February 24, 2012

Дундад зуун ба Монгол


 НТ 476 онд их Ромын эзэнт гүрэн задран унасан цаг хугацаанаас эхлэн европт дундад зуун хэмээх түүхийн нэгэн шинэ үе эхэлсэн гэж тоолдог. Энэ дундад зуун хэмээх үеийг өөрөөр харанхуй үе гэж нэрлэх нь ч бий. Европын түүхийн бүтэн мянган жилийг энэ харанхуй үе эзэлдэг. Чухам яагаад харанхуй үе гэж нэрлэсэн бэ? гэвэл энэ үед хүн хүссэн мэдлэгээ эзэмших, өөрийнхөөрөө чөлөөтэй амьдрах гээд хамаг л эрх чөлөөгөө алдаж, зөвхөн сүм хийд гэдэг асар их эрх мэдэлт, бүхэл бүтэн системийн хүчинд захирагдах болсон байдаг. Хүмүүст ямар ч эрх мэдэл, амьдрах сонирхол байсангүй.
Бурхан бүгдийг дээрээс харж байдаг учираас хүн бурхны болон сүм хийдийн хэлснээр, хүсэл зоригоор амьдрах ёстой, хэрэв үгүй бол түүнийг сүмийн хийгээд бурхны нэрийн өмнөөс шийтгэж цээрлүүлдэг байв. Ихэнхидээ харгис, хэрцгий шийтгэл хүмүүст оногдоно. Олны өмнө шатаах, толгойг нь цавчих, мөн тэр цаг үеийн шорон хэмээх асар том тогтолцоо бий болгосон газруудад хүмүүсийг олноор нь тарчлаан цээрлүүлж байжээ. Виктор Хюгогийн Инээмтгий хүн зохиолд дундад зууны үеийн шорон хийгээд тэр үеийн хууль цааз, залхаан цээрлүүлэлтийг нүдэнд харагдам гайхалтай дүрслэсэн нь байдаг. Энэ үед бүх зүйл худал хуурмаг байлаа. Сүм хийд, лам хуврагууд бүгдийг худал хуурмагаар зохиож хүмүүсийг тэнэг, харанхуй байлгадаг байсан үе. Шинжлэх ухаан бүү хэл наад захын мэдлэгийн салбарууд хөгжих боломжгүй болжээ. Хүмүүс зөвхөн өдөр хоног аргацаан амьдарч, бурхан гэдэг үл мэдэгдэх зүйлээс айх айдаст автан бүтэн мянган жил амьдарчээ. Та төсөөлж байна уу? Бүтэн мянган жилийн турш хүмүүс бурхнаас айж, сүм хийдүүдэд дарлагдаж, эрх чөлөөгүй, бас дээр нь нэг л хэвийн өдөр хоногууд бүтэн мянган жил үргэлжилжээ. Дундад зууны европын мянган жилд шинээр юу ч зохион бүтээгдэж, шинэ нээлтүүд нэг ч хийгдээгүй гэхэд бараг хилсдэхгүй. 

1300 аад оны сүүл үеэс анх Италид хүмүүнлэг ёсны тухай үзэл санаа яригдах болжээ. Энэ үзэл санааг нилээдгүй хөгжүүлэн дэлгэрүүлж байсан хүн бол Франческо Петрарка байлаа. Тэр христийн шашины философи болох схоластик философиос тэс өөр арга барилыг сонгож хэрэглэн шинэ үзэл санаандаа ашигласан байдаг. Энэ бол шинэ үеийн эхлэл болсон үзэл санаа байсан юм. Хүн чөлөөтэй амьдрах ёстой, тэр дундаа хүссэн мэдлэг, боловсролоо чөлөөтэй эзэмших хэрэгтэй гэх мэт санаанууд энэ үеэс яригдах болжээ. Гэвч бүтэн мянган жил тогтсон сүмийн эрх мэдэл, удирдах тогтолцоог шууд түлхэн унагаах боломжгүй байсан юм. XV зууны үеэс шинэ гүн ухаантнууд, шинэ эрдэмтэд төрөх болжээ. Яагаад шинэ гэж нэрлэж байна вэ гэвэл тэд шинэ арга барилаар дэлхий ертөнцийг таних гэж оролдож байсан юм. Тэд эртний Грекийн мэргэдийн үлдээсэн оюуны их өвийг дахин сэргээх гэж оролдсон бөгөөд мөн заримыг нь үгүйсгэж, зарим хэсгийг нь дахин баталж нотлон, мөн өөрсдийн нээлтүүдийг хийж, өөрөөр хэлбэл харанхуй дундад зуунд гэрэл гэгээ авч ирсэн юм. Гэрэл гэгээ гэдэг нь нэг үгээр мэдлэг байсан юм. Мэдлэг! Энэ бол асар хүчтэй үг. Дундад зууны хүмүүст шинэ амьдрал, шинэ үеийг зөвхөн энэ үг л авч ирсэн юм. 

Хүмүүс шинэ мэдлэгийг бүтээж эхэлсэн нь сүм хийдүүд, лам хуврагуудад таалагдсангүй. Тийм учираас бурхны нэрийн өмнөөс хийгээд асар их эрх мэдлээрээ далимдуулж шинээр төрсөн эрдэмтэд рүү сарвуугаа далайх болжээ. Тэдний саварт оногдсон хүмүүсийн нэг нь Бруно байсан юм. Тэр нар дэлхийг тойрдог гэсэн үзлийг хамгаалсан гээд олон шалтгаан тулгаж олны өмнө шатаасан байдаг. Гэвч эрдэмтэд, судлаачид хүчтэй байлаа. Учир нь тэдэнд мэдлэг байсан юм. Тэр мэдлэгээрээ тэд өөрсдийгөө авраад зогсоогүй хүмүүсийг соён гэгээрүүлж чадсан юм. 

Хүмүүс мэдлэгийн их өв сан хуримтлуулж эхэлсэн тэр үеэс нэгэн асуудал гарч ирэв. Тэр нь юу байсан бэ гэвэл тэрхүү бий болсон мэдлэгийг хүмүүст хэрхэн хүргэх, мөн хэрхэн авч үлдэх тухай асуудал байв. Яг энэ үед буюу 1439 онд Иоханнэс Гутэнберг ном хэвлэх машин бүтээжээ. Энэ үйл явдлыг дундад зуунаас сэргэн мандлын үед шилжих чухал үйл явдлуудын нэг байсан гэж судлаачид үздэг. Ном хэвлэх машин бий болсноор богино хугацаанд олон зуун ном хэвлэж хүмүүст хүргэх боломжтой болсон юм. Гутэнберг машинаа зохион бүтээснийхээ дараа Библи гэх мэт ном зохиолуудыг маш олон тоогоор хэвлэсэн байдаг. Ингээд хүмүүс үнэн бодит мэдлэг эзэмших хамгийн том үүд хаалга нээгдсэн юм. XV зууны үеийг сэргэн мандалтын үе гэж нэрлэдэг. Энэ үед сэргэсэн мандсан. Юу сэргэсэн, мандсан юм бэ гэвэл МЭДЛЭГ. Мэдлэг хүч чадал байлаа. Бүхэл бүтэн 1000 жил үргэлжилсэн, тогтсон хатуу тогтолцоог мэдлэгийн хүчээр үгүй хийж одоогийн бид нарын энэ дэлхий ертөнц бий болжээ. 

XXI зууны монгол гэдэг энэ орон таван зуун жилийн өмнө дуусгавар болсон дундад зууны үеийн европтой нилээд төстэй байна гэж Энхбат гэдэг хүн хэлснийг би саяхан youtube дээрхи лекцээс нь сонслоо. Би тэр хүнтэй санал нэг байна. Өнөөдөр монголчууд мэдлэггүй байна. Мэдлэггүй учираас хүчгүй байна. Ойлгож байна уу? Телевиз, фм, радиогийн нэвтрүүлгүүд бүгд худалчид. Яг л дундад зууны европын сүм хийдүүдтэй адил. Хичнээн үнэмшилтэй байх тусмаа мэдээлэл худлаа байдаг. Бас нийгмийн сэтгэл судлаачдын үздгээр муу зүйл мэдээлэхэд хүмүүс амархан итгэдэг байна. Мэдлэггүй хүмүүс ямар нэгэн зүйлд маш амархан итгэдэг. Юу ч байсан итгэдэг. Учир нь мэдлэггүй хүн юмсыг эргэцүүлж, төсөөлж, оюун дүгнэлт хийж чаддаггүй. Өнөөдөр монголчууд яг л ийм байна. Хүмүүс мэдлэг яаж эзэмшихээ ч мэдэхгүй байна. Мэдлэг эзэмшихийн тулд юу хийх ёстой, хаана очих ёстой, ядаж ямар ном унших ёстойгоо хэн ч мэдэхгүй байна. Аргагүй шүү дээ, мэдлэггүй, боловсролгүй монголчуудыг дарлаж, захирахад, бас хамаг сайн сайхан зүйлсийг нь үгүй хийхэд амархан юм чинь. Залуучууд эд баялагт хууртаж байна, шоу цэнгээнд дурлаж байна. Магадгүй миний энэ бичиж байгаа зүйлийг уншаад нэг ч залуу хүний сонирхол төрөхгүй байж мэднэ. Учир нь залуучууд миний бичиж байгаа шиг ийм зүйл унших дургүй, сонсох дургүй. Тэднийг орчин үеийн соёл гэдэг асар том машин нүдийг нь таглаад, чихийг нь бөглөөд бүжиглүүлж байгаа юм чинь. XX зууны үед хүүхдүүдийг анги танхимд хүчээр суулгаж, хүмүүжүүлэх нэрээр тархийг нь програмчилдаг байсан бол харин XXI зуунд парти, архи, хар тамхи, эд баялаг, хөгжим, кино, үнэтэй брэндийн хувцас, цүнх, үнэртэн, машин, мөнгө, соёл, урлаг гээд маш олон хэрэгслүүдээр тархийг нь угааж, програмчилж байна. Магадгүй залуучууд маань үүнийг анзаардаггүй байх. Өнөөдөр бидэнд алт, нүүрс, зэс гээд эд баялаг хэрэггүй, оюу толгой, таван толгой аль аль нь хэрэггүй. Харин бид нар цаашид тэсч үлдэхийн тулд ганцхан мэдлэг хэрэгтэй. МЭДЛЭГ бол хүч.

Л.Төрбурам
Share |

8 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

wow nz mine chi uuruu bichsen bol +A unelgee tawii nice NADAD taalagdaj bna xoxoxooxo . nice nice yum bicheerei mani tuuh d nugasgui shuu xoxoxo THE END LOLZ

Torburam said...

Ooroo bichsen shde :P

Anonymous said...

Niitiin toolliin umnux 476 ???
Manai toolliin 476 ond gej l zaalgaj baisan sanagdax yum.

Torburam said...

Anduursan bn.

K said...

mm, soyol urlag gedeg bol... yu ch gemeer yum dee.
angid, tusdaa l oilgolt baimaar yum daa.

getel arhi tamhi mongotei holiod bichtsen baidag..

urlag gedeg bol -zurhniih, medleg gedeg bol tarhiniih. tarhia hugjuuleh durtai humuus bhad, zurhee hugjuuleh durtai humuus bdag.

urlagaar damjij tarhi ugaalt yavagdaj bolohiig oilgoj bna, Medleg bol huch gedegiig bas oilgoj bna. gehdee ...urlag, soyol bol zurhnii medlege
minii l bodloor.

Torburam said...

Энд соёл урлаг хоёрыг холбож нэг ч үг хэлээгүй санагдах юм. Бас зүрхний мэдлэг гэдгийг чинь сайн ойлгосонгүй. Өөрийнхөөр чинь урлаг, соёлоор дамжиж тархи угаалт явагдахгүй байгаа юм байна гэж ойлголоо.

badamkhand said...

goy bichsen baina aa
cinii zuw l duu mungu ed baylag bailaa geed tedgeeriig uwluj vldeelee geed bidend mongol gedeg nandin soyliin uw yrunhiidee unuu vyd vldeegvi howor zvil tiimees ed baylag geech zvil ni mongoliig mongoloor ni vldeehgvi baigaa yum shig nadad sanagddag
gehdee nuguuteegvvr bas bid unuu vyd ed baylag huutsulduhgvi bol vr hvvhed oron ger geed l ene niigemd uuriiguu yaj awch ywah bilee tiimees ali aliig ni zereg hamgaalan hugjvvleh heregtei yum shig sanagddag

yu Anka said...

Соел урлаг хоер их өргөн хүрээгээр холбогдоно шүү .ийм зоригтой дуграх нэг ч гэсэн хүн байгаа н яамай дааа .чамад амжилт хүсе .үгүй гэхийн араггүй үнэн үг байна аа

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.