Бритпоп хэмээх хөгжмийн урсгал нь Британы бие даасан хөгжмөөс үүссэн бөгөөд 1960, 1970 аад оны үеийн хамтлагууд болон поп хамтлагуудын нөлөөн дор хөгжсөн юм. Хөгжмийн дугаралтын хувьд хөнгөн хэв маягтай ба ерөнхийдөө рок хөгжимд ашиглагддаг хөгжмийн зэмсгүүдийг хэрэглэдэг. Бритпоп урсгал нь ерөнхийдөө Британы соёлыг өөртөө тусгасан байдаг боловч энэ урсгалд өөр бусад олон урсгал чиглэлүүд нөлөөлсөн байдаг юм. За ингээд энэхүү урсгалын хамгийн шилдэгт тооцогддог хамталгуудтай танилцицгаая.
Oasis
![]() |
Oasis хамтлаг |
Цөлийн баян бүрдээс ч илүү алдартай Oasis хамтлаг нь 1993 онд Ангилын Manchester-д Liam Gallagher (вокал), Noel Gallagher(соль), Paul Arthurs(ритм), Paul McGuigan(басс), Tony McCarroll(бөмбөр) гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байжээ. Тэд бол гайхамшигтай ур чадвараараа танигдаж чадсан Британы шилдэг хамтлагуудын нэг билээ. Сургуулийн найзууд байсан Liam Gallagher, Paul Arthurs, Paul McGuigan, Tony McCarroll нар хамтран анх Oasis хамтлагийг байгуулсан ажээ. Яг тэр үед нилээд хэдэн жил The Stone Roses хамтлагт гитарын технигч хийсэн Liam Gallagher-ын ах Noel Gallagher Manchester-д иржээ. Түүнд шинэхэн хамтлагынхан элсэх санал тавьхад тэр зөвшөөрсөн бөгөөд ингэж алдарт хамтлаг маань дүр төрхөө олжээ.
Тэд анхны цомгоо 1994 онд Definitely Maybe нэртэйгээр гаргасан нь маш богино хугацаанд хит болж, британы түүхэнд хамгийн хурдан зарагдсан цомог болж байжээ. Цомогт багтсан Shakermaker, Live Forever, Supersonic, Cigarettes & alcohol зэрэг дуунууд нь маш хит болж байв.
Хамтлаг дараагийн цомгоо 1995 онд (What's the Story) Morning Glory? нэртэй гаргасан ба уг цомог нь Michael Jackson-ны Bad хэмээх цомгоос хойш хамгийн их борлуулалттай цомог болсон байна. Энэ үед хамтлагийн бөмбөрчин Tony McCarroll хамтлагаас гарч түүний оронд Alan White ирсэн гэдэг. 1997 онд Be Here Now нэртэй цомгоо гаргажээ. Уг цомог өмнөх 2 цомгийнхоо амжилтыг эвдэж чадаагүй ч гэсэн тэдний шилдэгт нэрлэгдэх дуунууд энэ цомогт орсон байдаг. 1999 онд Paul Arthurs хамтлагаас гарч түүний оронд Gem Archer хамтлагт элсчээ. Мөн басс гитарчин Paul McGuigan хамтлагаа орхиж Andy Bell элссэн байна.
![]() |
Шинэ Oasis |
Тэд Standing on the Shoulder of Giants (2000), Familiar to Millions (2001), Heathen Chemistry (2002), Don't Believe the Truth (2005) цомгуудаа тус тус гаргаж, хамгийн сүүлд 2008 онд Dig Out Your Soul нэртэй цомгоо гаргасан билээ.
Харин 2010 онд тэдний дунд асуудал үүсч, Liam, Gem Archer, Andy Bell, Chris Sharrock нар Beady Eye хэмээх хамтлагийг байгуулаад байгаа билээ. Гайхамшигт Oasis хамтлаг дахин нэгдэж тоглох уу гэдэг нь тодорхойгүй байна.
Blur
![]() |
(Зүүн гар талаас Damon Albarn, Graham Coxon, Alex James, Dave Rowntree) |
Хамтлаг анхны цомгоо 1991 онд Leisure нэртэйгээр гаргасан байна. Хоёрдахь цомгоо Modern Life Is Rubbish нэртэйгээр 1993 онд гаргажээ. Харин тэдний гуравдахь цомог 1994 онд Parklife нэртэйгээр гарч маш их амжилт олж чаджээ.
Тэд нийт 10 цомог гаргаад байгаа ба хамгийн сүүлд 2003 онд Think Tank цомгоо гаргажээ. Харин тэд 2011 онд шинэ цомгийнхоо ажилд орон ажиллаж байгаа бөгөөд тэд энэ жилийн grammy шагналд нэр дэвшээд байгаа ажээ.
The Verve
![]() |
The Verve |
![]() |
Urban Hymns |
Цомгийн эхлэл болгож Bittersweet Symphony дууг олон нийтэд хүргэв. Энэ цомог нь тэднийг Британы хамгийн шилдэг хамтлагуудын тоонд аваачсан юм. Цомгийн хоёр дахь сингл The Drugs Don't Work нь Британы хамгийн шилдэг синглүүдийн нэг болсон юм. Энэ үе бол тэдний оргил цэгтээ хүрсэн үе байсан хэдий ч тэд удалгүй тарсан билээ. Хамтлаг албан ёсоор 1999 онд тарсан байна. Дуучин Richard Ashcroft хувийн каррераа хөөх болж, үүндээ ч сэтгэл хангалуун байсан юм. Тэрээр 2000 онд өөрийнхөө анхны цомог Alone with Everybody ыг гаргажээ. Simon Jones, Simon Tong хоёр the Shining хэмээх нэртэй хамтлаг байгуулсан хэдий ч удаан оршиж чадалгүй таржээ. Харин урт удаан хугацаанд тарж алга болсон The Verve 2008 онд Forth нэртэй цомгоо гаргаж дахин эргэж ирлээ. Бүтэн 11 жилийн дараа тэдний дөрөв дэхь цомог гарсан юм. Уг цомог тийм ч муугүй амжилт үзүүлж нилээдгүй хувиар борлогджээ.
Suede
![]() |
Suede (The London Suede) |
![]() |
Анхны цомог `Suede` |
Тэд хоёр дахь цомгоо 1994 онд Dog Man Star нэртэйгээр гаргасан юм. Уг цомог өмнөх цомгоосоо төдийлөн илүү гараагүй ч мөн дутхааргүй сайн цомог болсон гэж үздэг. Энэ үед хамтлаг гитарчнаа сольж 17 настай Richard Oakes -ыг авсан байна. 1997 онд тэд Coming Up нэртэй 3 дахь цомгоо гаргажээ. Уг цомогт тэдний алдарт сиглүүд болох Beautiful Ones, Trash, Lazy зэрэг нь багтсан байдаг. Хамтлаг 1999 онд Head Music, 2002 онд A New Morning зэрэг цомгуудаа тус тус гаргасан юм.
Энэ үед хамтлагийн дуучин гирон болон крак кокэйнд тондож эрүүл мэнд нь муудаж эхэлжээ. 2003 оноос хамтлагийн үйл ажиллагаа зогсож, Anderson хувийн каррераа хөөж, мөн The Tears хэмээх хамтлагт тоглох болжээ. Харин 2010 оноос Suede хамтлаг нэгдэж байгаа ажээ. Тэдний хэв маяг өмнөх шигээ байх уу эсвэл өөр дүр төрхийг үзүүлэх үү гэдгийг цаг хугацаа харуулна биз ээ.
Travis
![]() |
Travis |
![]() |
The Man Who |
Бусад шилдэг хамтлагууд:
Radiohead
Cast
Manic Street Preachers
Elastica
The Stone Roses
Ocean Colour Scene
Pulp
Хөнгөн хэв маягт дуртай, мөн уянгалаг боловч хүчтэй дууг эрхэмлэдэг хүмүүс бритпоп урсгалд дурлах нь бий. Орчин үед нилээд түгээмэл болж байгаа энэ урсгал хөгжмийн ертөнцөд өөрийн байр суурийг нэгэнт олжээ. Нэг ёсондоо энэ урсгалыг Британы хэв маяг гэж хэлж ч болох юм.
Л.Төрбурам
0 Сэтгэгдэлтэй:
Post a Comment
Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.