January 20, 2010

Old man`s home


``Эртний нэгэн түүх... Марийн хүү Есүс аглаг ууланд амьдардаг өвгөнтэй уулзжээ. Тэр өвгөн халуун, хүйтнээс хаах урц, овоохой ч үгүй ил задгай суудаг юмсанж. Есүс түүнээс ингэж аж төрдөг учрыг нь асуухад өвгөн:
- Өө бурханы ариун бүрэлбаа минь. Урьд нэг зөнч мэргэн намайг 700 хан насална гэж хэлсэн юм. Энүүхэн хооронд төвхнөх гэж төвөг удаад яах вэ дээ хэмээн хариулжээ.``

Амьдрал бол хэрэн тэнүүчлэл. Гэрээ хайсан бэдрэл болохоос гэр орон маань биш. Адал явдалт аяллын эцэст тун цөөхөн хүн гэртээ хүрдэг. Төөрөх түмэн сэжүүр, буман нугачаа энд бий. Энэ бол христын номлол огтоос биш. Есүсийн тухай тэнэг үлгэр ч биш.
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.