Магадгүй туйлшрал гэдэг нь нүдээ сохлох гэсэн утгатай үг байх. Нийгэмд туйлшрал хэдий чинээ их байна, төдий чинээ ашиг олж чаддаг хүмүүс их бий. Ялангуяа том бизнес эрхлэгчид, улс төрчид, мэдээллийн салбар гээд цаашлаад загварын ертөнц, бодлого боловсруулагчид гээд тоочоод байвал хэдийг ч хэлж болох байх. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд хүн өөрийнхөө ухамсраар, өөрийнхөө бодол санаагаар, өөрийнхөө оюун ухаанаар цаг үргэлж амьдардаггүй гэдэг. Энэ бол хөдлөшгүй үнэн. Тиймээс л хүмүүсийг хэдий чинээ сайн туйлшруулж чадна, тэр зүгт мөнгө, эрх мэдэл уул овоо мэт босдог ажээ. Тэгвэл энд би эдгээр туйлшралуудын нэг болох жендерийн асуудал болон аль эрт мартагдах шахаад байгаа эрчүүдийн тухай бяцхан зүйлийг өгүүлэх гэсэн юмаа.
Магадгүй та бид мэддэг эсвэл мэддэггүй аль нь байсан ч хамаагүй нөгөө Амбийгийн хэлдгээр эрчүүдэд очих газар эрүүлжүүлэх л байна гэдэг хичнээн үнэний ортой үг вэ. Асуудлын гол нь очих газартаа биш, нийгмийн амьдралд оролцоод явахад бусадтай адилхан эрхтэй байх, өөрийнхөө дургүй зүйлийг хүчээр хийдэггүй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хамгаалдаг байх зэрэг энгийн алхам тутамд тохиолдож байдаг тав тухтай байдлаа алдахгүйгээр амьдарч чадах тухай асуудлаас эхлээд дээшээ олон асуудал яригдах байх. Та магадгүй надаас чи эрчүүдийн эрх зөрчигдөж байна гээд байна уу? эрчүүд өөрийгөө илэрхийлж чадахгүй байна гээд байна уу? гэж асууж магадгүй. Тэгвэл уучлаарай би огт тэгж хэлээгүй шүү. Бид харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Нийгэмд бидний олж хардаггүй, төсөөлдөг ч үгүй тийм зүйлүүд маш олон бий.
Магадгүй та бид мэддэг эсвэл мэддэггүй аль нь байсан ч хамаагүй нөгөө Амбийгийн хэлдгээр эрчүүдэд очих газар эрүүлжүүлэх л байна гэдэг хичнээн үнэний ортой үг вэ. Асуудлын гол нь очих газартаа биш, нийгмийн амьдралд оролцоод явахад бусадтай адилхан эрхтэй байх, өөрийнхөө дургүй зүйлийг хүчээр хийдэггүй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хамгаалдаг байх зэрэг энгийн алхам тутамд тохиолдож байдаг тав тухтай байдлаа алдахгүйгээр амьдарч чадах тухай асуудлаас эхлээд дээшээ олон асуудал яригдах байх. Та магадгүй надаас чи эрчүүдийн эрх зөрчигдөж байна гээд байна уу? эрчүүд өөрийгөө илэрхийлж чадахгүй байна гээд байна уу? гэж асууж магадгүй. Тэгвэл уучлаарай би огт тэгж хэлээгүй шүү. Бид харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Нийгэмд бидний олж хардаггүй, төсөөлдөг ч үгүй тийм зүйлүүд маш олон бий.
Бүгдээрээ яриагаа тун энгийн зүйлүүдээс эхлэх болно. Гэхдээ би та бүхэнд сэтгэл судлалын шинжлэх ухааны үндэстэй зүйлүүдийг хүргэх гэж оролдох учраас зөвхөн өөрийнхөө бодол санааг тулгахгүй гэсэн үг юм шүү. Эхлээд хайрын тухай энгийн зүйлүүдээс эхлье. Ингэхдээ бид орчин үеийн кино урлаг дээр үндэслэн зарим анализ дүгнэлт хийхийг оролдох болно.
Та кино театрт очихдоо ямар кино үзэхийг илүүд үздэг вэ? Магадгүй хайр дурлалын тухай кино таньд илүү сайхан, илүү тааламжтай мэдрэмжийг өгч чадах байх. Гэхдээ хүлээгээрэй та эмэгтэй хүн бол шүү дээ. Орчин үед гарч буй худалдааны кино бүхэнд хайр дурлал, романтик хэсгүүд нэмж оруулсан байдаг. Үүнгүйгээр ямар ч кино ашиг олж чадахгүй. Учир нь эмэгтэйчүүдэд зориулж. Тэгвэл бүгдээрээ хайр дурлалын тухай өгүүлдэг кинонуудыг эргэн санацгаая. Таны толгойд маш олон кинонууд бууж байгаа байх. Таны дуртай, дургүй, үзэж байсан, сонсоод өнгөрсөн гээд. Тэгвэл энэ бүх кинонууд дээр хэнийг хайрлаж байгааг гаргадаг вэ? Та хэнийг гэж бодож байна? Миний хариулт эмэгтэй хүнийг. Хайрын тухай бараг л бүх кинонууд зөвхөн эмэгтэй хүнийг хайрлах тухай үзүүлдэг. Хэрвээ тэгэхгүй гэвэл уучлаарай таны кино ашиг олж чадахгүй. Энэ бол худалдааны кино урлагын хамгийн гол нууц нь. Үүнийг олон нийтийн сэтгэлзүй гэдэг. Та сайн бодоод үзээрэй. Эрэгтэй хүнийг хайрладаг кино ер нь байдаг болов уу? Одоо та надаас дахиад нэг асуулт асууна. Тэр бол хайрын тухай кино бүхэн дээр хосууд бие биенийгээ хайрладаг биздээ? гэж. За уучлаарай, хэрвээ та тэгэж асууж байгаа бол эрэгтэй хүний тухай бараг юу ч мэддэггүй юм байна. Гэрийн чинь гадаа цэцэг бариад зогсож байгаа залуу таныг хайрлаж байгаагаас биш та хайрлаж байгаа хэрэг биш. Өөрт чинь хайртай учраас эрэгтэй хүн тийм хүчтэй сэдэлждэг.
Тэгвэл эрэгтэй хүнийг хайрлах гэж юу юм бол? гэдэг асуулт гарч ирэх байх. Харин би шуудхан хэлье. Эрэгтэй хүнийг хайрлах биш хүндэлдэг юм. Тэр эрчүүдийн нийгмийн халамж үйлчилгээ, ажил хөдөлмөр энэ тэр бол нийгмийн бодлогоор зохицоод явдаг, явсаар ч ирсэн. Ганцхан хүндлэл гэдэг үгийг та энэ нийгмийн хаанаас нь ч хайгаад олохооргүй болжээ. Охид, эмэгтэйчүүд бүгдээрээ л өөрийгөө хайрлуулах гэж улайрдаг. Харин эрчүүд хүндлүүлэх гэж тэгтлээ тэмцээд байдаггүй мэт. Тийм ч учраас нийгмийн хандлага ганцхан эмэгтэйчүүдэд чиглэсэн мэт санагддаг. Хэрвээ найз залуу чинь чамд гэнэтхэн таалагдахаа больчихсон бол, өмнөх шигээ чамайг хайрлахаа больсон мэт байвал, хэрвээ нөхөр тань таныг тоохгүй мэт байгаад байвал, таныг зодсон бол, ямар нэгэн муухай үгээр харааж зандарсан бол, бэлэг өгөхгүй, цэцэг авч ирэхгүй байвал охин минь, эмэгтэй минь та өөрийгөө эр хүнийг хүндлэх ухаанд суралцах хэрэгтэй гэж бодоорой. Хэрвээ та эрэгтэй хүнийг хүндэлж чадахгүй бол та хэзээ ч өөрийгөө эр хүнээр хайрлуулна гэж битгий хүлээгээрэй. Та өөрийг чинь хайрлахгүй хүний дэргэд удаан тэвчиж чадахгүйтэй адилхан эр хүн ч гэсэн өөрийг нь хүндлэхгүй хүний дэргэд удаан тэвчээд байж чадахгүй. Гэхдээ таныг хаяад явахгүй ч та хоёрын хооронд үл ойлголцлууд байсаар л байх болно. Өөрийг нь хүндэлдэггүй эмэгтэйд эр хүн олон удаа цэцэг авч өгдөггүй, олон удаа хайртай гэж хэлэхгүй, олон удаа романтик зүйлс өөрт чинь зориулж бэлдэхгүй.
Эмэгтэй хүнийг хайрлах = Эрэгтэй хүнийг хүндлэх
Эцэст нь ийм гаргалгаа хийгээд дуусгая. Хайр гэдэг бол авах биш өгөх юм шүү хүндэт эмэгтэйчүүд, охидууд минь.
Жич: Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, ямар ч шалтгаангүйгээр хүний амь нас хохироосон, олон нийтийн эсрэг гэмт хэрэг хийсэн, хүчирхийлэл үйлдсэн, бага насны хүүхэд гаж буруу үйлдэлд уруу татсан болон хүчирхийлсэн гээд олон үйлдлүүдийг эрчүүдтэй холбож буруутгадаг нь туйлширсан үзэл юм. Учир нь ийм төрлийн үйлдэл хийсэн хүмүүсийг сэтгэл судлаачид, сэтгэцийн эмч нар болон неврологичид гэх мэт мэргэжлийн судлаачид судлаад сэтгэцийн хувьд ямар нэгэн өөрчлөлттэй, тархины гэмтэлтэй, сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчитэй байдаг гэдгийг нь тогтоож баталсан.
9 Сэтгэгдэлтэй:
тиймээ л гэж хамгийн түрүүнд бодогдлоо
Үнэний талтай юм их байна өө эрчүүд чинь урмын үгэнд хийморь нь сэргэж явдаг "Тэнгэрлэг" хүмүүс чи их сайхан санаа авахаар зүйл бичсэн байна
би удахгүй хүний эхнэр болно л доо нөхрийгөө хүндэлж байгаагаа өдөр тутмын амьдралдаа хэрхэн илэрхийлэх вэ энэ талаар дэлгэрэнгүй нийтэлж болох уу
@gerel нийтлэл бичих гэхээр яг яаж бичих ээ сайн мэддэггүй ээ :) гэхдээ ямар ч гэр бүлд нөхөр хүн эхнэр хүнээс хуруу илүү өндөрт байх ёстой гэдэг юм билээ. Ээжүүд хүүхдүүдээ эцгээс нь их өмөөрдөг нь маш буруу юм гэсэн. Эцэг нь хүүгээ зодоод алж байсан ч ээж нь өмөөрч үг хэлж, урдуур нь орвол хүүхдийн хүмүүжил нэг насаар нь дуусдаг гэдэг. Энэ бол амьдрал дээрээс харагдсан, олон жилийн туршлага дээрээс үндэслэсэн үг шүү. Би хэлж байгаан биш.
Ямар ч байсан гэсэн, эмэгтэй та ажил хийж хэдэн сая төгрөгийн цалин авдаг ажил хэрэгч хүн байсан ч гэсэн нөхрийнхөө дээр нь гарах ёстой гэж өөрийгөө ойлговол та гэр бүл зохиож хэзээ ч чадахгүй шүү. Өөрөөр яаж хүндлэхээ та өөрөө олж мэдэх байхаа.
@anonymous баярлалаа, урмын үг маш чухал шүү.
Hairan dotor hundlel bagtdag bh. Eregtei, emegtei ali n ch baisan hundluulj bj l hairiin tuhai yarina. Salgaj bolohgui zuils,
Bas deer nuhur tani taniig zodson bol gej bichsen bn. Yah ve chinii huviin bodol ch gsn huchirhiilel uildene gdg bas l tusdaa asuudal. Hundetgeltei shuud holbootoi bish gj helmeer bn. Eniig bas anhaaraarai!
Good luck!
mod
mod
Миний хувь маш зөв гэж бодож байна. Өөрийгөө хайралсангүй, тоохгүй байна гэж гомдож байхаар эр нөхрөө хүдлээд орж ирхэд нь халуун хоол цай аяглаад, ядарч байна уу гээд гэрийнхээ хойморт сандал тавьж өгсөн эхнэрээ хайрлахгүй байхын аргагүй биз дээ. Ороод ирхэд нь яасан оройтдог юм, хоол идэх юм уу гэж асууж байгаа эхнэрээ ямар сэтгэлээр хайрлах бэ дээ
Post a Comment
Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.