December 12, 2010

Утга учирын талаар: Бяцхан эргэцүүлэл


Тас харанхуйд аливааг олж үзэж сур,чимээ аниргүйн дундаас аливааг олж чагна. Харанхуйн гүнээс гэрэл гэгээг үзэн, нам гүмээс төгс аялгууг сонсох болно чи.

by Жуанз


Яах гэж бид амьдардаг вэ? Магадгүй энэ асуулт хамгийн энгийн боловч хамгийн хэцүү асуулт байх. Хэнд тэр вэ? гэвэл бидэнд. Харин биднээс урьдаад нирваанд хүрсэн тэр хүмүүст энэ асуулт хамгийн хөгжилтэй боловч хамгийн амархан асуулт байх л даа. Яагаад гэвэл тэд хариултыг нь олчихсон, мэдчихсэн. Бид бол мэдэхгүй. Бидэнд энэ асуулт хайрцаг дотор байгаа үл мэдэгдэх зүйлтэй адил мэт. Бид хичнээн таамаглаад, өөр өөрсдийнхөөрөө хариулаад ч баттай мэдэж чадахгүй байгаа тийм нууц зүйл мэт. Бид яах гэж, юуны төлөө амьдардаг юм бэ? Хүсэл мөрөөдлийнхөө төлөө юү? Ердөө л тиймхэн зүйлийн төлөө бид хүн болж төрсөн юм гэж үү? Баян, мөнгөтэй болох гэж, эсвэл сэтгэл хангалуун амьдрал зохиох гэж, эсвэл нэр алдраа дуурсгах гэж, эсвэл эх орныхоо төлөө цусаа асгаруулах гэж, эсвэл дэлхийгээр аялах гэж төрсөн гэж үү? Ердөө л энэ үү? Ердөө л ийм зүйлс хийх гэж бидний 100 тэрбум нейрон 7 тэрбум вольт цахилгаан цэнэг гаргаж, олон сая химиийн урвалууд бидний биед тасралтгүй явагддаг гэж үү? Үгүй л болов уу! Бид яагаад гэдгийг нь сонирхохгүй байгаа учираас л энэ асуулт үнэ цэнэгүй байна. Хэн нэгэн энэ асуултыг хөндөж гаргаж ирэх тэр мөчид өөр хэн нэгэн санаандаа орсноо хэлээд л амыг нь тагалчихдаг. Хэний ч мэдэхгүй зүйлийг мэддэг юм шиг ярих амархан. Ер нь үүнээс амархан зүйл хорвоод нэгээхэн ч үгүй болов уу! Хэн ч мэдэхгүй юм чинь юу ч гэж ярьсан хэн ч худлаа гэдгийг нь баталж чадахгүй. Хэний ч мэдэж чадахгүй байгаа зүйлийг хэрвээ хэн нэгэн мэдчих юм бол түүнд хэн ч итгэхгүй. Яагаад гэвэл тэр худлаа ярьж байж болно шүү дээ. Яг л мэдээгүй байж мэдсэн юм шиг ярьдаг хүмүүстэй адил. Ингээд л бид мэдсэн хүнд ч итгэж чадахгүй болоход хүрдэг. Гэвч үнэхээр мэдсэн хүн байж болох шүү дээ. Ердөө ийм өчүүхэн зүйл дээр бид эргэлздэг. Иймхэн зүйлийн учир утгийг бид мэдээгүй байна шүү дээ. Ингээд бодоход бид амьдарлаа өчүүхэн зүйлсээр сольчихдог юм шиг. Тэр өчүүхэн зүйлсийг би хүсэл, мөрөөдөл, зорилго гэж нэрэлнэм.


Л.Төрбурам
Share |

9 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

бидний амьдарч буйн шалтгаан нь нэг хөдлөшгүй объектив үнэн зүйл юм уу? миний яах гэж амьдардаг туйлын үнэн шалтгаан нь чиний амьдардаг шалтгаантай бас адил хэрэг үү? бүх хүмүүс нэг л шалтгаантайгаар амьдардаг ба тэр шалтгаан нь хэзээд өөрчлөгдөшгүй нэг л зүйл байдаг...даанч тэрийгээ мэддэггүй болохоор хүсэл, мөрөөдөл, зорилго гэгч сатааруулагч хүчин зүйлсээр өөрийгөө хүрээлсээр хорвоог бардаг...харин тэр өөрчлөгдөшгүй үнэнийг философичид олж мэдсэн..гээд философичидод бид итгэж чаддаггүй..гэхдээ бид итгэх хэрэгтэй...бид тэр үнэнийг мэдэх хэрэгтэй...учир нь тэр цагт амьдралаас ангижирах нь ээ?

Torburam said...

Minii amidardag shaltgaan chiniihtei yag adil gvl arai l bish, gevch byhelleg baidlaas n avaad yzvel yag adilhan bolno. Oorchlogdoshgyi yneniig filosofichid meddeg gsn yum bish. Ter yneniig gegeersen hutagtuud medsen bdg. Filosofichid medsen bj bolno. Ghdee bi tedniig meddeg gj bodohgyil bn. Yneniig tanij mdej chadval togs orshihui bolno gsn yg. Ooroor helbel amidarlaas angijrana.

Энхтүшиг said...

Zorilgogui amidrana gej yu gesen ug ve ? Chi ooroo l uhamsarlahgui bga bolohoos buh yum zorilgotoi bdiin.

"Amidraliin zorilgiig oilgosonoor hunii buh uildliig negdmel baidlaar tailbarlaj bolno. Zorilgo ni ymar bna ter hun tiim l bna" by Alfred Adler

Torburam said...

Bi zorilgo gdgiig uhamsarlaj bga bolhoor zorilgiin tuhai yarij bn. Ynendee byh zyild zorilgo ygyi. Mod tsetseg ymr ch zorilgogyi urgaj, us rashaan ymr ch zorilgogyi ursdag. Amidarliin ene hemneliig hervee uhamsarlah yum bol byh zyil togs togoldor bolhiig olj harah bolno. Yund zorilgo baihav dee! Hynii teneg uhaand l gantshan bn biz. Getel orchlon ertonts deer zorilgotoi zyil hynees oor ygyi shy de.

Adleriin heldeg zov bj boloh yum. Gehdee Adleriin helsen minii yariad bgag esergyytsehed hangalttai bish bn.

Anonymous said...

бүх хүн гэгээрчээ гэж үзвэл тэр цагт юу болох вэ?

Torburam said...

Ter tsagt byh zovlon, byh asuudal alga bolno. Chi talh ideh gj ajil hiihgyi. Mongotei boloh gj yhetlee ajillahgyi. Busdad hen ch muu zyil hiihgyi. Neg ygeer helbel byh zyil nom yosondoo oroh bolno.

sarangua said...

magadgui hun yg l neg juulchin shig ene amidrald aylaj ywaa ene yertontsiig tanin medeh gj ireed butsaad l ywdag nogo yertsonts gj humuus yridag shig tiishee ch mon ayladag bh uugeere hun gantshan l zorilgotoi ...

Мөнхбаяр said...

Аааа хааа, сэтгэгдлүүдтэйгээ нийлээд энэ өгүүллэг бүтэн юм шиг санагдлаа. Гайхалтай. Сэтгэгдлийг нь тогтож уншаагүй байсан бол би бичигчийн санааг олж харахгүй байжээ. Гайхалтай. Төрбурамтай санал нэг байна. Гэхдээ миний мэдэрснээр энэ санаа цаашаа хөгжөөд явахдаа нэлээн өөр хэлбэрт орно шүү. Нэлээн өөр болно. Гэхдээ амин сүнс нь хэвээрээ л дээ.

Мөнхбаяр said...

Эрт цагийн будда нар олонхийн саналыг авч чаддаггүй байсан. Магадгүй авдаггүй байсан гэж хэлбэл зохих байх. Үнэн гэдэг, тэр дундаа хувь хүний үнэн гэдэг бүх нийгэмд хүртээлгүй болчоод байдаг. Зүгээр л будда болно гэдэг нь бараг боломжгүй хэцүү зүйл. Бүтлээ гэхэд түүн шиг гайхамшигтай юм үгүй. Гэхдээ олонхийн саналыг авдаг будда болно гэдэг бүр бүтэшгүйгийн квадрат. Гэхдээ бүтвэл гайхамшигийн квадрат. Ошо, миний бодлоор, тэр цаг үеийн, тэр шинэ үеийн, тэр шинэ буддаг төрөх өлгийг нь бэлдэж өгсөн гэж ойлгодог. Тосун Ошо хоёрын хэрэгжүүлсэн үнэн нэг зүйл боловч тэр үнэний төлөө эгээрэн тэмүүлэх үнэний эрэлчдэд тус болж чадсан нь дусал далай шиг ялгаатай. Гэгээрэл гэдэг гэгээрэл боловч бас ... /"буддагийн нулимс 4 далай болжээ." гэдэг үг байдаг. Кахлил Жибраны "Зөнчийн цэцэрлэг" зохиолд Ал Мустафа ингэж өгүүлдэг:
The pain of abundance is more bitter than barrenness.
And the sorrow of the rich from whom no one will take
is greater than the grief of the beggar to whom no one would give.
Would that I were a reed trodden under foot,
for that were better than to be a lyre of silvery strings
in a house whose lord has no fingers
and whose children are deaf./
Зөндөө их гоё юмтай болчоод түүнийгээ хүмүүстэй хуваалцаж чадахгүй байна гэдэг нь юу ч гүй ядуу байхын зовлонгоос хэцүү гэсэн утгатай юм уу даа.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.