May 16, 2016

2 киноныхоо тухай


Hidden (2013)
2013 онд анх удаа богино хэмжээний кино хийж байсан маань "Hidden" гэдэг нэртэй байсан юм. Энэ кино бол ямар ч зохиол, план, жүжигчин ер нь юу юу ч үгүй кино.
Амьдрал их олон давхрагатай. Хаа сайгүй эргэн тойронд болж буй бүхэн үнэндээ хуурамч, худал байж ч болно бас үгүй ч байж болно. Хөгжим солигдохтой адилхан бодол, мэдрэмжүүд бас оюун санааны огцом солигдолт тэгээд бас ухамсрын цаана орших үл мэдэгдэх, гэсэн ч бидний зүйлс. Өөрчлөгдөшгүй хувь таливан. Хаа нэг газар бидний орхиод мартсан, сүүлд нь тэр зүйлээ олох гэж энэ амьдралаа үрж байгаа тухай бодож суугаа хүний тухай кино билээ. Эндээс ойлгох зүйл, мэдэж авах зүйл байхгүй, ухаарах зүйл бүр ч байхгүй.



Уяхан замбуу тивийн наран дор (2015)
Монгол ардын дуу "Уяхан замбуу тивийн наран" дуунаас сэдэл авч хийсэн энэ богино кино бол мөн л адил зохиолгүй юу юу ч үгүй кино. Замбуу тивийн наран дор амьдрах эсвэл амьдрахгүй байх нь ямар мэдрэмж вэ. Үхээд явах болвол энэ замбуу тивийг наран шиг тойрчихоод явна. Энэ нар амьдрал юм ч бил үү. Үхэл гунигтай юу эсвэл гуниглаж чадсан нь үхэж чаддаг юм уу. Гуниглаж сургах гэж уяхан замбуу тивийн наран өөр өөрөөр тусдаг ч юм бил үү. Гуниглаж сурвал үхэл өөрөө ирдэг ч байж магадгүй юм.





Share |

1 Сэтгэгдэлтэй:

Otgondari said...

Сайн байна уу? Эдгээр кинонуудыг хаанаас үзэх боломжтой вэ? :"))

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.