September 18, 2011

Мэдлэг ба Үзэл бодол /Bertrand Russell/

...Бидний асуулт бол: Философич гэж хэн бэ? Эхний хариулт нь үгийн гарал зүйн хувьд зөвшөөрөгдсөн философич гэдэг нь цэцэн мэргэнд дурлагч. Гэвч энэ нь мэдлэгт дурлагч гэдэгтэй адилхан зүйл биш, сониуч хүнийг мэдлэгт дурлагч гэж хэлж болох боловч болхи сонирхлоор хэн нэгнийг философич гэж нэрлэж болохгүй. Тиймээс утгын тайлбар нь: философич гэдэг нь үнэнийг олж харахад дурлагч болох ажээ. Харин олж харах гэж юу вэ?

Яг одоогийн нөхцөл байдалд шинэ гай тотгорт орох, шинэ зураг үзэх, шинэ хөгжим сонсоход анхаарлаа хандуулдаг, гоо сайхан зүйлд дуртай хүнийг авч үзэх хэрэгтэй. Ийм хүнийг философич гэж нэрлэхгүй. Учир нь тэр зөвхөн гоо сайхан зүйлд дуртай, харин философич нь өөрийн доторхи гоо сайханд дуртай. Зөвхөн гоо сайхан зүйлд дуртай хүн мөрөөддөг бол туйлын гоо сайхныг хүн бүхлээр нь сэрж мэддэг. Эхнийх нь зөвхөн үзэл бодол бол сүүлийнх нь мэдлэг юм.

Мэдлэг болон үзэл бодлын хооронд ямар ялгаа бий вэ? Мэдлэгтэй хүн ямар нэгэн зүйлийн мэдлэгтэй байдаг ба ямар нэгэн зүйл оршиж буйг, юунд оршихгүй байгааг хэлж байгаа хэрэг. Иймээс мэдлэг нь логикийн хувьд алдаатай байх боломжгүй болсон үедээ алдаа мадаггүй, найдвартай болдог. Харин үзэл бодол алдаатай байж болно. Яаж вэ? гэвэл үзэл бодол нь оршихгүй байж чадахгүй, энэ нь боломжгүй, түүнчлэн цаашаа оршиж байна гэвэл дараа нь энэ нь мэдлэг болж болно. Тиймээс үзэл бодол нь орших ба оршихгүйг хоёуланг нь агуулдаг...


Орчуулсан Л.Төрбурам


Эх сурвалж
Bertrand Russell. The History of Western Philosophy. NY., 1945
Share |

3 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

Кант, Фейебах зэргийн хүмүүс өөрийн философио таницуулахдаа мэдлэг болгон өргөсөн болов уу? үзэл бодол болгон өргөсөн болов уу? Тэднийг мэдсэн бидний мэдлэг үнэндээ үзэл бодлыг сурсан мэдлэг биш үү?

Шинжлэх ухаан өнөөдөр мэдлэгийг өгч байгаа гэдэг гэтэл тэр нь бодит үнэний тусгал мөн үү? Байж чадах уу? Өнөөдрийн мэдлэг маргаашийн үзэл бодол мөн үү? Тэгээд маргааш нь жинхэнэ мэдлэг мэт болсон нь нөгөөдөрийн хувьд үзэл бодол уу?

Anonymous said...

дээрх миний хэлсэн хэрэв зөв бол яг л Карл Маркс нарын хэлсэн нь өнөөдөр хэрэгжихэд боломжгүйтэй адил болсон байгаатай адил өнөөгийн хамгийн зөв зүйл үнэндээ зөв биш байгаа биз дээ? Тэгэхлээр Гегелийн диалектик, цаашилбал атиест үзэл нь үнэндээ шал тэнэг байгаа биш үү? Агуу хүчирхэг Бурхан л энэ бүхний цаана байхгүй бол бидний логик, метафикикийн онол бүхэн шал утгагүй!!!

Torburam said...

Та яг бидний мухардаад байгаа зүйлийг хэлсэн байна. Мэдлэг гэдгийг үнэн зөв байх ёстой гэж үе үеийн хүмүүс үзэж байсан ч яг тийм үнэн зөв мэдлэгт хэн ч хүрээгүй л байна. Өөрийн чинь асуусан дээрхи асуултуудын хариултуудад хариулах хариулт бидний тулсан хананы цаана л байгаа байх даа.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.