January 4, 2011

Ухамсаргүй


Ойрд Анир үгүй маань хөгжмийн блог болцон юм шиг л байлаа. Олон хичээлүүдийн дүн гарч байгаа ийм үед өөрийнхөө хүслээр сэтгэж бодох цаг бараг гарахгүй юм. Харин саяхан durlagch.gblog.mn ийм юм олж уншлаа. Сэтгэл зүйч К.Юнгийн тухай Ошо багш өгүүлсэн байна.


 Юнг бол мэдээж бүх цаг үеийн шилдэг сэтгэл судлаачдын нэг. З.Фрейдтэй мөр зэрэгцэж явсан хүн. Гэтэл энэ хүн өөрийнхөө ухамсаргүй үйлдлээ нуухын тулд онол баталж байсан байна. Зүгээр л өөрийнхөө зөв болгох гэж, өөрийнх нь буруу биш хэмээн харуулах гэж тэр бүхэл бүтэн онол гаргажээ. Ийм жишээ бидний амьдралд үргэлж тохиолдож байдаг. Бараг өдөр бүхэн. Бид өөрсдийнхөө ухамсаргүй үйлдлээ зөв болгох гэж цаг үргэлж хичээдэг. Тийм учраас л бүх хүн өөрийгөө өмөөрдөг ажээ. Хэрвээ хэн нэгэн танийг тэнэг гэж хэлвэл та хичнээн их ууралдаг билээ. Яагаад ууралдгаа та мэдэх үү? Танийг тэнэг болохоор л хэн нэгэн "тэнэг ээ" гэж хэлсэн байж таарна шүү дээ. Харин та үнэн гэдгийг нь ухамсарлалгүй шууд л ууралдаг. Чи өөрөө тийм ухаантай хүн үү? гээд л эхэлдэг. Хүний хэлсэн үгийг ухамсарлах үйл явцын урдуур уурлах үйл явц автоматаар орж ирдэг. Уур уцаар гэдэг ухамсаргүй үйл. Хүн өөрийгөө ухамсаргүйгээр төгс төгөлдөр гэж итгэдэг. Ертөнцийн төвд өөрийгөө тавьдаг. Таний хийж байгаа үйлдэл таний хувьд хорвоогийн хамгийн зөв үйлдэл байдаг. Таний ярьж байгаа яриа таний хувьд хорвоогийн хамгийн үнэн нь байдаг. Яагаад гэвэл та ухамсарладаггүй учраас. Өөр хэн нэгний ярьж буйг, өөр хэн нэгний зөв үйлдлийг ухамсарладаг байсан бол та өөрийнхөө буруу үйлдлүүд, буруу яриагаа олж харах болно. Гэвч ухамсарладаг нь бараг үгүй. Хэргээ хүлээгээд шоронд орсон нэг ч алуурчин миний буруу байжээ гэж боддоггүй гэдэгт би итгэлтэй байна. Магадгүй тэд харамсаж, буруу зүйл хийжээ гэж хэлж, уйлж байж болно л доо. Гэхдээ тэд үнэн голоосоо тэгж байна гэж би л хувьдаа бодохгүй. Бодож чадахгүй. Би ч мөн адил ухамсаргүй тэнэг амьтан. Тэгхээр үүнийг унш байгаа ухамсаргүй тэнэг амьтан минь уурлаад хэрэггүй, үнэн мөнтэй нүүр тулж сурцгаая!!!



Л.Төрбурам
Share |

4 Сэтгэгдэлтэй:

miffy said...

гоё хэлсэн .Төрөө чи шүү

miffy said...

тэхдээ ухамсаргүй гэдэг үг ойлголт хүний заавал муу тал др илэрдэг үү ?хүнийг тэгж хэллээ гээд тэр хүн ухамсарлахгүйгээр харин ч гутранг үзэлтэй болхын бишүү.угаасаа хүн хийсхийхээ хойно л ухамсарладгаас хойш,хэхэ заза юу ч биш

Torburam said...

Uhamsargyi gdg n zaaval muu tal bish. Uhamsargyid tuhain hynii byh l zyils nuugdaj bdg.

Enkhtushig said...

Tgd nuugdaj bga yum ni dandaa har baraan, gutamshigt yvdluud bgaashd.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.