April 11, 2010

Burzum - Dunkelheit (clip)



Скандинавын орнуудын нэг болох Норвегиос гаралтай Burzum хэмээх хамтлагийн нэгэн клипыг сонирхуулж байна. Энэ хамтлаг нь black metal хөгжмийн анхан үеийн төлөөлөгчдийн нэг бөгөөд энэ хөгжмийн хамгийн шилдэг хамтлагуудын тоонд зүй ёсоор багтдаг. Хамтлагийг үүсгэн байгуулагч нь Varg Vikernes хэмээх ба тэрээр Mayhem хамтлагийн гитарчин Euronymous гэгчийн алсан, мөн Норвегийн олон зуун жилийн түүхтэй сүмийг шатаасан зэрэг хэрэгт буруутгагдан үүнийхээ төлөө 1994 онд  шоронд орсон юм. Тэр 15 жил шоронд суугаад 2009 онд суллагдсан билээ. Хэдий олон жил өнгөрсөн боловч black metal сонсогчид болон хамтлагууд
Burzum ыг мартаагүйгээр үл барам харин ч ихээр алдаршсан билээ. Burzum ын нөлөөгөөр скандинавын орнуудад black metal хөгжим маш ихээр тархсан бөгөөд сатанизм ч мөн адил дэлгэрсэн юм. Сатанизм дэлгэрхийн хирээр христын сүм хийдүүдийг элдвээр доромжлон, хана туурган дээр нь элдэв зүйл, тэмдэг сараачих, цонхийг нь хагалах зэрэг үйлдлүүдийг black metal ын фан залуус тасралтгүй үйлдэх болжээ. Тэр ч бүү хэл сүм хийдүүдийг галдан шатаах явдал burzum аас хойш өчнөөн олон удаа тавтагдсан байна. Энэ бүхнээс болоод Норвегид энэхүү black metal хөгжмийг хориглож байсан удаа ч бий.

Burzum - Han Som Reiste
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.