December 4, 2018

Кино ажиглалт



Javier Bardem гэдэг энэ жүжигчний оскар авсан дүр. Энэ сцен бол харилцан яриаг зохиолч хэрхэн бичдэг вэ? түүнийг нь жүжигчид яаж тоглодог вэ? гэдгийг харуулсан том лекц гэж болно. Энэ сценийг зохиолчид, найруулагчид, жүжигчид сайн судалж үзвэл их зүйлийг сурна. "Замд чинь бороо оров уу" гэдэг асуултнаас эхлээд уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж байгааг харж болох ба дүрүүдийн мөн чанарыг гаргаж ирэх түлхэц болно. "Чамд ямар хамаатай юм, найзаа" гэдэг өгүүлбэрээр дүрүүдийн зөрчилдө
өн эхлэнэ. Энэ үед худалдагч дэмий зүйл хийснээ ухаарч залруулахыг оролдсон ч өнгөрсөн байна. Энэ техник кино урлагт сүүлд бий болсон. Маш комплекс, хэцүү техник. "Манайх одоо хаалаа," "Танайх хэдэн цагт хаадаг юм?", "Одоо", "Одоо гэдэг чинь цаг биш, хэдэн цагт хаадаг юм?", "Ерөнхийдөө харанхуй болохоор", "Чи юу ярьж байгаагаа мэдэхгүй байна тийм үү?", "Чи хэдэн цагт орондоо ордог вэ?", "Эрхмээ", "Чи дүлий юу найзаа, би чамайг хэдэн цагт орондоо ордог вэ гэж асуулаа", "Ес гучийн үед байх", "Тэгвэл тэр үед чинь би эргэж ирье" .... маш энгийн харилцан яриа. Хэнд ч ойлгомжтой. Гэтэл бид нар дотроо худалдагчийг үхнэ гэж хүлээж суугаа, унтах үед чинь ирнэ гэх үед үзэгч худалдагчийг шөнө үхнэ гэж төсөөлнө. Өөрөөр хэлбэл энэ харилцан яриаг гайхалтай болгож байгаа зүйл нь тухайн дүрүүдийг бид хэн бэ гэдгийг мэдэх учраас юм. Дүр улам улам дотор ч түүнийг тааварлах аргагүй болгож байгаа эсвэл бүр ч түүнийг илүү таньж мэдэж байж болох юм. 
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.