October 27, 2010

Inception (2010)

Энэ онд буюу 2010 онд гарсан онцлог кинонуудын нэг бол Inception хэмээх кино байлаа. Дүрүүдэд Leonardo DiCaprio, Joseph Gordon-Levitt, Ellen Page, Tom Hardy, Ken Watanabe гэх мэт хүмүүс тогложээ. Киноны genre ыг AMG гээс Sci-Fi Action, Psychological Sci-Fi хэмээсэн байна. Киноны үйл явдал ихэвчлэн зүүдний ертөнцөд өрнөх ба дүрүүд маань тэр ертөнцийг өөрсдийнхөө хүссэнээр өөрчилж чаддаг. Гэвч хамгийн том сорилт, хамгийн том саад нь тэдний ухамсаргүй байдаг.
Бодол санаагаа бүгд удирдаж чадах боловч хэн ч ухамсаргүйн өмнө хүч мөхөсдөнө. Энэ байдал гол дүр Cobb ын оюун санаанд тод илрэх ажээ. Cobb өөрийн хамтрагч Arthur тай хамтран хүмүүсийн зүүдэнд нэвтэрч мэдээллүүд хулгайлдаг.  Түүний зүүдний ертөнцөд нас барсан эхнэр нь үргэлж гарч ирэх бөгөөд ихэвчлэн саад болно. Уурлаж дайрна, хамтрагчидийг нь буудна, гэмтээнэ. Гэсэн ч тэр үүнийг зогсоож чадахгүй. Түүний доторхи зөрчилүүд ухамсаргүйгээр түүнд нөлөөлсөөр л байдаг. Киноны хөгжмүүд их таалагдсан. Нилээд өвөрмөц, анхаарал татам бас киноны дүр төрхтэй нилээд сайн тохирч байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Сүүлд нь зөвлөхөд заавал үзээрэй. Энэ оныг тодорхойлох нэгэн тодорхойлолт магадгүй Inception байж болох юм.


Share |

1 Сэтгэгдэлтэй:

Clarity said...

harin tme uneheer sain kino bnle
mongol sub-tai garhar n tavina

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.