Бидний гаргадаг хамгийн том тэнэглэл бол бид дүгнэлт гаргах гэж яардагт байдаг юм болов уу. Хэн нэгэн хүний хэдэн арван жил бодож тунгааж гаргасан зүйлийг ч бид гурван секүндийн дотор л үгүйсгэж эсвэл дэмждэг. Ингэхдээ өөрийн үзэл бодол хэмээх халхавчтайгаа тулгаж үздэг хэрэг. Хэрвээ ямар нэгэн зүйл үзэл бодлын халхавчтай яг таарч байвал дэмжинэ, эсрэг үед үгүйсгэнэ. Иймээс л үзэл бодлын ялгаанаас болж үл ойлголцол бий болдог. Гэвч үнэн гэдэг бол ганцхан л байдаг. Ус дэлхийн хаана ч 100 н градусд буцалдаг. Аль ч газар квадрат гэдэг бол дөрвөн тал нь тэнцүү дөрвөн өнцөгт. Үүнтэй адил бидний маргалдаад байдаг тэр зүйлд ч мөн адил ганцхан үнэн гэж байгаа. Бид өөрсдийн үзэл бодолдоо баригдаад байдаггүйсэн бол үнэн гэдэг зүйлийг бүгд олж харж чадах ч байсан байж болох юм.
Л.Төрбурам
April 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
2 Сэтгэгдэлтэй:
naad chin harin dajgui bichleg bna chininii bodol bgaasai gej naidaj bna.Chi ooriinhooroo ih zutgedeg
их сонирхотой байлаа
миний үнэний талаарх үзэл бодлыг арай өөрөөр илэрхийлж.
бас л нэгийг бодогдууллаа
Post a Comment
Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.