January 14, 2010

Дотоод ертөнц (Dotood ertonts)


Хань ижил эхнэр хүүхдээ орхисон нэг хүн Дилова хутагтаас авшиг хүртэх гэж зорьж иржээ. Дилова хотоос зайдуу аглаг сүмд сууж байлаа. Тэрбээр орж ирсэн нөхрийг харснаа,
- За хөө. Над дээр ирсэн чинь сайн хэрэг. Даанч яасан олуулаа ирээв? гэлээ. Тэр хүн гайхан арагшаа хартал хэн ч байсангүй. Тэгтэл Дилова:
- Арагшаа хараад яах вэ. Дотогшоо хар. Наана чинь олон хүн бужигнаж байна гэлээ. Тэр хүн нүдээ аньтал эхнэр нь уйлж, хүүхдүүд нь ээрч шавсан дүр зураг харагдлаа. Бас эргэн тойронд нь хамаатан сүлбээтэн, танил нөхөд нь үймэн шуугиж авай.
- Наад олон хүнээсээ сал. Би ганцаарчилж авшиг хүртээхээс биш бөөндөж хүртээхгүй гэж Дилова хэлжээ.
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.