Сонин юм шүү. Бидний зөв гэж бодсон зүйл буруу байдаг. Гэв гэнэтхэн л нүд нээгдэх шиг болж буруу байж гэсэн бодол толгойд эргэлддэг. Яг энэ мөчөөс өмнө бидэнд дэндүү үнэн зөв санагдаж байсан шүү дээ. Гэтэл биш байдаг. Яг л математикийн багш буруу бодсон бодлогыг минь засаж хэлж өгөх шиг. Тэр үед өө ердөө л энэ үү? би хэдэн өдөр үүнийг чинь ерөөсөө ч олоогүй шүү дээ гэж хэлж байгаа юм шиг. Харж чадах хязгаар маань иймхэн юм болов уу. Эсвэл бидэнд заавал бусдын тусламж хэрэгтэй юм болов уу. Бид яагаад байгаа зүйлийг байгаагаар нь тусгаж, яг тэр хэвээр нь ойлгодоггүй юм бол. Ганцхан зүйл байсан ч гэсэн бид бүгдээрээ тэр зүйлийг өөр өөрөөр хардаг шүү дээ. Гэвч бид яг адилхан хардаг болчихвол яах вэ? Магадгүй бидний амьдрал утгагүй болох биз ээ.
December 11, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
1 Сэтгэгдэлтэй:
Айл айлын цонхонд өнгө өнгийн хөшиг байдаг болохоор хүүхэд хүүхдийн нүд юмсыг өөр өөрөөр хардаг болчихдог байх даа.
Post a Comment
Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.