм. Нэг орон зай. Нэг нь энд нөгөө нь тэнд байгаа бол тэд адилхан биш.
Labels:
Philosophy
February 24, 2012
Дундад зуун ба Монгол
НТ 476 онд их Ромын эзэнт гүрэн задран унасан цаг хугацаанаас эхлэн европт дундад зуун хэмээх түүхийн нэгэн шинэ үе эхэлсэн гэж тоолдог. Энэ дундад зуун хэмээх үеийг өөрөөр харанхуй үе гэж нэрлэх нь ч бий. Европын түүхийн бүтэн мянган жилийг энэ харанхуй үе эзэлдэг. Чухам яагаад харанхуй үе гэж нэрлэсэн бэ? гэвэл энэ үед хүн хүссэн мэдлэгээ эзэмших, өөрийнхөөрөө чөлөөтэй амьдрах гээд хамаг л эрх чөлөөгөө алдаж, зөвхөн сүм хийд гэдэг асар их эрх мэдэлт, бүхэл бүтэн системийн хүчинд захирагдах болсон байдаг. Хүмүүст ямар ч эрх мэдэл, амьдрах сонирхол байсангүй.
Labels:
Philosophy
February 12, 2012
Рене Декарт /Шинэ үеийн философийн эцэг/
Сэргэн мандалтын үеийн хамгийн чухал ололтуудын нэг нь өмнөх үеийн мэдлэгийн өв санд шүүмжлэлтэй хандаж, тэдгээрийг шинжлэх ухааны шинэ аргуудаар дахин баталж бататгах юмуу эсвэл няцаах оролдлогууд байсан юм. Фрэнсис Бэкон, Исаак Ньютон, Галилео Галилей, Жордано Бруно, Коперник гээд тэр цаг үеийн бүх эрдэмтэд, сэтгэгчид чухам шинэ үеийн баталгаатай, нарийн тодорхойлогдож тогтоогдсон шинжлэх ухааныг бий болгохыг хүсч байсан юм.
Labels:
Philosophy
February 10, 2012
Фрэнсис Бэкон /Үл итгэх/
Фрэнсис Бэкон философи төдийгүй бүхэл бүтэн шинжлэх ухааны хүрээнд өөрийнхөө үзлийг дэвшүүлсэн байдаг. Сэргэн мандалтын үеийн шинжлэх ухаан хөгжихөд түүний оруулсан хувь нэмэр нилээдгүй хэмээн үнэлэгддэг тул түүний дэвшүүлсэн үзэл санаа ололттой байсан гэж хэлж болох ч нөгөө талаар түүний үзэл хэт эмпирик байсан юм.
Labels:
Philosophy
December 11, 2011
Харах нь
Сонин юм шүү. Бидний зөв гэж бодсон зүйл буруу байдаг. Гэв гэнэтхэн л нүд нээгдэх шиг болж буруу байж гэсэн бодол толгойд эргэлддэг. Яг энэ мөчөөс өмнө бидэнд дэндүү үнэн зөв санагдаж байсан шүү дээ. Гэтэл биш байдаг. Яг л математикийн багш буруу бодсон бодлогыг минь засаж хэлж өгөх шиг. Тэр үед өө ердөө л энэ үү? би хэдэн өдөр үүнийг чинь ерөөсөө ч олоогүй шүү дээ гэж хэлж байгаа юм шиг. Харж чадах хязгаар маань иймхэн юм болов уу. Эсвэл бидэнд заавал бусдын тусламж хэрэгтэй юм болов уу. Бид яагаад байгаа зүйлийг байгаагаар нь тусгаж, яг тэр хэвээр нь ойлгодоггүй юм бол. Ганцхан зүйл байсан ч гэсэн бид бүгдээрээ тэр зүйлийг өөр өөрөөр хардаг шүү дээ. Гэвч бид яг адилхан хардаг болчихвол яах вэ? Магадгүй бидний амьдрал утгагүй болох биз ээ.
Labels:
Philosophy
September 21, 2011
Дорнын гүн ухаан - 1
Сайн нумыг татахад хэцүү авч түүнээс гарсан сум хол агаад хүчтэй тусдаг. [Мо Ди]
Өнөөдөр бид Өрнийн сэтгэлгээгээр хүмүүжиж байна. Боловсролын тогтолцоо, хууль эрх зүй, гүн ухаан, шинжлэх ухаан, анагаах ухаан гээд бүх салбарт бид Өрнийн хандлагуудыг барьж байна. Манай их сургуулиудад Оросын тэр эрдэмтний үзснээр, эсвэл Английн тэр сэтгэгчийнхээр, Францын гүн ухаантан хэний үзлээр гэх мэтээр ярьдаг. Та өөрөөсөө мэддэг Өрнийн 20 алдарт эрдэмтэн, гүн ухаантнуудын нэрийг асуугаад үздээ. Хангалттай мэднэ. Харин одоо өөрөөсөө мэддэг Дорнын 20 алдарт эртэмтэн, гүн ухаантныхаа нэрийг асуугаад үз. 20 хүрч байна уу?
Labels:
Philosophy
September 18, 2011
Мэдлэг ба мэдээлэл
Монголын саятан гэдэг нэгэн нэвтрүүлгийн хөтлөгч ярьж байна "Бид та бүхний мэдлэгийн санг нэмэгдүүлэх зорилгоор..." . Энэ хүн мэдлэг гэж юу вэ гэдэг асуултыг өөрөөсөө асууж байсан болов уу? Ер нь мэдлэг гэж юу? Энэ нь мэдээллээс юугаараа ялгаатай юм бэ? гэвэл ерөнхийдөө мэдлэг гэдэг нь тодорхой зүйлийг бүрэн дүүрэн таньж мэдэхэд чиглэгдсэн зорилготой, нарийн дэс дараалалтай, системтэй, бүтэцтэй, логикийн үүднээс алдаагүй цогц зүйлийг хэлдэг. Энэ нь эргээд ямар нэгэн ашиг тус үзүүлэх, өөр бусад зүйлд ашиглагдах боломжтой байдаг. Харин мэдээлэл гэдэг нь ямар нэгэн эд юмс, төрөл зүйлийн хувьд түүний тодорхой нэг шинжийг илтгэсэн, танин мэдэхүйн анхдагч элемент юм. Өөрөөр хэлбэл танин мэдэх гэж буй зүйлийнхээ талаар оновчтой, дэс дараалалтай, тодорхой зорилго чиглэлтэй мэдээлэл цуглуулж, түүнийгээ дэс дараалалд оруулан, түүгээр ямар нэгэн бодит үр дүнд хүрч болохуйц болгосон байвал МЭДЛЭГ болно.
Аль нэгэн улсын нийслэл ч юмуу аль эсвэл дэлхийн хамгийн муухай дуугардаг амьтныг мэдэж авлаа гэхэд энэ нь мэдлэг болж чадахгүй. Харин мэдээлэл юм. Үүнийг дээрхи нэвтрүүлгийн хөтлөгч маань анзаарагүй юу, ямартай ч гэлээ мэдлэг биш мэдээлэл түгээж байгаа гэдгээ мэдэхгүй байх шиг байна лээ. Би энэ хүний мууг үзэх гэсэнгүй, харин тэр олон хүн үздэг нэвтрүүлгийн хөтлөгч хүн хэлж байгаа үг бүр ээ анхаарч байх нь зүйтэй болов уу.
Аль нэгэн улсын нийслэл ч юмуу аль эсвэл дэлхийн хамгийн муухай дуугардаг амьтныг мэдэж авлаа гэхэд энэ нь мэдлэг болж чадахгүй. Харин мэдээлэл юм. Үүнийг дээрхи нэвтрүүлгийн хөтлөгч маань анзаарагүй юу, ямартай ч гэлээ мэдлэг биш мэдээлэл түгээж байгаа гэдгээ мэдэхгүй байх шиг байна лээ. Би энэ хүний мууг үзэх гэсэнгүй, харин тэр олон хүн үздэг нэвтрүүлгийн хөтлөгч хүн хэлж байгаа үг бүр ээ анхаарч байх нь зүйтэй болов уу.
Л.Төрбурам
Labels:
Philosophy
Мэдлэг ба Үзэл бодол /Bertrand Russell/
...Бидний асуулт бол: Философич гэж хэн бэ? Эхний хариулт нь үгийн гарал зүйн хувьд зөвшөөрөгдсөн философич гэдэг нь цэцэн мэргэнд дурлагч. Гэвч энэ нь мэдлэгт дурлагч гэдэгтэй адилхан зүйл биш, сониуч хүнийг мэдлэгт дурлагч гэж хэлж болох боловч болхи сонирхлоор хэн нэгнийг философич гэж нэрлэж болохгүй. Тиймээс утгын тайлбар нь: философич гэдэг нь үнэнийг олж харахад дурлагч болох ажээ. Харин олж харах гэж юу вэ?
Яг одоогийн нөхцөл байдалд шинэ гай тотгорт орох, шинэ зураг үзэх, шинэ хөгжим сонсоход анхаарлаа хандуулдаг, гоо сайхан зүйлд дуртай хүнийг авч үзэх хэрэгтэй. Ийм хүнийг философич гэж нэрлэхгүй. Учир нь тэр зөвхөн гоо сайхан зүйлд дуртай, харин философич нь өөрийн доторхи гоо сайханд дуртай. Зөвхөн гоо сайхан зүйлд дуртай хүн мөрөөддөг бол туйлын гоо сайхныг хүн бүхлээр нь сэрж мэддэг. Эхнийх нь зөвхөн үзэл бодол бол сүүлийнх нь мэдлэг юм.
Мэдлэг болон үзэл бодлын хооронд ямар ялгаа бий вэ? Мэдлэгтэй хүн ямар нэгэн зүйлийн мэдлэгтэй байдаг ба ямар нэгэн зүйл оршиж буйг, юунд оршихгүй байгааг хэлж байгаа хэрэг. Иймээс мэдлэг нь логикийн хувьд алдаатай байх боломжгүй болсон үедээ алдаа мадаггүй, найдвартай болдог. Харин үзэл бодол алдаатай байж болно. Яаж вэ? гэвэл үзэл бодол нь оршихгүй байж чадахгүй, энэ нь боломжгүй, түүнчлэн цаашаа оршиж байна гэвэл дараа нь энэ нь мэдлэг болж болно. Тиймээс үзэл бодол нь орших ба оршихгүйг хоёуланг нь агуулдаг...
Орчуулсан Л.Төрбурам
Эх сурвалж
Bertrand Russell. The History of Western Philosophy. NY., 1945
Labels:
Philosophy
September 8, 2011
Бурхны тухай
Бурхан байдаг уу? эсвэл байдаггүй юу? Хэн ч мэдэхгүй асуулт гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл бурхны тухай хэн нэгэн мэддэг учраас л энэ тухай бид мэдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл бурхан байхгүй байсан бол бид түүний тухай мэдэж, ярьж чадах байсан уу. Буддын философийн үүднээс бид мэдэхгүй зүйлээ ярьж, сэтгэж чаддаггүй. Зөвхөн өөрсдийн мэдэх зүйлийг хооронд нь холбосноор байхгүй зүйлийг зохиож болно. Эвэртэй туулай гэвэл эвэр гэдэг ойлголтыг туулай гэдэгтэй холбосноор гарч ирж байгаагаас биш огт байхгүй зүйлийг зохиосон явдал биш. Тиймээс бурхан гэдэг ойлголт нь огт байхгүй зүйл гэж сэтгэж болохгүй мэт санагдана. Бид л өөр өөрсдийнхөөрөө бас буруу дүгнэлт хийж, буруу таньж мэдснээс биш бурхан гэдэг ойлголтонд ямар нэгэн зүйл хамаардаг л байж таарна. Гэвч үүнийг хийсвэр ойлголт гэж ойлгож болохгүй болов уу.
Labels:
Philosophy,
Их Хөлгөн
July 20, 2011
Орчин үеийн засаглах зарим асуудал
Усны нөөц дууслаа, озоны давхрагын цооролтын хэмжээ нэмэгдэж байна, хойд туйлын мөс хайлж далайн усны хэмжээ нэмэгдэж байна, модны нөөц дууслаа, Япон живж байна, халдварт өвчнүүд газар авлаа, цөмын хор хэзээ мөдгүй алдагдахад бэлэн байна, дэлхийн 3-р дайн маргааш ч эхэлж мэднэ, тэгээд эцэст нь 2012 онд дэлхий сөнж чи үхнэ. Дэлхийн бүх хүмүүс эдгээрийг мэднэ. Харин энэ бүхнийг ингэж сурталчилж, дэлхий нийтийн хэмжээнд хүртэл бүх мэдээллийн хэрэгсэл, кино, шоу тоглолт зэргүүдээр дамжуулан хүмүүст хүргээд байгаагийн цаад учир утга нь юу вэ?
Labels:
Philosophy
July 3, 2011
Нийгмийн тухай философийн анхдагч ойлголт
Өнөөдрөөс эхлээд философи мэдлэгийн нэгэн салбар болох нийгмийн тухай философийн зарим асуудлуудыг авч үзэн, зарим талаар өөрийн үзэл санаа, тайлбаруудыг хийж байхаар шийдлээ. Тайлбар хийнэ гэдэг нь туйлын үнэн зөв баттай эцсийн гаргалгааг хийнэ гэсэн үг биш, харин өөрийнхөө үзэл санаа эргэцүүллээр, өөрийнхөө байр суурьнаас тайлбар хийнэ гэсэн үг юмаа. Мөн өмнө нь зөвхөн өөрийн бодол санаагаар бичдэг байсан бол одооноос эхлээд шинжлэх уханы мэдлэг, шашны үзэл санаатай өөрийн үзэл санааг харьцуулан дүгнэх байдлаар бичих болно. Ингэснээр би өөрийнхөө үзэл санааг гээж байгаа хэрэг биш, харин илүү бодит үнэн зөв байдалд ойртох гэсэн нэгэн дэвшил болно хэмээн найдаж байна.
Labels:
Philosophy
June 27, 2011
Лаозын үгсээс
Ухаантай хүн амьдрлаа өег хангалуун байлгахын төлөө тэмцдэг, түүнээс биш эд хогшил хураадаггүй.
-Лаоз
Labels:
Philosophy,
Лаоз
March 20, 2011
Харж чадах хязгаар
Уулын дор байгаа хүмүүст эргэн тойрон байгаа зүйлс нь адилхан харагддаг ажээ. Учир нь тэд нэгэн түвшинд, нэгэн адил зүйлсийг харж байдаг. Харин уулын орой дээр гарсан хүнд бүх зүйлс өөрөөр харагдах ажээ. Түүнд уулын нөгөө талд байгаа зүйлсээс эхлээд тэртээх алсад байгаа олон олон зүйлс ил гаран харагддаг. Харин уулын дунд хэсэгт яваа хүнд уулын нөгөө тал болон тийм ч их биш ч алсын бараа харагдах нь ойлгомжтой. Ямартай ч тэрээр ууланд гараагүй хүмүүсээс илүү холыг харж чадна.
Labels:
Philosophy
March 7, 2011
Зовлонгийн тухай философи
Мэдэхгүй байна гэдэг харанхуй байхын нэр. Хүн мэдэхгүй зүйлээ төсөөлж чаддаггүй. Тэр бүү хэл өмнө харж байгаагүй зүйлтэйгээ гэв гэнэт учирвал хүний нүд тэр зүйлийг олж харж чаддаггүй байна. Энэ талаар тохиолдлууд ч байдаг. Хүн өөрийнхөө мэдэх, өөрийнхөө харсан, өөрийнхөө сэтгэх тэр л хүрээнд хязгаарлагдан амьдардаг. Тэр хүрээнээс гадна орших зүйлсийг олж хардаггүй, сэтгэж олдоггүй. Зөвхөн тэр хүрээнээс үл хэтэрнэ. Энэ хүрээ өргөн байвал хүн илүү ихийг олж харах бөлгөө.
Labels:
Philosophy
March 3, 2011
Тоталитаризм ба Оюун санааны шорон
Тоталитар дэглэм гэдэг нь нийтээр нь нийт зүйлийг захиран хянах тухай улс төрийн дэглэм билээ. Ийм дэглэмийн үед хүний юу хийж болох, болохгүй гээд бараг л өдрийн хоолондоо юу идэх вэ гэдгийг хүртэл заадаг дэглэм юм. Харин би энд улс төр ярихгүй. Энэ дэглэмтэй төстэй боловч бидний хэдийн дасал болсон, хүлээн зөвшөөрчихсөн, бараг л анзаардгүй тийм зүйлийн талаар өгүүлэх болно.
Labels:
Philosophy
February 20, 2011
Худал хуурмагийн тухай
Мод, чулуу, нар, сар гээд байж л байдаг. Маш олон зүйл байж л байдаг. Зүгээр л байж байдаг. Гэтэл ямар нэг зүйлийг хүн бүр өөр өөрөөр хардаг. Хардаг ч гэж дээ сэтгэдэг, хүртэж хүлээж авдаг. Хэн нэгэн сарыг сайхан гэхэд өөр хэн нэгэн сарыг хамгийн муухай зүйл гэдэг. Саранд сайн, муу олон олон шинж чанар байгаа байх л даа. Гэхдээ сар бол сар. Тэр олон шинжүүд чинь нийлж байж сар болдог.
Labels:
Philosophy
February 10, 2011
Бусдыг сонсох
Хүн бусдыг сонсож чаддаггүй. Яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй ч ихэнхи хүмүүс бусдыг сонсож чаддаггүй. Ихэнхи хүн гэдэгт би хүмүүсийн 98% гэж хэлмээр байна. Үлдсэн 2%-д нь сонсголгүй болон сэтгэцийн эмгэгтэй гэх мэт хүмүүсийг багтаах байх. Харин би энд нэг зүйлийг сануулахад ер нь хүнийг байгаль ингээд бусдыг сонсдоггүй болгоод бүтээчихсэн юм гэж хэлэх гээгүй юм шүү. Энд би хүн бусдыг сонсож чадахгүй байна гэдэг асуудлыг ярьж байгаа юм.
Labels:
Philosophy
January 30, 2011
Эргэлзээний тухай
Эргэлзэж чаддаг байна гэдэг үнэнд хүрэх нэг чухал чанар гэж бий боддог. Гэхдээ эргэлзээг зам мөрөө болго гэсэн үг биш юм шүү. Бид нэг бол зөв, нэг бол буруу гэж сэтгэх хандлагтай байдаг. Үүнийг би 2 туйл руу сэтгэхүй гэж нэрлэмээр байна. Харин эргэлзэж чаддаг бол зөв бурууг зөвөөр таньж чаддаг болно гэж би боддог. Ихэвчлэн бид туйл руу сэтгэдэг. Хэрвээ хэн нэгэн "Энэ бол муу зүйл биш" гэж хэлвэл түүнийг бид "Энэ бол сайн зүйл" гэж байна хэмээн ойлгодог. Гэхдээ муу зүйл биш гэсэн болохоос биш яг үнэндээ сайн зүйл гэж хэлээгүй байдаг. Гэтэл бид муу биш юм бол сайн юм байна гэж боддог.
Labels:
Philosophy
January 26, 2011
Өөрийн мөн чанар
Үнэн үг уран гоё байдаггүй (Лаоз). Хүн гэдэг амьтан өөрийгөө байгаагаар нь хүлээж авдаггүй ажээ. Үргэлж байгаагаасаа өөрийгөө дээгүүр тавьж боддог юм гэнэ. Хэн ч өөрийгөө муу, муухай гэж боддоггүй. Цаг үргэлж өөрийнхөө зөв гэж боддог. Алуурчин ч өөрийгөө зөвтгөдөг. Хулгайч, дээрэмчин, луйварчин ч ялгаагүй өөрийгөө зөвтгөдөг. Яагаад гэвэл өөрийнхөө бурууг, өөрийнхөө муу, муухайг хүлээн зөвшөөрнө гэдэг өөрийгөө амьдаар нь алж байгаагаас өөрцгүй зүйл.
Labels:
Philosophy
January 25, 2011
Хайр гэж юу вэ?
Өдийг хүртэл миний тайлж мэдэж чадаагүй зүйл бол хайр. Сэтгэл судлалд хайрыг олон ангилдаг. Учир утгагүй хайр, дасал болсон хайр, төгс хайр гэх мэт. Мөн шохоорхол, дурлал зэргийг багтааж болно. Гэвч эдгээрийг би хайр гэж бодохгүй байна. Ер нь аль ч тохиолдолд хайр ихэвчлэн 2 хүний хооронд байдаг. Чи надад, би чамд гэсэн болзолтойгоор хайр бидний дунд байдаг.
Labels:
Philosophy
Subscribe to:
Posts (Atom)











