August 23, 2010

Revolutionary Road (2008)


Титаник хөлөг онгоц дээр хамт аялж байсан Leonardo DiCaprio, Kate Winslet, Kathy Bates нарын тоглосон Revolutionary Road хэмээх киног танилцуулж байна. Гэр бүлийн дүр төрхийг гайхамшигтай харуулж чадсан энэ киног заавал үзээрэй гэж зөвлөх байна. Учир нь бид ямар алдаа гаргаж байгаагаа мэддэггүй. Мэдэх сөхөө ч байдаггүй. Үүнд гол буруутан нь мэдээж бид өөрсдөө. Хүсэл мөрөөдлийг маань амьдрал нухчин дарж буй мэт санагддаг ч үнэндээ бид өөрсдөө л өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийг нухчин дарсан байдаг. Бид бурханд бурууг өгдөг ч үнэндээ бол тэр буруу зүйлийн үндсийг бид өөрсдөө л тарьсан байдаг. Сэтгэл гэдэг хэврэг юм. Гэвч бид сэтгэлдээ хууртсаар л байдаг, ханадаггүй ажээ. Энэ кинонд тоглосон бүх жүжигчид маш сайн тоглосон. Ялангуяа Kate Winslet.
Тэрээр олон кино наадмаас энэ дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчиний шагнал авсан. DiCaprio ч түүнээс дутхааргүй сайн тоглосон. Уурандаа эхнэр лүүгээ гар далайж байгаа хэсэг нь их гоё. Эхнэрээ цохиж чадахгүй машинаа нилээн хэд цохиод авна. Мөн сэтгэцийн өвчтэй залуугийн дүрийг Michael Shannon чадварлаг бүтээжээ. Нийгэмд хүмүүс гэр бүл болж тоглохдоо юуны төлөө вэ гэдгээ мэддэггүй. Аав нь ажилдаа явна. Цалингаараа эхнэр хүүхдээ тэжээнэ. Бараг л бүх гэр бүлүүд энэ маягаар амьдарсаар. Он цаг өнгөрөх тусам тэд уйдаж эхэлдэг. Өөрсдийгөө зугаацуулах арга хайж эхэлнэ. Гэвч өөрсдөө тэр бүхэндээ хаалт болдог. Амьдрал өргөн уудам, сонин сайхан бүгдээр дүүрэн боловч тэд өчүүхэн хэсгийг нь амтлах хувь тавиланг сонгоно (дэлхий дээрхи ихэнхи гэр бүлүүд). Энэ кино хайр дурлалын талаар өгүүлдэг кино биш. Гэхдээ магадгүй мөн ч байж болох юм.

by Л.Төрбурам
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.