December 27, 2010
Best albums of 2010
2010 онд миний хувьд хөгжмөөс бараг л тасарч холдсон жил байлаа. Тэгсэн ч гэсэн нилээдгүй олон шинэ цомгуудтай танилцлаа. Тэдгээр цомгуудаасаа хамгийн шилдэг гэсэн 10 цомгийг шалгаруулж жагсаасан юм. Ингээд анир үгүй блогийн 2010 оны шилдэг 10 цомогтой танилцна уу.
10) She and Him - Volume 2
Genre: Indie Pop, Alternative Singer/Songwriter, Indie folk
Release: 2010 - 3 - 23
Label: Merge
She & Him хамтлагийг өмнө нь сонсож байсан ч энэ хамтлагийн дуучныг жүжигчин Zooey Deschanel байсныг сүүлд мэдээд их гайхаж билээ. Яагаад түүнийг бусад алдартай жүжигчидийн адил шоуны дуу хийгээд нэр алдар гээд гүйгээгүй юм бол гэж бодож байлаа. За ямартай ч тэдний 2 дахь цомог жагсаалтын маань 10-т орлоо.
9) Daft Punk - Tron Legacy
Genre: House, Trip-Hop, Progressive House
Release: 2010 - 12 - 7
Label: Walt Disney
Electronic хөгжмийн шилдгүүдийн нэг Daft Punk хамтлагийн шинэ цомог энэ 12 сард гарсан билээ. 1982 онд гарч байсан Tron хэмээх киног шинэчлэн хийгдсэн Tron: Legacy хэмээх киноны soundtrack болж гарсан цомог юм.
8) Crowded House - Intriguer
Genre: Alternative Rock, Singer/Songwriter
Release: 2010 - 06 - 14
Label: Fantasy
1985 онд байгуулагдаж байсан уг хамтлагийн 7 дахь цомог 2010 онд гарсан билээ.
7) Ed Harcourt - Lustre
Genre: Indie Rock, Chamber Pop
Release: 2010 - 06 - 15
Label: Nice Music Group
1977 онд Англид төрсөн Ed Harcourt энэхүү цомог надад маш их таалагдсан юм.
6) The Roots - How I Got Over
Genre: Alternative Rap, Neo Soul, Hardcore Rap
Release: 2010 - 06 - 22
Label: Def Jam
Alternative Rap урсгалын шилдэг хамтлагуудын нэг болох The Roots хамтлагийн шинэ цомог жагсаалтын 6-р байранд орж байна. Үргэлж гайхалтай байдаг тэд энэ удаа ч гэсэн өөрсдийгөө баталлаа.
5) Addison Road - Stories
Genre: Christian Rock, Alternative CCM, Contemporary Christian
Release: 2010 - 06 - 22
Label: INO Records
Анх гарахдаа л миний сонирхлыг татаж чадсан Addison Road хамтлагийн Stories цомог 5-р байранд жагслаа.
4) Beach House - Teen Dream
Genre: Indie Rock, Neo-Psychedelia, Dream pop
Release: 2010 - 01 - 26
Label: Sub Pop
За энэ жилийн нэгэн шилдэг цомог бол Beach House хамтлагийн Teen Dream байлаа. Маш олон газраас өндөр үнэлгээ авч чадсан уг цомог 4-р байранд бичигдлээ.
3) Manic Street Preachers - Postcards From A Young Man
Genre: Britpop, Alternative Pop/Rock
Release: 2010 - 09 - 20
Label: Columbia
2009 онд Journal for Plague Lovers нэртэй гоёмсог ковиртой гоё дуунуудтай гоё цомгийг гаргаж байсан тэд энэ жил Postcards From A Young Man нэртэй бас нэгэн гоё цомгийг гаргалаа. Анх гарах үедээ л миний анхаарлыг шууд татаж байлаа. Тэд ирэх 2011 онд 70 Songs Of Hatred And Failure нэртэй бас нэгэн цомгоо гаргах гэж байгаа юм байна. Магадгүй тэр цомог нь дараа жилийн энэ жагсаалтанд багтана гэдгийг үгүйсгэх аргагүй.
2) Big Boi - Sir Lucious Left Foot...The Son of Chico Dusty
Genre: Southern Rap
Release: 2010 - 07 - 05
Label: Def Jam
Southern Rap урсгалыг Outkast -гүй төсөөлөх аргагүй. Уг хамтлагийн гишүүн Big Boi -ын анхны бие даасан цомог Sir Lucious Left Foot...The Son of Chico Dusty жагсаалтын маань 2-т бичигдлээ. Минийхээр бол энэ онд гарсан хамгийн гоё хип хоп цомог байлаа.
1) The Black Keys - Brothers
Genre: Indie Rock, Garage Punk, Blues-Rock
Release: 2010 - 5 - 18
Label: Nonesuch
За ингээд энэ оны хамгийн шилдэг цомгоор The Black Keys хамтлагийн Brothers цомог шалгарлаа. Миний хувьд энэ онд сонссон хамгийн сайн цомог Brothers байлаа. 2001 онд байгуулагдсан, Patrick Carney, Dan Auerbach гэдэг 2 гишүүнтэй энэхүү хамтлаг нь орчин үеийн нилээд сайн хамтлаг мэт санагддаг.
Жагсаалтанд орсон цомгуудыг татаж авахыг хүсвэл надтай холбоо барина уу!
Labels:
Best of Year,
Music
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэлтэй:
Post a Comment
Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.