Сэтгэл судлалын ангид сурч байгаа л бол кино урлаг руу заавал хөл алдан унах хэрэгтэй, хэрвээ кино хийх гэж байгаа л бол сэтгэл судлалд шимтэн дурлах ёстой гэсэн бичигдээгүй хууль бий. Өөрийнхөө туршлага болон бас бус мэдээ баримт дээр үндэслэн сэтгэл судлалын оюутан (ер нь сэтгэл судлаачид) ямар кинонуудыг заавал үзэх хэрэгтэй тухай оруулья. (Жич: үнэлгээ өгч чансаа тогтоож ангилаагүй болно)
20. Being John Malkovich (1999)
Эгэл амьдрал атлаа эгэл бус дүр дүрслэлээр баялаг энэ киноноос ямар нэгэн зүйл ойлгох гэж биш мэдрэх гэж үзэх нь чухал. Яагаад? ямар учраас? яах гэж? ЯАЖ? гэсэн асуултууд толгойд чинь эргэлдсээр үлдэх нь угаасаа л бидний амьдралд үргэлж тохиолддог, бусдаас үргэлж асуудаг асуултууд юм.
19. Carol (2015)
Хүн хичнээн төгс харагдана дотроо төдий чинээ шаналж байдгийг ойлгоход туслана. Дотоод зөрчил хүнийг хэрхэн даван гарч хаа нэгтэй үл мэдэгдэх газар луу дагуулж байгаа нь нэг талаараа айдастай. Тэр нь бусдын амьдралд ч гэсэн нөлөөлсөөр л байдаг. Өнгөц харвал ижил хүйстнүүдийн хайрын түүхээс өөрцгүй мэт боловч түүнээс илүү давсан мэдрэмж нь хамгийн чухал.
18. Arrival (2016)
Бидний оюун санаа, учир утгыг ойлгох байдал маань зөвхөн бидний хувьд л зөв болохоос биш бусад төрөл зүйлд огт утгагүй байж болно. Наанадаж хоёр өөр улсын хоёр хүн хоорондоо ойлголцоход утга агуулгын зөрүү байдаг. Тиймдээ ч сэтгэл зүйчийн ойлгох ёстой зүйл бол чиний бодож байгаа зүйл буруу эсвэл утгагүй байж болох юм.
17. The Perks of Being a Wallflower (2012)
Сэтгэл гутралыг ойлгоход туслана. Хэлье гэсэн ч хэлж чадахгүй, хийе гэсэн ч хийж чадахгүй байгаагийн цаад шалтгаан нь юу вэ? Бас зан үйл ингэж тогтворгүй болж, шаардлагагүй ч зарим зүйлийг алдахаас тэгтлээ айдаг нь юунаас эхтэй байж болохыг ойлгоход нэмэр болно.
16. Shame (2011)
Фрейдийн онолд тулгуурлан бүтээсэн кино гэдэг. Сэтгэцийн хэвийн бус үйл ажиллагааны илрэлүүдийг харуулдаг. Хангагдаагүй хэрэгцээ, эдипийн зөрчил зэргийг харж болно. Энэ нь эргээд ямар зан үйл болон хувирч, хүний ухамсрыг эзэмдэж байгааг ойлгуулна.
15. A Clockwork Orange (1971)
Гэмт хэрэгтнүүдийг хэвийн нэгэн болгох засгийн газрын туршилтанд хамрагдсан гэмт хэрэгтний тухай өгүүлнэ. Уг туршилтаар төрөл бүрийн сэтгэц засал явуулах ба үр дүнд нь тэрээр гэмт хэрэг огт үйлдэж чадахгүй нэгэн болох ёстой.
14. American Beauty (1999)
Оскарын шагналт энэ бүтээл дээр төдийлөн дурьдагдаад байдаггүй нэгэн сэдэв баригдсан нь 40 гаран настай эрчүүдийн бэлгийн үйл ажиллагааны болон энэ насны хямралыг харуулсан явдал байв. Сэтгэл судлаач хүн зөв бурууг тунгаах биш учир шалтгаан нь юу вэ гэдгийг гаднаас ажиглаж байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.
13. Autumn Sonata (1978)
Ээж, охин хоёрын харилцааг энэ киноноос өөр ингэж гайхалтай харуулсан кино байхгүй л болов уу. Хоёр эмэгтэй хүний, тэр дундаа ээж, охин хоёрын хоорондын ертөнцийг энэ киноноос судалж болно. Дээрээс нь тэднийг эрчүүд хэрхэн харж байгааг гаргаж өгчээ.
12. Rope (1948)
Хичкүүкийн анхны өнгөт кино. 2 залуу төгс гэмт хэрэг хийхээр шийднэ. Төгс гэдэг нь огт эд мөрийн баримт үлдээлгүй, огт баригдахгүй үлдэх гэмт хэрэг юм. Үүнийгээ нуухын тулд гэртээ үдэшлэг зохионо. Ямар нэгэн зүйл нуух, худлаа ярих, баригдана гэхээс айх гээд маш хүчтэй, нарийн мэдрэмжүүдийг гаргаж өгсөн.
11. Eraserhead (1977)
Энэ киноны утгыг бүрэн тайлж ойлгосон хүн бараг байдаггүй юм гэнэлээ. Олон зуун тайлбар гаргаж ирсэн ч найруулагч нь гол утга санааг хэн ч тайлбарлаж чадаагүй гэсэн байдаг. Гэхдээ сэтгэл судлаачид энэ киноноос сэтгэл гутрал, нийгмийн айдас, аав болохоос айх айдас гээд олон зүйлүүдийг үзэж болно.
10. Black Swan (2010)
Хар хун нэр шигээ хар бараан кино ч байж мэднэ. Сэтгэцийн өвчитэй хүний дотор ямар байдгийг бага ч гэсэн ойлгоход туслах кино юм. Хүмүүс сэтгэцийн өвчнийг зүгээр л хичээгээд, зүтгээд байвал эдгэнэ, зүгээр болчихно гэж эндүүрдэг. Бодит байдал дээр энэ нь хэтэрхий гэнэн итгэл юм.
9. Into the Wild (2007)
Хайран юм, хамаг юмаа хаяад яваад өглөө гэж үзэх биш, яагаад тийм сэдэл хүнд бий болдог вэ гэдгийг нь эргэцүүлж үзэх нь чухал. Энэ киноноос бие хүмүүсийн олон төрөл зүйл, ялгаатай байдлуудын тухай үзэж болно. Хүмүүсийн ялгаатай байдал нь эргээд бие биендээ нөлөөлж, харилцаа хамаарал үүсэж байдаг. Орчин үеийн нийгэмд энэ байдал алдагдаж байгааг харуулжээ.
8. Eternal Sunshine of the Spotless Mind (2004)
Зарим дурсамжууд зүгээр л алга болчихдогсон бол магадгүй амьдрал тэр чигээрээ аз жаргал болж мэдэх юм. Гэсэн хэдий ч дурсамж гэдэг ямар ч муухай байсан бидэнд ямар чухал зүйл вэ. Амьдралын хором бүртэй холбогдсон тэдгээр дурсамжуудгүйгээр хүн өөрөө хэн болж хувирах вэ.
7. In treatment (2008 - 2010)
Сэтгэл зүйн зөвлөгөө хэрхэн яаж явагддагийг шат дараалалтай үзүүлсэн телевизийн цуврал юм. Сэтгэл зүйч хүний амьдралыг ойлгоход болон сэтгэл зүйн зөвлөгөөний үйл явцыг олж мэдэхэд туслах кино. Хүн бүр давтагдашгүй өөр өөр асуудлуудтай байдаг, дээрээс нь хүн бүр өөр өөрийн бие хүний дүр төрхтэй байдаг. Сэтгэл зүйч хүн юу хийх ёстой вэ?
6. Rain Man (1988)
Мөн л сэтгэцийн өвчний талаар өгүүлэх бүтээл. Гэхдээ сэтгэцийн өвчтэй байлаа гээд бүх зүйлээ алдсан гэсэн үг биш, онцгой нэг чадварыг авч төрсөн байх нь бий.
5. Memento (2000)
Богино хугацааны санах ойгоо алдсан эрийн тухай үзүүлдэг. Тэр болсон үйл явдлуудыг тэр дор нь мартана. Хаана байснаа, юу хийснээ, хэнтэй хамт байснаа бүгдийг мартана. Дээрээс нь маш олон асуудлуудын хариултыг олох хэрэгтэй болдог.
4. In the Mood for Love (2000)
Эхнэр, нөхөртөө хууртагдсан хоёр хөршүүд тэднээс салахаар шийднэ. Хайр дурлал, хүсэл тэмүүлэл, харилцааны тухай гайхамшигт бүтээл. Гэр бүлийн харилцаа, хосуудын хооронд үүссэн ан цав, тэр дундаа жинхэнэ хайр дурлал гэж юу болохыг үзэгч зөвхөн өөрийнхөөрөө ойлгох биз ээ.
3. One Flew Over the Cuckoo's Nest
Өөрийгөө ял эдлэх чадваргүй хэмээн итгүүлж, сэтгэцийн өвчтэй болж ирсэн шинэ өвчтөн хэрхэн сэтгэцийн эмнэлгийг өөрчилж буй тухай харуулна. Энэ киноноос сэтгэцийн өвчтэй хүмүүсийн тухай маш ихийг ойлгож, мэдэрч болно.
2. The Silence of the Lambs
Маш олон төрлийн сэтгэцийн хямрал, өөрчлөлтүүдийг нэг дороос үзэж болно. Дээрээс нь сэтгэцийн өвчин хямрал болон сэтгэл зүйн хямрал, өөрчлөлтийн ялгаа нь юу вэ гэдгийг маш нарийн үзүүлсэн бүтээл юм.
1. Inception (2010)
Дахин дахин үз. Зүгээр л зүүд гэдэг ийм юм байна гэж үзэх биш. Ухамсар хийгээд зүүд хоорондоо хэрхэн холбогдож, уялдаж болохыг үз. Ухамсраа ашигла.
12. Rope (1948)
Хичкүүкийн анхны өнгөт кино. 2 залуу төгс гэмт хэрэг хийхээр шийднэ. Төгс гэдэг нь огт эд мөрийн баримт үлдээлгүй, огт баригдахгүй үлдэх гэмт хэрэг юм. Үүнийгээ нуухын тулд гэртээ үдэшлэг зохионо. Ямар нэгэн зүйл нуух, худлаа ярих, баригдана гэхээс айх гээд маш хүчтэй, нарийн мэдрэмжүүдийг гаргаж өгсөн.
11. Eraserhead (1977)
Энэ киноны утгыг бүрэн тайлж ойлгосон хүн бараг байдаггүй юм гэнэлээ. Олон зуун тайлбар гаргаж ирсэн ч найруулагч нь гол утга санааг хэн ч тайлбарлаж чадаагүй гэсэн байдаг. Гэхдээ сэтгэл судлаачид энэ киноноос сэтгэл гутрал, нийгмийн айдас, аав болохоос айх айдас гээд олон зүйлүүдийг үзэж болно.
10. Black Swan (2010)
Хар хун нэр шигээ хар бараан кино ч байж мэднэ. Сэтгэцийн өвчитэй хүний дотор ямар байдгийг бага ч гэсэн ойлгоход туслах кино юм. Хүмүүс сэтгэцийн өвчнийг зүгээр л хичээгээд, зүтгээд байвал эдгэнэ, зүгээр болчихно гэж эндүүрдэг. Бодит байдал дээр энэ нь хэтэрхий гэнэн итгэл юм.
9. Into the Wild (2007)
Хайран юм, хамаг юмаа хаяад яваад өглөө гэж үзэх биш, яагаад тийм сэдэл хүнд бий болдог вэ гэдгийг нь эргэцүүлж үзэх нь чухал. Энэ киноноос бие хүмүүсийн олон төрөл зүйл, ялгаатай байдлуудын тухай үзэж болно. Хүмүүсийн ялгаатай байдал нь эргээд бие биендээ нөлөөлж, харилцаа хамаарал үүсэж байдаг. Орчин үеийн нийгэмд энэ байдал алдагдаж байгааг харуулжээ.
8. Eternal Sunshine of the Spotless Mind (2004)
Зарим дурсамжууд зүгээр л алга болчихдогсон бол магадгүй амьдрал тэр чигээрээ аз жаргал болж мэдэх юм. Гэсэн хэдий ч дурсамж гэдэг ямар ч муухай байсан бидэнд ямар чухал зүйл вэ. Амьдралын хором бүртэй холбогдсон тэдгээр дурсамжуудгүйгээр хүн өөрөө хэн болж хувирах вэ.
7. In treatment (2008 - 2010)
Сэтгэл зүйн зөвлөгөө хэрхэн яаж явагддагийг шат дараалалтай үзүүлсэн телевизийн цуврал юм. Сэтгэл зүйч хүний амьдралыг ойлгоход болон сэтгэл зүйн зөвлөгөөний үйл явцыг олж мэдэхэд туслах кино. Хүн бүр давтагдашгүй өөр өөр асуудлуудтай байдаг, дээрээс нь хүн бүр өөр өөрийн бие хүний дүр төрхтэй байдаг. Сэтгэл зүйч хүн юу хийх ёстой вэ?
6. Rain Man (1988)
Мөн л сэтгэцийн өвчний талаар өгүүлэх бүтээл. Гэхдээ сэтгэцийн өвчтэй байлаа гээд бүх зүйлээ алдсан гэсэн үг биш, онцгой нэг чадварыг авч төрсөн байх нь бий.
5. Memento (2000)
Богино хугацааны санах ойгоо алдсан эрийн тухай үзүүлдэг. Тэр болсон үйл явдлуудыг тэр дор нь мартана. Хаана байснаа, юу хийснээ, хэнтэй хамт байснаа бүгдийг мартана. Дээрээс нь маш олон асуудлуудын хариултыг олох хэрэгтэй болдог.
4. In the Mood for Love (2000)
3. One Flew Over the Cuckoo's Nest
Өөрийгөө ял эдлэх чадваргүй хэмээн итгүүлж, сэтгэцийн өвчтэй болж ирсэн шинэ өвчтөн хэрхэн сэтгэцийн эмнэлгийг өөрчилж буй тухай харуулна. Энэ киноноос сэтгэцийн өвчтэй хүмүүсийн тухай маш ихийг ойлгож, мэдэрч болно.
2. The Silence of the Lambs
1. Inception (2010)
Дахин дахин үз. Зүгээр л зүүд гэдэг ийм юм байна гэж үзэх биш. Ухамсар хийгээд зүүд хоорондоо хэрхэн холбогдож, уялдаж болохыг үз. Ухамсраа ашигла.
2 Сэтгэгдэлтэй:
Нэг дүр зураг нийтлэг болтлоо давамгайлаад байгааг бас анзаарах хэрэгтэй.
Ихэвчлэн асуудалтай буюу өвчтэй тохиолдлуудыг илтгэсэн кинонууд анхаарлын төвд байгааг анзаарах хэрэгтэй.
Бас сэтгэл судлаач хүн ихэнхдээ асуудалтай буюу өвчтэй хүмүүстэй харьцаж амьдардаг гэдгийг анзаарах хэрэгтэй.
Бас хүмүүс бараг бүгдээрээ (99 гаруй хувь нь) сэтгэцийн асуудалтай буюу өвчтэй байдаг гэдгийг (цөөн хэдийнх нь өвчин ил, олонхынх нь өвчин далд хэлбэрт байдаг) анзаарах хэрэгтэй.
Бас үнэнээсээ аз жаргалтай амьдарч байгаа хүн өдрийн од шиг ховор байгааг анзаарах хэрэгтэй. Хүмүүс бүгдээрээ худал хэлээд байгааг, худал хэлж байгаагаа хүртэл мартах дээрээ тулчихсан явж байдгийг, яг үнэнээсээ амьдрах гэхээр бараг арга зам үгүй болчихсон гэдгийг анзаарах л хэрэгтэй. Сэтгэл судлалын салбарын хүмүүс бусад шинжлэх ухааны салбарынхантай харьцуулахад нэлээн хоцорчихсон явж байгаа гэдгийг анзаарах л хэрэгтэй.
Бас сэтгэл зүйн асуудлуудын дийлэнх олонх нь нийгэм даяараа шагшин магтаж, алдаршуулаад байгаа гэр бүлийн институтаас үүдэлтэй байгааг анзаарах хэрэгтэй. Бас шашны суртал ухуулга (ялангуяа Буддын шашин) Монгол хүмүүсийн сэтгэл зүйд ямар их хор уршиг тарьсныг, амьдралыг үгүйсгэгч хандлага ямар их газар авсныг анзаарах хэрэгтэй.
Хамгийн сонирхолтой нь Далай ламыг зөнөөд олон жил (олон арван жилээр тоологдоно) болж байгааг анзаарах хэрэгтэй.
Эрүүл хүний тухай кино олдвол энд коммент үлдээгээрэй.
Жич: Оюутнуудад зориулав.
Sanal niilj bna anzaarakh l kheregtei
Post a Comment
Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.