Showing posts with label Review. Show all posts
Showing posts with label Review. Show all posts

November 4, 2011

Film Review: In the Mood For Love (2000)

 Хятадын кино урлагийн сод бүтээлүүдийн нэг бол In the Mood For Love билээ. Энэхүү кино нь хайр сэтгэл хэмээх зүйлийг дэндүү гайхамшигтайгаар үзүүлсэн бүтээл юм. Эхнэртэй залуу, нөхөртэй эмэгтэй хоёрын хооронд бий болж үүссэн хайр дурлал, тэдний бие бие рүүгээ хэрхэн тэмүүлж байгаа тэмлүүлэл, нүүр царайн дээр нь ил биш ч сэтгэлийн цаад гүнд нь буй тэрхүү мэдрэмжүүдийг дэндүү гайхалтайгаар дүрслэн гаргаж иржээ.
Share |

July 11, 2011

Film Review: A Clockwork Orange (1971)

 
Найруулагч: Stanley Kubrick
Он: 1971
Төрөл: Science Fiction

Суут кино найруулагчидын нэг болох Stanley Kubrick-ын оргил бүтээлүүдийн нэг энэхүү киног Илюминатийн утга санааг дамжуулсан кино хэмээн үздэг байна. Гол дүрийн бугуйнд наалттай байгаа нүд мөн ковер дээрхи гурвалжин зэрэг нь Илюминатийн хамгийн гол бэлэгдэл бөгөөд үүнд хамгийн гол утга санаа нь оршиж байдаг юм. Гол дүр болох Alex-ын тэжээдэг могой түүний баруун нүдний будаг зэргээс эхлээд киноны дундуур үл анзаарагдам өнгөрөх олон олон бэлэгдлүүд байдаг. Магадгүй Илюминатийн утга санаа, мөн чанар болон хүн төрөлхтний амьдрал, төөрөгдөл, нийгэм хэмээх энэхүү системийн тухай хамгийн гайхалтайгаар харуулсан цорын ганц кино ч байж болох юм.
Share |

June 29, 2011

Film Review: Autumn Sonata (1978)

Шведийн алдарт кино найруулагч Ingmar Bergman-ы лут бүтээлүүдийн нэг Autumn Sonata хэмээх энэ драмыг заавал үзэх кино хэмээн нэрэлмээр байна. 1970-аад оны өнгө аяс, гайхалтай Швед хэл мөн дээрээс нь Frédéric Chopin нийлээд энэ киног уянгалаг болгон чимжээ.
Share |

June 28, 2011

Film Review: 13 Tzameti (2005)

2005 онд Францад  бүтээгдэж байсан найруулагч Géla Babluani-ын гайхалтай бүтээл Tzameti буюу 13 хэмээх киног танилцуулж байна. Уг кино нь Géla Babluani-ын найруулсан анхны кино бөгөөд миний хувьд дэндүү сайн кино болсон мэт санагддаг. Филм нойр өнгө аястай хар цагаан энэ киног үзэж эхэлсэн л бол хэн ч дуусгалгүй орхиж чадахгүй биз ээ.
Share |

March 5, 2011

Film Review: Rope (1948)

Director: Alfred Hitchcock
Genre: Psychological Thriller, Film a Clef
Run Time: 80 min
Country: USA

Alfred Hitchcock-ын анхны өнгөт мөн анхны продюсер хийсэн кино бол Rope юм. Сэтгэл догдлуулсан, сэрт хийлгэсэн мөчүүдээр дүүрэн энэхүү кино нь Hitchcock-ын шилдэг бүтээлүүдийн нэг юм. Энэ киноны онцлог нь киног тус тус тасралтгүй авсан 10 хэсэг зураг авалтаар бүтээжээ. Мөн үйл явдал зөвхөн нэг өрөөнд өрнөдөг нь бас нэгэн онцлог нь. Киног сэтгэлийн хөөрөлд автаж төгс гэмт хэрэг хийхийг оролдсон Leopold, Loeb хэмээх гомосэксуал 2 залуугийн түүхээс сэдэвлэн бүтээжээ.
Share |

February 26, 2011

Album Review: Beady Eye - Different Gear, Still Speeding (2011)

Artist: Beady Eye
Album: Different Gear, Still Speeding
My Rating:  4 stars of 5 stars
Year: 2011
Genre: Britpop, Alternative Pop/Rock

Миний хамгийн дуртай хамтлагуудын нэг Oasis хамтлаг тарлаа гэх мэдээ гараад нилээд удсан. Харин 2010 оноос хойш Oasis-ын Liam Gallagher, Gem Archer, Andy Bell нар Chris Sharrock гэгчтэй хамтраад Beady Eye гэдэг хамтлаг албан ёсоор байгуулсан бололтой. Тэд нарын анхны цомог 2 сарын 28 нд нээлтээ хийх гэж байгаа юм. Нэр нь Different Gear, Still Speeding. Уг цомог ерөнхийдөө Oasis-ын дүр төрхийг хадгалсан нилээд сайн цомог болсон юм шиг санагдлаа. Тэхдээ л Oasis-тэй харьцуулахад арай л дутуу байна. Oasis-ын тэр гайхалтай гитарын соло хэсгүүд гарч ирж чадахгүй байгааг нь харвал Noel Gallagher байхгүй байгаа нь шууд л мэдрэгдэж санагдаад, дутагдаад байна. Гэсэн ч дугаралт нь Oasis-ын тасархай гэсэн шиг л, бүр зарим дууных нь соль Oasis-н зарим дууг шууд л санагдуулахаар болжээ. За ямар ч гэсэн сонсоод үзэхэд илүүдэхгүй байх гэж бодож байна.
Share |

Film Review: The Deer Hunter (1978)


 Найруулагч: Michael Cimino
 Төрөл: War Drama
 Хугацаа: 183 мин


Robert De Niro(Michael), John Cazale(Stan), John Savage(Steven), Meryl Streep(Linda), Christopher Walken(Nick), George Dzundza(John) зэрэг жүжигчдийн тоглосон уг кино нь урлагийн үүднээс нилээд өндөр үнэлэгддэг кино юм. Энэхүү киног 1978 онд буюу Вьетнамын дайн дуусснаас 3 жилийн дараа хийсэн байна. Ерөнхийдөө кино 3 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт найзуудын зугаа цэнгэл, тэдний Орос маягийн хуримыг харуулна.
Share |

January 28, 2011

Ладони (1993) (Film Review)



Надад манай блогийн нэгэн уншигч Оросын найруулагч Аристакисян Артурын "Ладони" хэмээх энэхүү киног үзэхийг санал болгосон юм. Тэр уншигчдаа үнэхээр их баярлалаа. Энэ кино надад маш их сэтгэгдэл төрүүллээ. 2 цаг гаран үргэлжлэх энэхүү кино нилээд өвөрмөц бүтээгдсэн байна.
Share |

November 14, 2010

Oasis хамтлагийн цомгууд

Formed: 1993 in Manchester, England
Genre: Britpop, Hard Rock, British Trad Rock, Contemporary Pop/Rock

За тиймээ! Энэ бол Oasis. Британы хөгжмийн ертөнцөд энэ хамтлаг өөрийн өнгө төрх, эгшиг аялгууг цуурайтуулж чадсан гайхалтай хамтлаг юм. Ингээд энэхүү хамтлагийн цомгуудыг танилцуулхаар шийдлээ.

Share |

October 27, 2010

Inception (2010)

Энэ онд буюу 2010 онд гарсан онцлог кинонуудын нэг бол Inception хэмээх кино байлаа. Дүрүүдэд Leonardo DiCaprio, Joseph Gordon-Levitt, Ellen Page, Tom Hardy, Ken Watanabe гэх мэт хүмүүс тогложээ. Киноны genre ыг AMG гээс Sci-Fi Action, Psychological Sci-Fi хэмээсэн байна. Киноны үйл явдал ихэвчлэн зүүдний ертөнцөд өрнөх ба дүрүүд маань тэр ертөнцийг өөрсдийнхөө хүссэнээр өөрчилж чаддаг. Гэвч хамгийн том сорилт, хамгийн том саад нь тэдний ухамсаргүй байдаг.
Share |

October 24, 2010

Postcards from a Young Man by Manic Street Preachers (2010)


 Artist: Manic Street Preachers
Album: Postcards from a Young Man
Label: Columbia
Genre: Britpop
Year: 2010
2009 онд Journal for Plague Lovers хэмээх гайхалтай цомгийг гаргаж байсан алдарт Britpop хамтлаг Manic Street Preachers маань 2010 оны 9 сарын 20 нд дахин шинэ гайхалтай цомгоо Postcards from a Young Man нэртэйгээр гаргасан байна. Үнэхээр гайхалтай, үнэхээр сайн цомог болжээ. AMG гийн үнэлгээ нь 4.5 оf 5 stars байгаа нь хир зэрэг чанартай цомог болсныг харуулах бизээ. Хамтлагийн хувьд 4.5 stars үнэлгээтэй 4 дэхь цомог нь болж байгаа ажээ. Цомгийн дуунууд хамтлагийн өмнөх дүр төрхийг алдагдуулаагүй ч шинэлэг дугаралтууд оруулж өгсөн юм шиг санагдлаа. За юу ч гэсэн энэ цомгийг олж сонсоорой гэж зөвлөх байна. 2010 оны шилдэг цомгуудын тоонд Postcards from a Young Man багтана гэдэгт итгэж байна.

By Л.Төрбурам
Share |

August 23, 2010

Revolutionary Road (2008)


Титаник хөлөг онгоц дээр хамт аялж байсан Leonardo DiCaprio, Kate Winslet, Kathy Bates нарын тоглосон Revolutionary Road хэмээх киног танилцуулж байна. Гэр бүлийн дүр төрхийг гайхамшигтай харуулж чадсан энэ киног заавал үзээрэй гэж зөвлөх байна. Учир нь бид ямар алдаа гаргаж байгаагаа мэддэггүй. Мэдэх сөхөө ч байдаггүй. Үүнд гол буруутан нь мэдээж бид өөрсдөө. Хүсэл мөрөөдлийг маань амьдрал нухчин дарж буй мэт санагддаг ч үнэндээ бид өөрсдөө л өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийг нухчин дарсан байдаг. Бид бурханд бурууг өгдөг ч үнэндээ бол тэр буруу зүйлийн үндсийг бид өөрсдөө л тарьсан байдаг. Сэтгэл гэдэг хэврэг юм. Гэвч бид сэтгэлдээ хууртсаар л байдаг, ханадаггүй ажээ. Энэ кинонд тоглосон бүх жүжигчид маш сайн тоглосон. Ялангуяа Kate Winslet.
Share |

March 9, 2010

Adam 2009



Asperger ын синдромтой нэгэн залуугийн тухай өгүүлэх энэхүү Romantic Drama төрлийн киног цаг гаргаад нэг удаа үзээрэй. Ялангуяа сэтгэл судлалын ангийнханд үзээрэй гэж зөвлөх байна. Надад иймэрхүү зантай нэг найз байдаг юм. Тэхдээ яг ч Asperger ын синдромтой гэж хэлж болохгүй л дээ. Энэ киног үзэхэд тэр найзыг маань дүрслээд хийчихсэн юм шиг сэтгэгдэл төрлөө. За тэгээд үзвэл сэтгэгдлээ хуваалцаарай.
Энэ киног Торрентоор татаж авахыг хүсвэл доор Download Torrent гэсэн дээр дарна уу!

Download Torrent
Share |