November 22, 2010

Say `No` to bad Music


Би дандаа бусдын сонсдог хөгжмийг шүүмжлээд байдаг. Тэрэнд дургүйцдэг хүмүүсээс уучлалт хүсье. Тэрэнд уур нь хүрсэн бол бүр уучлаарай. Би та нарын сонсдог хөгжмийг уландаа гишгэж, өөрийнхөө сонсдог хөгжмийг толгой дээрээ өргөх гэсэн хэрэг огт биш шүү. Харин та нарт ертөнцийн тэр л сайхан хөгжмийг сонсгохыг чин сэтгэлээсээ хүссэн болхоороо л тэр. Тийм биш байсан бол би юу ч хэлэхгүй байх байсан. Та нарын юу сонсох надад ер нь ямар хамаатай юм. Тэр оюуны доройтолд орсон ялзмагаа сонсоод л явна биз. Харин надад тийм муухай зүйл бодогдгүй. Би хүн бүхэнд сайхан хөгжим сонсгохыг хүсдэг. Хүн болгоны сонсдог хөгжим адилгүй гэдгийг би та нараар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Гэхдээ муу хөгжим сонсох зохицолтой хүн гэж байдгүй юм. Бас та нарын сонсдог хөгжмийг заах гээгүй.
Хөгжим бидэнд агаар шиг, ус шиг, хоол шиг хэрэгтэй. Энэ зүйлс бохир байвал чиний бие муудна. Сайн, чанартай байвал бие чинь сэргэдэгтэй адил хөгжим оюун санааг чинь, мэдрэмжийг чинь тэтгэж байдаг. Надад дандаа л ЧИНИЙ СОНСДОГ ХӨГЖИМ САЙХАН ЮМАА, ЛАГ ЮМ, БИД НАРЫХ МУУ ЮМ БАЙНАА ОДОО БОЛЛОО ЗАЙЛ гэж хэлдэг. Тэгээд бас `миний сонсдог хөгжим чамд ямар хамаа байна, дуугүй байж байлдаа чи` гэх мэтээр хараадаг. Миний урмыг энэ үгс маш их хугалдаг. Энд 1 үг хэлий. Миний сонсдог хөгжмийг дэлхийд хүлээн зөвшөөрчихсөн юм шүү. Шилдэг гэдгийг нь бүгд гараа өргөөд хүлээн зөвшөөрчихсөн юм. The Beatles, Pink Floyd, Sex Pistols гээд олон арван хамтлагуудыг дэлхий өөрөө шилдэг нь, чанартай нь гээд үнэлчихсэн юм. Энэ хөгжмийг би сонсдог болхоор ийм байгаа юм биш, ийм болхоор нь би сонсдог юм. Эднээс гадна олон арван гайхалтай хамтлагуудыг та нарт сонсгохыг би хүсдэг. Одоо та нарын сонсч байгаа хөгжмүүд бол үнэндээ цаг үеэ аргацаасан л хөгжим. Харин дээр бичсэн 3 хамтлаг 3 уулаа 1960 аад оны үеийнх. Эднээс гадна маш олон хамтлагууд байгаа. Эд цаг үеэ хангаад зогсоогүй, хөгжүүлсэн юм. Цаг үеэ хөгжүүлээд зогсоогүй ирээгүйг өөрчилсөн юм. Одоо бидний амьдарч буй энэ ертөнцөд эдний оруулсан хувь нэмэр маш их бий. Эд нар бүх зүйлээ хөгжимдөө зориулдаг байсан. Эд нар мөнгө олох гэж дуу бичдэггүй байсан. Эд нар бидний оюуныг цатгах гэж дуулдаг байсан. Одоо үед хөгжим ямар их шоу болсныг бүгд мэднэ. Одоогийн хамтлагууд түрүйвчээ л цатгах гэж хичээдэг болхоос чиний оюун санаа ерөөсөө ч хамаагүй. Чиний оюун луу шээсэн ч тэд тоохгүй. Тийм болхоор л худалдааны хөгжим битий сонсоо гээд би уриалаад байдаг юм. Хамгийн аюултай нь бид нар оюун ухаанаа хэр зэрэг өвчилж байна гэдгийг мэддэггүй. Тийм болхоороо хөгжимд тоомжиргүй ханддаг. Муу хөгжим бүр чиний тархины үйл ажиллагаанд хүртэл муу юм шүү. Утга учиргүй, замбараагүй нотоор тоглоно гэдэг хичнээн хортой вэ гэдгийг судлаачид тогтоосон байдаг. Тиймээс Юу сонсож байгаагаа анхаарч байгаарай. Үүнийг л хэлмээр байна. Түүнээс надад сонсдог хөгжмөөрөө гайхуулах сонирхол алга. Гайхуулсан ч гайхуулаагүй ч миний хамтлагууд өөрсдийгөө аль дээр үед мэдрүүлчихсэн. Би тэднээр онгирч яах юм. Зөвхөн та нарт хөгжим сонсгох гэсэн юмаа. Заза.. юу гэж ойлгоно уу дураараа болцгоо.


Л.Төрбурам 
Share |

11 Сэтгэгдэлтэй:

Энхтүшиг said...

tsag agaariin ay geed bdag bil u

Frank said...

Сайхан нийтлэл байна. Ойлголоо. Анхаарч үзье.

Indra said...

Миний бодлоор энэ хувь хүний үнэлэмжийн л асуудал.

2-рт чи бидэнд "сайхан хөгжим сонсгоё" гэсэн энэ хүсэл эрмэлзэлээ буруу илэрхийлдэг. It is obvious how people will respond if someone tells them "your music is trash!"

Enjoyed this post. It was soooooooooo different what you always say in real life...
-.-

Torburam said...

Huvi hynii ynelemj gdg chini zovoo. Thde bi iim l ynelemjtei hyn gd gyigeed bh hereg er n bdg ch yumuu. Oorchlolt shinechlelt bhgyi bl osolt gj bas bj bolhuu? Neg zyil helhed tsagtaa minii iPod nd chiniihtei adilhan duunuud yavdag l bailaa. Harin bi bygdiine oorchilj chadsan. Tiim duunuud hereggyi yum bn gj hyleen zovshoorch chadsan l gsn yg. Ternees bi neeh syrhii amitan boltson gsn yg bish. Bas zaaval minii sonsdog hogjmiig sons gj bga yum bish shy!!! Zovhon chanartai hogjmiig yalgaj surval zgr yum shy l gh gsn yum. Medeej hereg T.I iig Method Man tei hariltsuulah argagyi. Ygd ter ve gdgiig n medej avbal uul shugmandaa sain hereg yumda. Zaza tgd er n nmg toohgyi gdgiig chini medej bnoo.

Indra said...

Bi haaya trashy book unshij, bas teren shigee hugjim sonsoh durtai!
Eniigee huleen zuvshuurnu. Chinii zuv

miffy said...

хөгжим хүнд тийм аймэр нөлөөлдиймуу?бүр хүний ертөнцийг үзэл ийг нь ч өөрчилдөг гэж үү?со л юм. надаа сонсодоггүй ямар 1 төрлийн хөгжмийн урсгал бхгүй. би бүгдэд нь дуртай. тэхдээ чи арван жилд бхдаа нисванис нисюанис л гээд бдаг бсан тэ. хаард роок харин хүний толгойг ялжруулагч юм бишүү хэхэ ?гэхдээ энэ зөвхөн миний л ббодол шүү ойлгоорой за

Torburam said...

Mah ih noloolno shy de. Hard rock hynii tarhiig yalzruuldag bsn bol 40 50 n jil sonsoj bga hymyys setgeh ch chadvargyi boltson bn bizde. Getel amidral deer harin ch esergeeree bdg.

Бат-Эрдэнэ said...

"Гэхдээ муу хөгжим сонсох зохицолтой хүн гэж байдаггүй юм." - Үнэхээр итгэлтэй байна уу? Би бол ганц хөгжим ч биш, аливаа юманд хүн хүний хүлээж авах чадвар нь өөр байх гэж ойлгодог оо...
Буддизмд хүртэл түүнээс нь хамаарч их хөлгөн, дунд хөлгөн, бага хөлгөн гэж байдаг байлгүй дээ?
Тэгээд чиний оролдлогуудад хүмүүсийн үзүүлдэг реакцын тухайд бол, чам шиг ийм бодолтой хүмүүсээс гадна бас зүгээр л дүр эсгэгчид ч иймэрхүү утгатай юм ярьж болохоор хүмүүсийн дунд таагүй хандлага байдаг байж ч магадгүй юм?
Жишээлбэл "Radiohead бол гажигуудын хамтлаг, Linkin Park бол пацаануудын хамтлаг" ухааны юм яриад л явдаг, өөрийгөө аймар лаг хейви металист гээд гүн бат итгэчихсэн тоосгон толгойтнууд Playtime дээрээс гэхэд л өчнөөөөнөөрөө олдоно доо... Тэгээд л хүмүүс өөрсдийнх нь сонсдгоос дээд түвшний хөгжмийн талаар яриа эхлэнгүүт л дургүйцэж эхэлдэг байх?

Torburam said...

Hyn hynii hyleej avah chadvar oor uchiraas Muu hogjim sonsoh zohitsoltoi hyn bj bolno gj bn gj oilgoj bolohuu? Buddizmiin talaar bol tyynii eh yndes n 1 zyil bsn ch olon salj urssan. Ygd gvl zalgamjlagchid n Buddag oilgoogyi bolhoor ter. Hervee oilgodog bsn bol ingej olon salahgyil bh bsn.

Harin heavy gd oilgotson hymyys yneheer toosgon tolgoitoi bj boloh yum. Er n hogjim gdg medremjiin asuudal. Ondor medrejmtei hymyys ondor tyvshnii hogjim hyleej avch chadna. Tiim l uchiraas Linkin Park iig Radiohead tei haritsuulashgyi yum l daa. 1 dygeer angiin hyyhded 5 r angiin hicheel zaagaad ehelbel oilgoj chadah bolov uu? Yynteil adilhan. Yyntei adil dooguur zindaanii hogjim sonsdog hyn deegyyr zindaanii hogjmiig shuud hyleej avch chadahgyi. Harin hyleej avhiin tuld todorhoi shatiig tuulah heregtei. Tiim uchiraas bi Muu hogjim sonsoh zohitsoltoi hyn gej baidaggyi yum gj helsiin. Magadgyi ter toosgon tolgoitnuud chini 1 odor ooriigoo ymr bsniig medeh ch yum bilyy. Ymr zindaanii hogjim sonsoj bsnaa uhaarah ch yum bilyy.

miffy said...

энэ нийгэмд янз янзын муу зүйл хийгээд яваад бга хүмүүс эцсийн эцэст хаард роок сонсдог хүмүүс бсан ч юмуу хэн мэдлээ ,садист гаж донтонгуудын ихэнхи нь л хард роок сонсдог хүнүүс бдышд заза мэдкү

Torburam said...

Yneheer tiim batalgaa notolgoo bga yu? Rock hogjim sonsdog hyn gemt hereg hiisen bj bolno. Ygyisgeh argagyi. Getel rock sonsdgyi hymyys ch gemt hereg hiideg shde. Gaj dontonguud hard rock sonsdog gedgiig batlah notolgoo bga yu?

End 1 tal ruu tuilshrah yum bol ynen gdg zyil maani aldagdaad ehelne. Rock sonsdog hyn gemt hereg hiisnii toloo byh Rock sonsdog hymyys iim baidag yum gj oilgoj bolohgyy bizde. Yanz byriin l hymyys ene hogjmiig sonsoj bga. Shinjleh uhaanii Dr uud hyrtel sonsjil bdg. 1 eej hyyhdee alaad mochilson gevel byh eej nar tiim l baidag gj oilgoj, hyleej avch bolohgyi bizde. Yyntei adilhan ene hogjmiig yanz byriin hyn sonsdog gdgiig oilgoh heregtei. Bas ter hymyysiig gemt hereg yildehed ene ROCK hogjim noloo yzyylsnyy? gdgiig bodoj yzeh l heregtei. Ene hogjim nolooloogyy baij bolno shde.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.