December 2, 2018

НҮБ бол чөтгөр шүтэгчдийн үйл хэргийг хэрэгжүүлэгч



Хүүхдээ зодож хүмүүжүүлэх, эхнэртээ гар хүрэх, тэгш бус байдал зэрэг нь манай үндэсний уламжлалт ёс заншил биш. Харин эдгээрийг үндэсний заншил гэж ойлгуулахыг хичээж байгаа газар бол НҮБ. Ганцхан манай улсад ч биш, дэлхийн бүх улс орнуудыг энэ нэрийдлээр дайрч доромжилж байна. Бүх уламжлалт соёл, ёс заншил, шашинууд НҮБ ийн үндсэн зорилгод саад болж байгаа гэж хэлж болно. Орчин үеийн нийгэмд эдгээр нь таарахгүй гэдэг үг маш олон сонсогдоно. Өнгөрсөн зуунаас хойш яригдаж буй бараг хамгийн том, маш урт хугацааны, бараг бүх талыг хамарсан өөрчлөлт шинэчлэлт хийх зорилт, бодлогыг New World Order гэж нэрлэж байна. Үүнийг хэрэгжүүлэх тухай яриа томоохон улс гүрнүүдийн удирдагчдын амнаас зах зух гарсаар л ирсэн. Гэвч энэ нь маш нууцийн зэрэглэлтэй асуудал. Харин энэ бодлогыг гардан хэрэгжүүлэгч газар нь НҮБ юм. Тэгвэл энэ зорилтоор юуг хэрхэн өөрчлөх гээд байгаа вэ? Тэр нь бүх дэлхийг нэгтгэж, нэгдсэн нэг удирдлагын тогтолцоотой болгох эцсийн зорилготой. Өөрөөр хэлбэл дэлхий дээрх бүх соёл, бүх үндэстнүүдийн ёс заншил, уламжлал, хэл, шашин зэргийг устгаж, оронд нь нэг хэл, нэг шашин (сатанизм буюу чөтгөр шүтэх үзлийг дэлхийн шашин болгохоор зорьж байна), нэг соёл, нэг уламжлалыг түгээн дэлгэрүүлж, дагаж мөрдүүлэх, төрийн удирдлагын нэг төвтэй болоход чиглэгдэнэ. New World Order - ийн эхний туршилтын загвар нь комунист системийн орнууд байсан ба хоёрдахь туршилтын загвар нь Европийн холбоо юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд даяарчлал гэх ойлголтыг бий болгож, үүнийг шат дараатай хэрэгжүүлж байна. Бүх улс үндэстнүүдийн өмсдөг хувцас, үздэг кино, сонсдог хөгжим, иддэг хоолыг хүртэл уусган адилтгах, цаашлаад бүх дэлхийн хүмүүст англи хэлийг сургах чиглэлтэйгээр хэрэгжиж байна. Хөдөөний малчин залуу хүртэл англи хэл сурчих юмсан гэсэн команд авчихаад явж байгаа нь энэ бодлогыг нилээдгүй хүчтэй хэрэгжүүлж байгааг харж болно. Дэлхийн их сургуулиудыг англи хэл дээр хичээл заадаг бол дэлхийн чансаанд эрэмбэлэгдэх байр нь дээшилнэ гэсэн шаардлага тавьж байгаа нь англи хэлийг хүчээр шахан тулгаж байгаа нэг жишээ юм. Үүнийгээ таны амар хялбар боловсрол эзэмшихэд анхаарч байгаа гэж тайлбарлаж байгаа. Монгол хүн Францад очиж сурлаа гэхэд англи хэл дээр хичээл судлах нь илүү хялбар санагдана. Энэ мэтчилэн соёлын хамгийн чухал гол элемент болох хэлийг зөвхөн англи хэл болгох зорилт нь НҮБ ийн гол чиг шугам. Яагаад гэвэл, ингэснээр бусад улс үндэстнүүдийн хэл устаж үгүй болох болно. Үгүй гэвэл Монгол хэл бидний нүдэн дээр устаж байгааг юу гэж тайлбарлах вэ? Бичгийн хамгийн өндөр чадвартай байх ёстой сэтгүүлчдийн бичсэн, ярьсан зүйлүүдээс барагцаалан ойлгох байдлаар мэдээлэл авдгаас биш, утгачилан ойлгох барилаар эрс буруу мэдээлэл авч байна. Цааш нь дурьдвал, залуу үеийн бичгийн соёл нэн ядмаг болсон нь хэн бүхний өмнө нээлттэй ил байгаа. Зарим нь хоорондоо ангилаар ярьвал мундаг харагддаг гэж боддог. Гэсэн ч гэлээ та НҮБ ийг тэнгэрийн элч төлөөлөгч, бурхны ивээл гэж итгэсээр л байгаа. Өмөөрч хамгаалж, энэ нийтлэлийг бичиж буй намайг эргүү тэнэгээр бодож байгаа. Ямар ч үндэслэлгүй юм бичиж байна гэж ярина. Гэсэн хэдий ч би бичих ёстой зүйлээ бичиж байна хэмээн итгэж байна. Учир нь, НҮБ бидний бүх хэл соёл, шашин, ёс заншил, уламжлалыг үгүй хийсний дараа би ингэж бичээд ч хэн ч, юу ч хийж чадахгүй болсон байх болно.

Дээр өгүүлсэнчлэн тэгш бус байдал, хүчирхийлэл бол Монгол үндэстний ёс заншил, соёл уламжлалд огт байхгүй зүйл. Гэхдээ манай нийгэмд хүчирхийлэл байгаа. Байх байхдаа маш аюултай хэмжээнд очсон байгаа. Үүнийг хуулийн хүрээнд маш анхааралтай, өндөр хариуцлагатай, цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай. Гэхдээ яг онилох бай нь юу вэ? юунаас тусдаа авч үзэх вэ? гэдэг дээр маш сайн анхаарахгүй бол гэмгүй байгаа зүйлсүүдээ хольж хутган, хэлмэгдүүлэх аюултай байна. Тэгш бус байдлыг үндэсний ёс заншил, соёл уламжлалтай холбож байгаа нь маш буруу. Бид нар хэрвээ анхааралтай сайн харвал НҮБ цаг үргэлж үндэсний уламжлалд байгаа бусармаг үйлдэл бол тэгш бус байдал, хүчирхийлэл хэмээн зарлаж байна. Энэ бол худлаа. Хүчирхийлэл бол нийгэмд үйлдэгдэж буй гэмт хэрэг болохоос биш үндэсний соёл, уламжлалаар дамжин ирсэн нийгмийн үзэгдэл огт биш. Өнөөдөр НҮБ Монголын хамгийн том бүх төрийн төрийн бус байгууллагуудын судсыг атгаад, юу хэлж, юуг тунхаглаж, юуг устгаж сөнөөх вэ гэдгийг нь нэгд нэгэнгүй зааварлаж байна. Яагаад гэвэл төрийн бус байгууллага оршин тогтнох ямар хэцүү байдгийг би өөрийн биеэр мэднэ. Ядаж аргал түүж зараад ашиг оллоо гэж хэлж болдоггүй, тийм боломж ч бараг байдаггүй учраас төрийн бус байгууллагад томоохон санхүүжүүлэгч, тухайлбал олон улсын байгууллагууд, сангууд хэрэгтэй болдог. 2017 - 2021 он хүртэл хугацаанд НҮБ - ийн хүн амын сангаас 15 сая долларын санхүүжилт Монгол улсад орж ирэхээр төлөвлөсөн. Энэ мөнгөөр бүх л томоохон төрийн бус байгууллагуудыг санхүүжүүлээд, дараа нь өөрсдийн ажлаа хийлгэнэ. Цалингаа таслахгүй, иддэг мөнгөө алдахгүй гэсэндээ төрийн бусчууд үг дуугүй дагахаас өөр аргагүй. Өнгөрсөн энэ олон жилүүдэд энэ олон олон улсын байгууллагууд, сангууд Монгол улсад хэдэн арван сая долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч гарсан бодитой үр дүн ямар байгаа вэ? Магадгүй тэгэж хэрэгжүүлээгүй бол энэнээс дор байх байсан гэх л байх. Гэхдээ би тэгэж бодохгүй байна. Хэрвээ ямар нэгэн байгууллага НҮБ ийн нэрээр ямар нэгэн ажил хэрэгжүүлэх гэж байгаа бол эсвэл НҮБ ийн удирдлага санхүүжилтээр өмнө нь хэрэгжүүлсэн ямар нэгэн ажилтай бол тэр байгууллага автоматаар өндөр зэрэглэлийн байгууллага болж тооцогддог. Тиймээс төрийн бус байгууллагууд НҮБ тэй харилцаж, ямар нэгэн ажлыг нь хийж гүйцэтгэх гэдэг чухал шалгуур болдог. Ингэж нийгмийн чухал эд эс болсон иргэний нийгмийн байгууллагууд НҮБ ийн хяналтанд ордог. Үр дүнд нь иргэдийн эрх ашиг бус зөвхөн НҮБ ийн эрх ашиг л иргэний нийгмийн байгууллагуудаар дамжин хэрэгжиж байна. Хүний эрх гэсэн нэрийн дор бүх улсын хэрэгт НҮБ хуруугаа дүрдэг.

Энэ бүхний талаар бичиж, тайлбарлахын тулд бүр 300 гаран жилийн өмнөөс эхлэлтэй НҮБ ийн анхны бүтэц, гарч ирсэн анхны зорилгын тухай ярих, бичих хэрэгтэй болно. Гэхдээ энд тийм урт удаан зүйл бичих шаардлага одоохондоо байхгүй. Учир нь та итгэхгүй. Гэсэн ч би таньд зах зухаас нь хичээнгүйлэн тайлбарлахыг оролдъё. Итгэх итгэхгүй нь хамаагүй, зүгээр л энэ бүхний талаар үргэлжлүүлэн судалж, бодит үнэнийг олж харах хүн нэгээр нэмэгдэх нь надад чухал. Тийм учраас л энэ бүхнийг бичиж буй хэрэг. НҮБ, Дэлхийн банк, Олон улсын валютын сан гэх мэт олон байгуулал нь үнэндээ нэгдсэн нэг удирлагатай, дэд байгууллууд гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Эдгээрээс салбарлан мөн олон тооны байгууллагууд байдаг. Өөрөөр хэлбэл энэ бүх байгууллагуудыг нэгтгэн удирддаг төв ганц байгууллага байдаг гэсэн үг. Тэрхүү төв байгууллагын хэрэгжүүлж буй бодлогыг эдгээр дэд байгууллууд шат шатандаа хэрэгжүүлдэг. Дэлхийн дайнуудаас 200 жилийн өмнө буюу 1700 аад оны үеэс энэхүү төв удирдлага болох газар байгуулагдсан. Тэднээс үүдэж гарсан хамгийн эхний том зөрчил бол Наполеоны дайн юм. Үүний дараа Америкийн иргэний дайныг өдөөж, ерөнхийлөгч Линколинийг алснаар хүч нь хэд дахин зузаарсан ба үүнийхээ тусламжтай Оросод хувьсгал гаргаж дэлхий дээр комунист болон капиталист гэсэн хоёр эсрэг хүчийг бий болгожээ. Үүний дараа мөн фашист болон зионист гэх хоёр эсрэг үзлийг гаргаж хоёрдугаар дайныг явуулсан. Түүнчлэн АНУ - д хар арьстнууд ба цагаан арьстнууд гэх зөрчлийг мөн дэвэргэсэн. Одоо ч энэ зөрчлийг хурцлах зорилгоор ерөнхийлөгч Д. Трамп ажллаж байна. Зөрчил үүсгэх тусам НҮБ д ашигтайгаар эргэдэг. Улс орнууд, ард иргэд хоорондоо хэдий чинээ их зөрчилдөж, дайтна төдий чинээ НҮБ д хэрэгтэй. Бас нэгэн жишээг татахад 50 орчим жилийн өмнөөс эхлэн муслимын орнуудад гаргаж эхэлсэн зөрчилийг нэрлэж болно. Хэдий чинээ хичээсэн ч олон улсын байгууллагууд муслимын орнуудыг өөрсдийн дураар удирдлагандаа оруулж чадахгүй байгаа. Тиймээс одоо ч хүч хэрэглэсээр байна. Та хэлүүлэхгүй сайн мэдэж байгаа байх. Одоогийн байдлаар өөрийн банкийг дэлхийн банкинд алдаагүй 3 улс байгаагийн нэг нь Иран. Иранийг байж болох бүх л муугаар харуулахыг оролдож байгаа ч амжилт сайн олохгүй л байгаа. 300 гэдэг нэртэй кино хүртэл хийснийг бид мэднэ. Аргаа барахдаа Израйл гэдэг хуурамч улсыг хүчээр байгуулсан нь одоо хүртэл муслимын улсууд дотор хагарал авчирсаар байна (НҮБ ганцаараа Израйлыг байгуулаагүй). Өөрсдөө өдөөн хатгаж, өөрсдөө Газын зурваст дайн авчирчихаад тэдгээр улс орнууд л болохгүй байна, бид нар харин энх тайван тогтоох гэж байна гэж жүжиглэдгийг нь одоо дэлхий даяар, хүн бүхэн мэддэг болсон. НҮБ - ийн энхийг сахиулагч гэдэг нэр томъёо байдгийг одоо хүртэл ойлгоход бэрх. Хэнээс, юунаас, хэнийг, юуг хамгаалах гээд байгаа хэрэг вэ?

Энэ мэтээр НҮБ -ийн гол үйл ажиллагаа нь хоёр эсрэг үзлийг гаргаж, тэдгээрийг хооронд нь мөргөлдүүлж, өөрсдийн байр суурийг улам бэхжүүлж, бусдыг хүчгүйжүүлэхэд оршиж байна. Үүний нэгэн жишээ нь нийгэмд ёс уламжлал, заншил, хэл яриа, шашин, соёлыг устгахын тулд эдгээрийг хоцрогдсон, үеэ өнгөрөөсөн, нийгэмд болохгүй бүхэн эдгээрээс үүдэн бий болж байна гэж ойлгуулахыг хичээж байна. Хэрвээ улс үндэстэн эдгээрээ алдвал цаашид орших ямар ч хүч чадал, үндэс суурьгүй болдог. Гэтэл, нийгмийн зарим хэсгийг хүчээр цэнэглэж, соёл, ёс уламжлалаа авч үлдэх хүсэлтэй байгаа бусад руу нь турхирч байгаа юм. Тэрхүү цэнэглэгдсэн хэсгийг хүний эрхийн активистууд гэж нэрлэдэг. Эдгээр активистуудыг төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд хамгаалж байдаг. Учир нь тэдэнд ийм зүйл хийлгэх гэж мөнгө төлсөн. Яагаад хүчирхийллийг соёлын элемент гэж үзээд байгааг нь ойлгоход тун бэрх. Түүнчлэн зарим улс төрийнхөн хүртэл хүчирхийллийг соёлын элемент хэмээн үзэж, хүчирхийллийг хамгаалж байгаа нь харамсалтай. Хүчирхийлэл бол гэмт хэрэг болохоос биш ёс уламжлал, заншил, соёлыг үгүй хийснээр алга болох үзэгдэл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ энэ бичвэрийг хэн нэгэн активист уншвал энэнээс урт сэтгэгдэл бичиж намайг үгүйсгэнэ. Учир нь тэд нарыг тийм байлгахаар тархийг нь угааж, юу гэж хэлсэн хүний эсрэг юу гэж хэлэх хэрэгтэй вэ гэдгийг нь маш нарийн зааж, сургаж, олон жил бэлтгэсэн байдаг. Тэд бол нэг ёсондоо өөрсдийн үзэл санаа гэж байхгүй, НҮБ ийн үнэнч нохойнууд нь юм. АНУ гийн ерөнхийлөгч асан Жонн Кениди олны нүдэн дээр буудуулж нас барахаасаа 7 хоногийн өмнө хэлсэн үгэндээ "Би энэ өндөр албан тушаалаас буух хүртлээ энэ улсын бүх эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг боолчлох гэж хичээж буй хуйвалдааныг илчлэхийг зорих болно" гэсэн байдаг. Хэрвээ бид тусгаар улс, эрх чөлөө, үндэсний уламжлал, соёл, шашин номоо хэвээр авч үлдэхийг хүсэж байгаа л бол НҮБ - ийг үл тоох хэрэгтэй. Тэгш бус байдал, хүчирхийлэл, бусармаг үйлдэл бүрийг бид өөрсдийн оюун ухаанаар тунгаан үзэж, хэрхэн шийдвэрлэх арга замаа НҮБ ийн тусламжгүйгээр олж чадна. Энэ бол тусгаар тогтносон улсын ард түмний өөрсдөө хийх ажил.

Л.Төрбурам

Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.