Хятадын кино урлагийн сод бүтээлүүдийн нэг бол In the Mood For Love билээ. Энэхүү кино нь хайр сэтгэл хэмээх зүйлийг дэндүү гайхамшигтайгаар үзүүлсэн бүтээл юм. Эхнэртэй залуу, нөхөртэй эмэгтэй хоёрын хооронд бий болж үүссэн хайр дурлал, тэдний бие бие рүүгээ хэрхэн тэмүүлж байгаа тэмлүүлэл, нүүр царайн дээр нь ил биш ч сэтгэлийн цаад гүнд нь буй тэрхүү мэдрэмжүүдийг дэндүү гайхалтайгаар дүрслэн гаргаж иржээ.
Киноны үйл явдал нэгэн эмэгтэй нийтийн байранд өрөө хөлслөхөөр ир буйгаар эхлэнэ. Түүнтэй давхцан нэгэн залуу мөн тэр газар өрөө хөлслөнө. Тэд хоорондоо зэргэлдээ өрөөнүүдэд орцгоож бие биетэйгээ харц тулгарч эхлэнэ. Эмэгтэйн нөхөр, эрэгтэйн эхнэр нар гэртээ ховорхон үзэгдэх ба тэд үргэлж гадаадад томилолтоор явдаг байлаа. Жирийн хятад хүмүүсийн ёсоор хөлсний байрныхан хоорондоо үргэлж дотно байцгааж, хамт хооллож, хөзөр тоголцгоох авч тэр хоёр бусадтай төдийлөн ойр дотно байдаггүй. Тэд үргэлж тааралдана. Тааралдах бүртээ ямар нэгэн нууц гэмээр дохиог бие бие рүүгээ илгээх мэт. Энэ мэтээр тэд ойртож дотносно. Өөрсдийн харилцааг бусдаас нуух хэрэгтэй болно. Үүнээс болоод нэг нь бороонд норно. Гадуур хамт хооллоно. Хайр дурлал тэдний дотор асна. Гэвч гаднаа илэрхийлж үл чадна. Энэ мэтээр үргэлжилсээр эцэст нь...

3 Сэтгэгдэлтэй:
Хэхэхэ, үзэж үзье. Хар мянган кино байхад үүнийг сонгож танилцуулсан болохоор гоё л кино байж таарна. Гэтэл чи ерөөсөө шүүмж бичээгүй байх юм. Нэг тийм бөөрөнхий танилцуулга болчихож.
Энэ киног зүгээр л үзэх хэрэгтэй.
th
Post a Comment
Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.