January 26, 2011

Өөрийн мөн чанар


Үнэн үг уран гоё байдаггүй (Лаоз). Хүн гэдэг амьтан өөрийгөө байгаагаар нь хүлээж авдаггүй ажээ. Үргэлж байгаагаасаа өөрийгөө дээгүүр тавьж боддог юм гэнэ. Хэн ч өөрийгөө муу, муухай гэж боддоггүй. Цаг үргэлж өөрийнхөө зөв гэж боддог. Алуурчин ч өөрийгөө зөвтгөдөг. Хулгайч, дээрэмчин, луйварчин ч ялгаагүй өөрийгөө зөвтгөдөг. Яагаад гэвэл өөрийнхөө бурууг, өөрийнхөө муу, муухайг хүлээн зөвшөөрнө гэдэг өөрийгөө амьдаар нь алж байгаагаас өөрцгүй зүйл.
Гэхдээ заавал ийм л байх ёстой гэсэн үг биш. Байгалаас нь ингээд заяачихсан гэсэн үг биш юм шүү. Одоо үед ийм байна гэж байгаа юм.

Хүн гэдэг эрт үеэс өөрийгөө төвд тавих үзэлтэй байсныг бид мэднэ. Хорвоо ертөнцийн төв нь дэлхий гэж үзэж байсан нь үүний жишээ. Гэтэл дэлхий гэдэг гариг зүгээр л энгийн нэгэн глактикын зах орчимд байдаг гариг болохыг тогтоосон. Үүнээс өмнө хүмүүс үүнийг мэдээгүй байсан учираас орчлонгийн яг төвд бид байна гэж төсөөлдөг байж. Яагаад заавал төвд нь гэж төсөөлсөн юм бол. Захд нь, дээр нь, доор нь гэж яагаад төсөөлөөгүй юм бол. Учир нь хүн өөрийгөө төвд байлгах сонирхолтойгоос тэр. 

Та амьдарлынхаа гол дүр, төв нь байдаг. Та юм бодохдоо өөрийгөө хамгийн түрүүнд тавьж байдаг. Үүнээс л болоод хүн өөрийнхөө жинхэнэ хэн бэ гэдгээ олж хардгүй. Миний сонссоноор өөрийгөө царай муутай гэж боддог эмэгтэй хүн байдаггүй юм гэнэ лээ.

За тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл бол үнэн үг уран гоё байдаггүй. Яагаад гэвэл бид худал хуурмагт автсан хүмүүс. Байгаа байдлаа мэдэхгүй, тийм боловч өөрийгөө бүхнээс илүү гэж боддог хүмүүс бид яаж үнэн үгэнд дуртай байх билээ. Архичин дээр очоод "Хөөе архичаан" гээд дуудаад үзээрэй! Яаж ууралхых нь та бараг мэднэ дээ. Архичин байж түүнийгээ хүлээн зөвшөөрдгүй шүү дээ хэн ч. Надад архинд дуртай найзууд зөндөө бий. Яахав зарим нь өөрийгөө хүлээн зөвшөөрөөд, уудаг гэдэгтээ сэтгэл хангалуун явдаг байх л даа. Архи уудаг хүн бүхэн өөрийгөө архи уудаг гэдгийг хүлээн зөвшөөрдгүй гэсэн үг биш шүү. Бахархаж баярладаг хүмүүс байгаа л даа. 

Хэрэлдэж байгаа хүмүүсийг сайн ажиглавал хэнийх нь буруу вэ гэдгийг олоход хэцүү байдаг. Хоёулаал миний зөв, чиний буруу гэж дайраад байдаг. Гэхдээ тэнд хэн нэгнийх нь юмуу эсвэл хоёулангынх нь буруу байсан учираас л тэдний дунд уур бухимдал үүссэн гэдэг нь тодорхой биз дээ. Гэтэл миний буруу гэх хүн байдаггүй. Сайн сонсоод байвал хэрэлдэж байгаа хүмүүс үнэхээр тэнэг зүйлс бие биендээ хэлдэг. 

Чи тэнэг гэж хэлэхэд хүмүүс их дургүй байдаг. Үнэхээр тэнэг хүнийг ингэж хэлэхэд ч ууралдаг. Яагаад гэвэл хүн өөрийгөө тэнэг байгааг ухаарч ойлгодгүй. Өөрөөр хэлбэл чи тэнэг гэсэн үнэн үг тэнэг хүний хувьд тэвчишгүй муухай үг байдаг. Нэг талаар тэр өөрийнхөө тэнэгийг мэдэж байж болно. Тийм учираас үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэг амаргүй зүйл. Алдаа гаргасан гэдгээ мэдсээр байж өөрийгөө буруугүй гэж зүтгэдэг хүмүүс дэлхий дээр хэд байгааг тоолж барамгүй. "Яахав дээ ганц удаа алдаа гаргаал биз" гэдэг үг та олон удаа сонссон болов уу. Гэхдээ би алдаа гаргасан хүнийг заавал барьж аваад шийтгэх ёстой, хэргийг нь хүлээлгэх ёстой гэж хэлээгүй юм шүү!!! Яагаад буруутай гэдгээ хүлээж чаддаггүй гэдэг асуудлыг хөндөж байгааг минь ойлгоорой. Түүнээс биш хэн нэгэнд ял тулгах сонирхол надад алга. 

Үнэн үг үнэхээр уран гоё байдаггүй. Тиймдээ ч үнэнийг хэлдэг хүмүүс адлагддаг. Бид өөрсдийгөө худлаа магтах их дуртай. Түүндээ ч өөрсдөө дасчихсан. Бүр сүүлдээ албатай мэт болсон шүү дээ. Бие биенээсээ худал магтаал сонсох гэж яаж хичээдэг гэдгээ ч анзаарах сөхөөгүй болж дээ. Чи сайн, сайхан, гайхалтай хүн гэж хэлүүлэх сайхан биш гэж үү? Ийм л учираас үнэн үгтэй хүнд хүмүүс үнэхээр ДУРГҮЙ байдаг шүү дээ. Хэрвээ өөрийнх нь мөн чанарыг харуулж чаддаг толь байсан бол хүмүүс тэр толинд хэрхэн харагдах бол. Мөн тэр толинд яаж хандах байсан бол.


Л.Төрбурам
Share |

3 Сэтгэгдэлтэй:

miffy said...

hehe 1yosnii uhamsartai tostoi oilgolt ogjiin.1sn oishoosonguie gantshan ene niitlel chine.ooroor helbel ooriin mun chanar gg r ji yag yu oilguulkad bna

Anonymous said...

Dorian Gray shig nuugaad baival hetsuu ye, tegeheer bid ooroo oorsdoosoo aih heregtei ym. Ooroo oorinhoo hamgiin deed, shudarga shuugch ni baij chadahaar tiim hemjeend biye avch yavah, ooriigoo zov shuuj bgaa hun busdiin zov shuultend egduutsehgui.

Torburam said...

@miffy Oilguulah gsn zyiliig mini olj harahgyi bga bol bi yah ve dee.

@Anonymous Tiimee. Ooriigoo shyyne gdg yneheer hetsyy asuudal. Harin busdiig shyyh bl amarhan. Ooriigoo hen gdgiig meddeg hyn busdiin ygend uuralna gj bhgyi.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.