April 25, 2010

Хувиа хичээх нь..

`Айл бүр үүднийхээ өмнөх шороог цэврэлчихэж байг! Тэгвэл бүх гудамж цэвэрхэн болно` гэдэг үг бий. Үнэхээр ч тийм. Бие биендээ найдаад суугаад байдаггүй бол амьдрал илүү хялбар, илүү гэгээлэг болохсон. Даанч бид тэгэж чаддаггүй нь харамсалтай. Нийтээрээ хамтарч хийх ёстой, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэх мэт тэнэг уриа дэвшүүлчихээд түүнийгээ дагах гэж хөглөж суудаг бид ч үнэхээр тэнэг хүмүүс юмдаа. Өнгөрсөн бүх л үеийн турш ингэж эндүүрч ирлээ шүү дээ бид. Одоо сэхээрэх цаг болсон юм биш үү! Аль 1700 оны үед амьдарч байсан
Адам Смит хувиа хичээх явдал нь эргээд нийгмийн сайн сайхан бүгдийг бүрэлдүүлж байдаг гэж баталсан байдаг. Хувь бүр дор дороо хичээгээд эхэлбэл мэдээж нийтээрээ хичээнэ гэсэн үг. Тэхдээ энд би аль нэг үзэл суртлыг дэмжих гэж байгаа юм биш. Надад капитализм, социолизм, фашизм, нацизм аль нь ч дээр дороо гарах юмгүй адилхан санагддаг. Бүгд л адилхан алдаа дутагдал. Бүгдээрээ л нийтийн төлөө гэсэн эргүү үзэл баримталдаг. Эд нарын аль нь ч альнаасаа илүү гарах юмгүй. Миний хэлэх гээд байгаа гол санаа бол төгс өөрийгөө хайрлах явдал. Өөрийнхөө бие цогцсыг биш, оюун санаагаа хайрлах. Өөрийгөө хайрладаг бол бусдыг ч мөн хайрлана. Тэрнээс биш өөрийгөө хайрлалгүй бусдыг хайрлана гэдэг хэзээ ч байх боломжгүй явдал. Харин нийгэмд өөрийгөө биш бусдыг хайрлах ёстой гэдэг үзэл ноёрхдог учраас л нийгэм хог шаараар дүүрчихсэн юм болов уу! Аав, ээж, ах, эгч, багш нараа хайрла гээд л. Өөрийгөө хайрладаг хүнийг хувиа хичээсэн бэртэгчин гэж үзэн ядаад л. Чи үнэхээр л аав, ээжийгээ хайрлах нөхцөлгүй байвал заавал тэдэнд хайртай царай гаргаж суух хэрэг байна уу? Орчлонгийн ёсонд аав, ээж гэдэг туйлын дээд нь биш шүү дээ. Хүмүүс л өөрсдөө тэгэж зохиосон юм. Чи л өөрөө хамгийн дээд нь. Тэхдээ энд аав, ээжийгээ заавал үзэн ядаад бай гэсэн юм бас биш. Хайрлаж болноо. Гэхдээ эхлээд өөрийгөө хайрла. Тэгэхгүйл бол хайрыг чи олж чадахгүй шүү дээ. Хэрвээ бид нийгмээс хараат бус байдаг бол хичнээн сайхан аз жаргал вэ?Өөрийнхөө хүч чадлыг өөрийнхөө төлөө зарцуулдаг бол бид бусаддаа үнэлж баршгүй их хүчийг бэлэглэж байна гэсэн үг шүү дээ. Далайд бэх дусаах мэт өөрийнхөө хүч чадлыг дэмий үрэх хэрэг байна уу? Зөвхөн өөртөөл зориулвал ямар их гайхамшигтай учрах вэ?
Share |

4 Сэтгэгдэлтэй:

Энхтүшиг said...

"Чи үнэхээр л аав, ээжийгээ хайрлах нөхцөлгүй байвал заавал тэдэнд хайртай царай гаргаж суух хэрэг байна уу? Орчлонгийн ёсонд аав, ээж гэдэг туйлын дээд нь биш шүү дээ" ene chin yag zov muu batsaanuud dandaa tgj angel shig tsarai gargadiin.Etseg ehchuud oorsdoo huuhdee gargacheed ergeed ach tus nehne geed soliorood bdagiig oilgohgui yum albatai bish gehdee tedniig shuud hayna gesen ug bish danhand shuuderiin dusalaar tsai chanaad bla bla neeh t1 ee.Bas huvi hun ooriigoo ehleed hairla gedeg chin yag zov gehdee bie mahbodi bish oyun uhaan gedeg chin t1 bna.Za iimerhuu oyun uhaan bol yhav turshlagaas hogjino bie tsogtsos hezeech ...

Stranger said...

өчигдөр ОШО-н номон дээрээс иймэрхүү юмнууд уншсын байна.agree

setgel+oyun+bie=hun said...

huniig hairlahgui uuriiguu hairlaad l amidraad bval huvia hicheegch bolno, hun ugsniihuu hereer avch chaddag. hervee yuch ugch chadahgui bol bas avch chadahgui.huvia hicheegch nar bol hatuu setgeltei horon uruvdultei humuus, huvia hicheedeg bolohoor hench derged n bhiig husdegguiyum. tegeed ch adam smith chin l jinhene balar ertniih bhdaa. yostoi jinhene DISAGREE

Torburam said...

Balar ertnii hynii helsniig oilgohgyi bol jinhene balriin balar ertnii hyn gesen ygee. End bichsen zyil bol erdoo l `Busdiig hairlah beltgel bol ehleed ooriigoo hairlah yavdal, ooriigoo hairaldag, ooriinhoo mon chanariig hairaldag bolj baij busdiig hairaldag, busdiin mon chanariig hairaldag bolno` sanaag gargasan yum. Ternees bish busdiig byy hairla gej bicheegyi. Yag ynendee huvia chicheegeed bai gesen sanaa ch baihgyi. Huvia hichee gj garchiglasan yavdal bol ooriigoo hairaldag hyniig niigem ingej nerledeg yum gesen sanaa l baigaa yum. Tiim bolhoor bichsen zyiliin mini utgiig endyy byy oilgooroi.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.