September 21, 2011

Дорнын гүн ухаан - 1

 Сайн нумыг татахад хэцүү авч түүнээс гарсан сум хол агаад хүчтэй тусдаг. [Мо Ди]
Өнөөдөр бид Өрнийн сэтгэлгээгээр хүмүүжиж байна. Боловсролын тогтолцоо, хууль эрх зүй, гүн ухаан, шинжлэх ухаан, анагаах ухаан гээд бүх салбарт бид Өрнийн хандлагуудыг барьж байна. Манай их сургуулиудад Оросын тэр эрдэмтний үзснээр, эсвэл Английн тэр сэтгэгчийнхээр, Францын гүн ухаантан хэний үзлээр гэх мэтээр ярьдаг. Та өөрөөсөө мэддэг Өрнийн 20 алдарт эрдэмтэн, гүн ухаантнуудын нэрийг асуугаад үздээ. Хангалттай мэднэ. Харин одоо өөрөөсөө мэддэг Дорнын 20 алдарт эртэмтэн, гүн ухаантныхаа нэрийг асуугаад үз. 20 хүрч байна уу?
Бид амьдарч буй Дорно хэмээх энэ оршхуйн талаар дэндүү бага мэддэг. Мэддэг биш ийм болчихсон хэрэг. Арга ч үгүй. Сургуульд ороход минь надад Күнзийг биш Ньютоныг эхэлж зааж байсан юм чинь. Үнэндээ Ньютон бол Күнзийн дэргэд хэн ч биш шүү дээ. Бас цаашилбал Күнзээс хэд дахин илүү суутнууд Дорнын түүхэнд бий. Яагаад бидэнд хэзээ ч хэрэг болохгүй Хими, Физикийн нарийн мэдлэгийг Дорнийн сэтгэлгээ, гүн ухаанаас илүүтэй заадаг юм бол? Надад ус гэдэг элемент устөрөгчийн 2, хүчилтөрөгчийн 1 атомаас бүтдэг гэсэн мэдлэг хэзээ ч хэрэг болж байсангүй. Би өдөр бүхэн ус уудагч түүний энэ бүтэц надад сонин биш байсан. Харин Дорнын алдарт "Чи ая зөнгөөрөө урсах юм бол нэг л өдөр будда болно" гэдэг үг надад маш ихийг авчирч өгсөн. Яах гэж ая зөнгөөрөө урсах ёстой вэ? Зүгээр л юу ч хийхгүй бай гэсэн үг. Юу ч хийх хэрэггүй. Лаозын хэлдгээр "бүх зүйл түр зуурынх". Тэгвэл надаас та "Чи яагаад юу ч хийхгүй байхгүй байгаа юм? Энийг бичиж байна гэдэг чинь юм хийж байгаа гэсэн үг биз дээ?" гэж асууж магадгүй. Үнэндээ бол би юм хийж байгаа юм биш. Харин ч ая зөнгөөрөө урсч байгаа юм. Гэвч би дээрхи үгийн утга учирийг одоо хүртэл бүрэн нээж мэдээгүй л байна. Зөвхөн ганцхан өгүүлбэрт амьдралын утга учир, хүний өөрийн мөн чанарыг харуулчихсан мэт надад санагддаг. Яг л голын ус адил урсаад л байх хэрэгтэй. Тэгвэл чи БУДДА болно. Будда гэдэг нь амьдралын утга учирыг бүхэлд нь олж үзэхийг хэлж байгаа юм. Яах гэж бид төрдөг вэ? Яах гэж хоол идэж, ус ууж, чухам юуны төлөө үхчихгүй бас тэгээд тэмцэж үлддэг вэ? Будда болсон цагт энэ бүхнийг нэвт мэддэг болдог. Үүнд Дорнын гүн ухааны нууц оршиж байдаг. Юмсын гүнд нэвтрэхүй. Энэ нь бодисын гүнд нэвтрэх гэсэн үг биш. Юм бүхний утга учир олон хуудсны цаана нуугдан байдаг. Тэрхүү олон хуудсыг нэг нэгээр эргүүлэн нээсээр гүнд нь нэвтрэх ухааныг хэлнэ. Тиймдээ ч Дорнын гүн ухаан дахь хэллэг, сургаалиуд нь олон утгуудыг давхар, нэгэн зэрэг илэрхийлж байдгаараа онцлог.


Сайн нумыг татахад хэцүү авч түүнээс гарсан сум хол агаад хүчтэй тусдаг. [Мо Ди]

Дээрхи үгээр сайн нум гэж юу болохыг хэлсэн байна. Илүү дутуу зүйл алга. Сайн нум сумыг хол бас хүчтэй тусгах боловч ганцхан түүнийг ашиглах хэцүү аж. Дайснаа холоос бас дээр нь хүчтэй оновол устгах магадлал өндөр агаад та өөрөө үрэгдэх магдлал багасна. Энэ нь цааш бидний амьдралын хэсгүүдтэй холбогдоно. Жишээ нь: сайн үйл хийх нь алсдаа хүчтэй тус нь. Дээр хэлснээр таний сум хүчтэй байвал дайсанд чинь аюултай бөгөөд таньд хамгаас чухал зүйл болж байсан. Тиймээс сайн үйлийг алс ирээдүйд хүчтэй тусгавал таньд тустай агаад бусад муу үйлд аюул учирна. Харин сайн үйл хийх нь сайн нумыг татах адил хэцүү ажээ.

Энэ мэтчилэн Дорнын хэлц, сургаалиудын цаана маш олон далд утга нуугдан байдаг. Гагц бид тэрхүү оюун санааны их өвийг нээж, олж эзэмшиж чадваас хамгийн дээд мэдлэг тэр буюу.
Share |

4 Сэтгэгдэлтэй:

SiDo said...

хичээлдээ ашиглахад урамтай сэдэв байна. тйш их баярлалаа

хэрвээ та зөвшөөрвөл би хуулж авч болох уу?

Torburam said...

Хэрвээ миний нийтлэлүүдийг ашиглах гэж байгаа бол нэр болон блогийг минь эх сурвалждаа дурьдаарай. Өөрт чинь хэрэг болж чадвал би баяртай байх болно.

Мөнхбаяр said...

Сэтгэлд хүрэхээр гоё бичжээ, тухайлбал "... надад хэзээ ч хэрэг болж байсангүй. ... сонин биш байсан ..." гэсэн хэсгүүд дээр инээд алдав :D.

sido said...

bayarlalaa mash
tanii neriig linkiig ni havsargahaa martaagui shuu

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.