March 15, 2010

Поп хөгжмийн мөхөл буюу Pop/Rock


1970, 1980 аад оны үед хүчтэй дэлгэрч оргилдоо хүртэл хөгжсөн поп хөгжим мөхлөө. Одоо үед энэ хөгжмийн сонсогчид ховордож, энэ урсгалаар дуулдаг хамтлаг, дуучид хэдийн алга болжээ. Алга болсон гэдэг нь хуучин байсан үетэй нь харьцуулахад одоо үед түүнээс хэд дахин багассан гэсэн үг юм. Поп хөгжимгүйгээр 1980 ад оныг төсөөлөхөд бэрх. Нэг ёсондоо нийгмийн бүх давхаргад уг хөгжим нээлттэй хүрч чадсан учир хөгжмийн массыг бүхэлд нь эрхшээлдээ оруулж чадсан гэсэн үг. Энгийн зохиомжтой, амьдарлын ердийн хэв маягийг дүрслэн харуулдаг учраас поп нийт масс д амархан нэвтэрсэн юм. Тэгвэл яагаад энэ хөгжим ийм амархан мөхөхөд хүрсэн бэ? гэдэг асуулт гарч ирнэ. Учир нь 1970 аад оноос хойш рок хөгжим нийтийн анхаарлыг татаж, нилээд хүчтэй дэлгэрч эхэлсэн. Мөн энэ оноос хип хоп буюу реп хэмээх цоо шинэ хөгжим америкад маш амжилттай дэлгэрч чадсан ба 1990 эд он гэхэд Америкыг реп хөгжимгүйгээр төсөөллөхөд хэцүү болсон байсан юм. Энэ нь нийгмийн дундаж болон доод давхаргийнханд зориулсан хөгжим байсан учир тэр хэсэгт маш амжилттай тархаж, тэдний хүсэл сонирхол, мөрөөдлийг илэрхийлэх болжээ. Ингэснээр хөгжмийн ертөнцөд попын эзлэх байр суурь багсаж эхэлсэн юм. Харин рок хөгжим поп хөгжимд ойртсоноор алтернатив хэмээх шинэ урсгал бий болов. Энэ нь хуучин байсан хард рок хөгжмөөс ялгаатай мөн поп хөгжмөөс илүү хүнд дугаралттай шинэлэг хөгжим байсан юм. Үүний үр дүнд поп хөгжим рок хөгжимд ойртон хөгжих болж рок хөгжмийн бүтээсэн үнэт зүйлсийг ашиглах болжээ.

Энэ бол хоёр хөгжмийн хооронд үүсч буй уусах үзэгдэл юм. Орчин үед урлаг судлаачид тэр дундаа хөгжим судлаачид поп хөгжмийг рок хөгжмийн нэгэн урсгал хэмээх үзэх боллоо. Эндээс үзэхэд рок хөгжим өөрийн хүрээг асар хурдтай нэмж байгааг харж болно. Бүхэл бүтэн нэг цаг үеийг эзэгнэн байсан поп хөгжим одоо рок хэмээх гэр бүлийн нэг гишүүн боллоо гэсэн үг.

Үүнтэй адил нэг жишээ бол r`n`b хөгжим юм. Орчин үед r`n`b нь бүхэл талаараа хип хоп хөгжимд уусч байна. Хип хоп хөгжмийн дугаралт, техникийг r`n`b өөртөө шингээх боллоо. R`n`b уран бүтээлчидийн стил, хэв маяг хүртэл хип хоп уран бүтээлчидтэй төстэй болж эхэллээ. Хип хоп уран бүтээлчид тэр дундаа поп реп, соуттерн репперүүдийн дууны дахилтыг r`n`b дуучид бүтээх болсон нь энэ хоёр урсгалыг ойртуулж, уусах боломжийг бүрдүүлж байна.

Л.Төрбурам
Share |

1 Сэтгэгдэлтэй:

Indra said...

энэ нийтлэл таалагдлаа

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.