March 25, 2010

Оюун санаа VS Матер

Оюун санаа анхдагч уу? эсвэл матер анхдагч уу? Юу гэж бодож байна. Нэг бяцхан жишээ авъя. `Надад ширээ хэрэгтэй боллоо. Тэгээд би ширээтэй болохыг хүслээ. Дараа нь би өөрөө ширээ хийхээр шийдлээ. Би мод, хадаас, алх, сүх, хөрөө, харуул гээд хэрэгтэй бүхнийг цуглууллаа. Цуглуулсан бүх зүйлээ ашиглаад ширээгээ хийж эхлэв. Оюун ухаандаа би миний ширээ ямар байх вэ гэдгийг аль хэдийн бүтээсэн байлаа. Мөн яаж хийхээ ч гэсэн оюун санаандаа ургуулан төлөвлөсөн байв. Модоо яаж бэлтгэх, хаана нь яаж залгах, ямар цэг дээр ямар хадаас хадах, аль хэсгийг тэгшлэх гээд цөм миний оюун санаанд анх түрүүлж бүтээгдсэн юм. Олон зуун санааг ургуулан төсөөлж, эмх цэгц дэс дараалалтай болгосны дүнд би ширээгээ хийж дууслаа.` Эндээс үзвэл оюун санаанд анх түрүүлж ширээ бүтэж байна. Оюун санаа анх түрүүлж ширээ бүтээх санааг гаргаагүй бол матер ширээ болж чадахгүй байсан. Оюун санаанд анх ширээ бүтээгүй бол хэзээ ч матер ширээ болохгүй. Анх түрүүлж оюун санаанд бүтсэн тэр ширээ материаллаг ертөнцөд хэлбэрээ олж, дүр бүтсэн төдий юм. Эндээс үзэхэд оюун санааг анхдагч гэхээс өөр хэлэх үг алга.

Л.Төрбурам
Share |

5 Сэтгэгдэлтэй:

Энхтүшиг said...

haha jinhene idialist iin neg taliig het barisan jishee bna.Oyun sanaa 1t bailaa geed yadiiin teglee geed mater bol dood tuvshiniih gej avaach.Uguildee chi tgj bodood tolovloson ch chi materiin tuslamjguigeer hiij chadahgui mon chi ooriin materiallag baidlaa hangahiin tuld oyun sanaagaa ashiglaj bga bizde.Tegeheer Mater 1t bi chamd heleed bga shd Hun bol zgr l biologiin biet oor yum bhgui

allmusic said...

Oyuun sanaa 1 t gdgiig uhaarsan hyn tuiliin az jargaliig olno. Chi ter az jargal ymr bdgiig medehgyi uchraas ingej yarij bn. `Анх түрүүлж оюун санаанд бүтсэн тэр ширээ материаллаг ертөнцөд хэлбэрээ олж, дүр бүтсэн төдий юм.` gdgiig dahiad neg unsh. Ene bl zgr l neg jishee bolhoos ndd materiallag baidlaa hahgah gsn hysel alga. Chi dendyy 1 zyilde baritsaldaad bn.

Индра said...

hun bi "shiree" hiine gd ene ugniihaa ch utgiig oilgolguigeer shiree hiicheegui bh
umnu n shiree shig yum tavidag bsan zuilee l shiree gsn bh

ghdee odoogiin bdald, chinii bichsen jishee bl unen

ghdee ene shiree chin shiree bish ch yum biluu? ntr


aan bas, ta 2 neeree sn metgeltseh yumaa

allmusic said...

Ta nar shiree gdg utgaar n oilgood bn. Shiree gj bichsen n zgr l neg jishee!!! Shiree gdgiin orond sandal, or, hutga, buu, nom, utas gd yu ch bj blno. Edgeer nernyyd bl zgr l oilgolt. Hamgiin gol n ene oilgoltuud oyuun sanaand ehelj yysch bn gdg l bga yum.

Индра said...

ter oyun uhaand anhlan ussen zuils chn boditjihdoo materi blno , ter materi chn anh hen negnii oyun uhaand ussen gj uu?

zaza bi uneheer mdkun bn
tahia yu? undug uu? gdg shig l

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.