October 23, 2010

Grunge Rock: Шилдгүүд


Хэвий метал болон панк рок хөгжмүүдийн хольц болон төрсөн гранж рок урсгалын үндэс суурь 1970 аад оноос тавигдсан ажээ. Уг урсгалыг үүсэхэд хүчтэй нөлөөлсөн хамтлагууд нь the Stooges болон Black Sabbath нар ажээ. Нирвана хамтлагийн дуучин Kurt Cobain хэлэхдээ `Миний хамгийн дуртай хамтлаг бол the Stooges` гэсэн байдаг. Энэхүү гранж рок хөгжмийн хамгийн алдартай хамтлаг бол мэдээж Nirvana юм. Харин энэхүү урсгалыг хөгжүүлэхэд хамгийн үнэтэй гэж хэлж болох хувь нэмрийг оруулж, олон олон шилдэг хамтлагуудын суурийг тавьсан хамтлаг бол Green River юм.


Энэхүү Green River хэмээх хамтлаг нь маргашгүй анхны гранж рок хамтлаг ажээ. Тиймдээ ч тэд Нирванагаас ч илүү энэ урсгалд өндөр байр суурийг эзлэх билээ. Green River хамтлаг анх 1984 онд Америкийн Seattle д дуучин, гитарчин Mark Arm, гитарчин Steve Turner, the Limp Richerds, басс гитарчин Jeff Ament, бөмбөрчин Alex Vincent нарын бүрэлдхүүнтэй байгуулагдаж байв. Тэдний анхны цомог 1985 онд Come on Down нэртэйгээр гарч байсан ажээ. 1986 онд Dry as a Bone, 1988 онд Rehab Doll зэрэг цомгуудаа гаргасан юм. Уг хамтлагийг байгуулагдсаны дараа Bruce Fairweather, Stone Gossard, Steve Turner (хамтлагт ийм нэртэй хоёр гишүүн байсан) зэрэг гишүүд нэмж орсон түүхтэй. Гэвч Green River хамтлаг тийм ч удаан оршиж чадалгүй 1988 онд тарсан гэдэг. Уг хамтлагийн гишүүд бүгд өөр өөрсдийн хамтлагуудыг байгуулсан ба тэдгээр хамтлагууд нь бүгд гранж урсгалын шилдэг хамтлагууд болж чаджээ. Green River хамтлагаас салан гарсан хамтлагуудыг дурьдвал Mark Arm, Steve Turner нар алдарт Mudhoney хамтлагийг, Gossard, Ament, Fairweather нар Mother Love Bone хэмээх хамтлаг байгуулсан боловч хамтлаг нь 2 жил болоод тарсан ба харин Gossard, Ament хоёр 1990 онд алдарт Pearl Jam хамтлагийг үүсгэн байгуулалцсан байна. Мөн Jeff Ament, Stone Gossard нар Matt Cameron, Chris Cornell хоёртой хамтран Temple of the Dog хэмээх хамтлагийг 1990 онд байгуулж байжээ. Гэвч энэ хамтлаг нь байгуулагдсан ондоо Temple of the Dog хэмээх цомгоо гаргаад, мөн энэ ондоо тарсан байна. Гэсэн ч Temple of the Dog хамтлагийг шилдэг гранжуудын тоонд зүй ёсоор багтаадаг ба цомог нь одоог хүртэл шилдгүүдийн тоонд багтдаг.

Харин Mark Arm, Steve Turner нарын байгуулсан Mudhoney хамтлаг нь гранж рок төдийгүй граж панк урсгалд үнэтэй хувь нэмрийг оруулсан юм. Mark Arm, Steve Turner хоёрыг гранж урсгалын бурхад гэж хэлж болно. Mudhoney хамтлаг гранж рок болон граж панк урсгалуудад шинэ дүр төрх, шинэ дугаралт нэмж, гайхамшигтай уран бүтээлүүдээ туурьвасан билээ. Тэд 1989 оноос 2008 он хүртэл нийт 10 студын цомог гаргаж, сompilation 3 цомог гаргасан байна. Тэд анхны цомгоо Mudhoney нэртэй 1989 онд гаргаж байсан ба энэ цомогт тэдний хамгийн гайхалхтай дуунууд нэг болох Here Comes Sickness орж байсан юм. 1990 онд тэдний анхны Compilation цомог Superfuzz Bigmuff Plus Early Singles гарч байжээ. Mudhoney ийн дараагийн цомог Every Good Boy Deserves Fudge 1991 онд гарав. Оны төгсгөлд Mudhoney Reprise хэмээх лэбилд хамаарагдах болжээ. Шинэ лэбилд ирээд гаргасан анхний цомог нь Piece of Cake байлаа. Уг цомогт орсон Suck You Dry хэмээх дуу нь Billboard чартын Modern Rock Tracks д 23 т бичигдэж байжээ. Mudhoney өөрсдийн хэв маягийг хадгалсаар 1995 онд My Brother the Cow, 1998 онд Tomorrow Hit Today хэмээх гайхалтай цомгуудаа гаргав. 2000 онд 2 дахь Compilation цомог болох алдарт March to Fuzz ийг болон уг ондоо 3 дахь compilation Here Comes Sickness: The Best of BBC Recordings хэмээх амьд бичлэгийг гаргав. Үүний дараа 2002 онд Since We've Become Translucent нэртэй цомог, мөн 2006 онд Under a Billion Suns нэртэй нилээд өвөрмөц цомгоо, 2008 онд The Lucky Ones нэртэй цомгуудаа тус тус гаргажээ. Бараг л гранж хөгжмийн түүхтэй чацуу энэ хамтлаг бүх цаг үеийнхээ туршид нэг ч худалдааны хөгжим хийж байгаагүй гэгддэг. Тиймдээ ч энэ хамтлагийн уран бүтээлүүд чанартай байдаг.


Мэдээж гранж рок урсгалын тухай ярихад Нирвана хамтлагийг дурсалгүй өнгөрч болохгүй. Тэдний бүтээсэн дуунууд гранж рокоор хязгаарлагдаагүй, бүхий л хөгжмийн ертөнцөд хувь нэмрээ оруулсан юм. Нирвана хамтлаг анх 1987 онд байгуулагдсан ба анхны цомгоо Bleach нэртэйгээр 1989 онд гаргаж байжээ. Тухайн үед гранж урсгал тийм ч хүмүүсийн танил болоогүй байсан хэдий ч анхныхаа цомгоор тэд олны анхаарлыг татсан ажээ. 1991 онд тэд Nevermind нэртэй цомгоо гаргасан нь хөгжмийн ертөнцийг цочирдуулсан гайхамшигт цомог байлаа. Үүний дараа 1993 онд In Utero, 1994 онд MTV Unplugged in New York [live] хэмээх цомгуудыг гаргасан нь мөн маш өндрөөр үнэлэгдсэн байдаг. Гэвч Нирвана удаан оршиж чадсангүй 1994 онд дуучин Kurt Cobain амиа хоролсноор хамтлаг таржээ. Kurt Cobain хар тамхинд дондосон байсан ба мөн хүнд өвчтэй байсан гэдэг. Тэрээр Hole хамтлагийн гишүүн Courtney Love хэмээх бүсгүйтэй гэрлэж байсан юм. Kurt Cobain ы үзэл санаанд нөлөөлсөн хүмүүс нь John Lennon (The Beatles), Daniel Johnston(Jad Fair & Daniel Johnston), Mark Arm (Mudhoney), Steve Jones (The Sex Pistols) зэрэг хүмүүс байсан гэдэг. Харин хамтлагийн бөмбөрчин Dave Grohl хамтлагаа тарсны дараа Foo Fighters хэмээх хамтлаг байгуулж нилээд амжилт олсон юм. Мөн тэрээр 2006 оноос Them Crooked Vultures нэртэй хамтлагийг Queens of the Stone Age хамтлагийн Josh Homme болон домогт Led Zeppelin хамтлагийн John Paul Jones нартай хамтран байгуулсан ажээ. Тэд анхны цомгоо 2009 онд Them Crooked Vultures нэртэй гаргасан.Харин тэд гранж урсгалаар тоглохгүй бөгөөд хард рок, хэвий метал талаа барьж байгаа юм байна.


Гранж урсгалын түүхэнд нэгэн том байр суурийг эзлэх хамтлаг бол мэдээж Alice in Chains юм. Уг хамтлаг 1987 онд Seattle д байгууладгсан ба байгуулагдахдаа дуучин Layne Staley, гитарчин Jerry Cantrell, басс гитарчин Mike Starr болон бөмбөрчин Sean Kinney нарын бүрэлдхүүнтэй байжээ. Тэд анхны цомгоо 1990 онд Facelift нэртэйгээр гаргасан ба харин хоёрдахь цомог Dirt ыг 1992 онд гаргасан байдаг. Энэхүү Dirt хэмээх цомог нь тэдний хамгийн сайн цомог хэмээн үнэлэгддэг юм. Хамтлагийн дараагийн цомог 1994 онд Jar of Flies нэртэй гарсан нь мөн л шилдэг цомог байлаа. Энэ цомог нь өмнөх 2 цомгоос ялгаатай нь илүү зөөлөн дугаралттай, гүн гүнзгий агуулгатай болсон ажээ. Дараагийн жил нь Alice in Chains нэртэй цомгоо гаргасан нь дуучин Layne Staley тэй хамт хийсэн сүүлийн бүрэн хэмжээний цомог байжээ. 2002 онд Layne Staley хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн шалтгаанаар нас баржээ. Ингээд хамтлагийн уран бүтээл зогсонги байдалд орж гитарчин Jerry Cantrell өөрийн соло цомгуудыг гаргаж байлаа. Гэсэн ч тэд дахин нэгдэж William DuVall ыг дуучнаар элсүүлж, 2009 онд Black Gives Way to Blue нэртэй цомгоо гаргалаа. Гэвч тэд Layne Staley тэй хамт байсан үетэйгээ адилхан тоглож чадхуу гэдэг нь эргэлзээтэй хэвээр байгаа билээ.


Эмэгтэй гишүүдтэй рок хамтлагууд дотроос миний хамгийн дуртай хамтлаг бол L7 билээ. L7 хамтлаг 1985 онд Los Angeles хотод дуучин, гитарчин Suzi Gardner, гитарчин Donita Sparks, басс  гитарчин Jennifer Finch, бөмбөрчин Dee Plakas нарын бүрэлдхүүнтэй байгуулагдсан байна. Тэд анхны цомгоо бүтэн 5 жилийн дараа буюу 1990 онд L7 нэртэйгээр гаргаж байсан ажээ. Харин дараа жил нь буюу 1991 онд алдарт Smell the Magic цомгоо гаргажээ. Энэ цомог нь тэдэнд маш их амжилтыг авчирсан гэдэг. Гэвч дараагийн жил нь үүнээс ч том хит цомгоо Bricks Are Heavy нэртэйгээр гаргажээ. Bricks Are Heavy цомог зөвхөн гранж урсгалд биш бүхэл бүтэн хөгжмийн ертөнцөд үлгэр жишээ цомог болж чадсан юм. Мөн тэдний маш олон алдартай уран бүтээлүүд энэ цомогт байдаг. Энэ цомгийн дараа тэд 1994 онд Hungry for Stink цомгийг гаргасан боловч өмнөх цомгуудын хэмжээнд хүрч төдийлөн чадаагүй байдаг. Харин 1997 онд The Beauty Process: Triple Platinum нэртэй цомгоо гаргасан нь нилээд сайн цомог болж чаджээ. Дараагийн жил нь Live: Omaha to Osaka, түүний дараагийн жил буюу 1999 онд Slap-Happy цомгуудаа тус тус гаргасан байдаг. Ингээд тэдний уран бүтээл бараг зогссон гэж хэлж болох бөгөөд одоог хүртэл чимээгүй байгаа билээ. Тэдний хамгийн том гавъяа нь эмэгтэйчүүд ч мөн гранж урсгалаар тоголж чаддаг юм гэдгийг харуулсанд байдаг болов уу гэж бодно.



 Mark Arm




Kurt Cobain (Mudhoney гэсэн бичигтэй цамц өмссөн Kurt)






L7




Green River






Temple Of the Dog







Pearl Jam





Soundgarden







Бусад шилдэг хамтлагууд:

Pearl Jam
Soundgarden 
Babes in Toyland
Bush
Candlebox 
Foo Fighters
Love Battery
Mad Season
Mother Love Bone
Screaming Trees


Хөгжмийн ертөнцөд өөрийн дүр төрх, байр суурийг бататгаж, дэлхий даяар түгэн дэлгэрсэн хөгжмийн нэгэн урсгал болох гранж рокын талаар буюу уг урсгалаар тоголж уран бүтээлээ туурьвадаг болон туурьваж байсан хамгийн шилдэг хамтлагуудыг товч танилцууллаа. Ямар нэгэн хөгжмийн урсгал сонсоход мэдээж тэр урсгалын том төлөөлөгчдийг сонсож танилцах шаардлагатай. Тэр утгаараа гранж рок сонирхож буй бүх хүмүүст зориулан энэхүү нийтлэлийг бичлээ.



Л.Төрбурам



Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.