February 28, 2011

Кино урлаг - 4 (Уриалж байна)

Би кино урлагийн талаар сонирхоод тийм ч удаагүй байгаа. Гэсэн ч ийм нэг зүйлийн талаар бичмээр байна. Кино урлагийг хамгийн ерөнхийд нь 2 ангилж болно. 
1. Худалдааны буюу ашиг олох гэж хийгдсэн
2. Урлагийн буюу ашгийн бус хийгдсэн             зэрэг болно.
Хойд Солонгосын кино сургуулийн нэгэн оюутан ярьж байна -"Капиталист орнуудад киног ашиг олох, худалдааны зорилгоор хийдэг, харин социалист орнуудад кино нь ард түмний ертөнцийг үзэх үзэл байдаг". Эхний ангиллын кинонууд одоо үед ноёлж байна. Ийм төрлийн кино нь ерөнхийдөө хүний нүд хуурсан, компьютер техник ихээр ашигласан, илэрхийлж буй утга санаа нь энгийн бөгөөд ойр зуурын амьдралд элбэг тохиолддог, хүмүүст таалагдахыг гол зорилгоо болгосон байдаг.
Ер нь аль ч урлаг массын анхаарлыг татахыг зорих үедээ хэнд ч хэрэггүй хог болдог. Массд зориулаад л эхэлбэл хэзээ ч сайн уран бүтээл болдоггүй. Уран бүтээл гэдэг урлаачийн оюун санаа, дотоод мэдрэмжээс урган гардаг гайхамшиг байх ёстой. Харин олон хүнд таалагдахыг зорьж хийсэн бүтээлд урлаачийн биш нийтийн оюун санааг тусгах хэрэгтэй болдог. Нийтийн оюун санаа гэдэг нь цаг үргэлж ядуу(оюуны хувьд), доод түвшинд байсаар ирсэн. Яагаад гэвэл нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн ихэнхи хэсэг нь оюун санааны доогуур түвшнийх (хөрөнгө мөнгөний хувьд биш), маш цөөхөн хэсэг нь дээгүүр түвшинд (баян хүнийг хэлж байгаа юм биш) байдаг. Хэрвээ эдгээр хүмүүсийн оюуны дунджийг бодож гаргавал доод түвшний олонхи үр дүнг доош нь үлэмж хэмжээгээр татна гэсэн үг. Тийм учираас нийтийг хамарсан оюун санааны хүрээ үргэлж доод зиндаанд харъяалагдаж ирсэн. Олон нийтийг хамарсан шийдвэр гаргалт хүртэл болхи, үр дүн багатай байдаг. 
Ашгийн төлөө киноны жишээ

Иймээс олон хүний анхаарал татах гэж хийгдсэн бүтээлүүд үргэлж муу болдог. Хэрвээ чи ядууст зориулж кино хийвэл ядуусын амьдралыг харуулж байж анхаарлыг нь татаж чадна. Тэнэгүүдэд зориулж кино хийвэл тэнэгүүдийг л гаргах хэрэгтэй болдог. Үүнтэй адил олон нийтэд зориулж кино хийвэл олон нийтийн хүсэн хүлээж буй оюун санааны доод түвшинд тааруулж хийх хэрэгтэй болно. Тэгээд чиний хийсэн киног олон хүн үзнэ. Гэхдээ чиний кино хурдан мартагдана. 1920 оод онд хийгдэж байсан кинонууд мартагдаагүй байхад одоо хэдхэн жилийн өмнө хийгдэж  шуугиан тарьж байсан кинонууд мартагдаад, сонирхолгүй болоод эхэлжээ. Учир нь гэвэл олон нийтэд зориулсан ядмаг кинонуудад гүн гүнзгий ач холбогдол байдаггүй. Тийм болохоор тэднийг цаг хугацаа арчаад өнгөрөх ажээ. 
Hitchcock-ын лут бүтээл "Арын цонх [1954]"

Хоёрдахь төрлийн кинонууд нь жинхэнэ урлагийн бүтээл байдаг. Би хүмүүсийг ийм төрлийн кинонд дурлаасай гэж хүсч байна. Ийм кинонууд нь бүтээгчийнхээ жинхэнэ оюун ухааны дээд нь байдаг. Хэрвээ чи ийм төрлийн кино хийвэл чамд бусдын хүсэн хүлээлт огт хамаагүй, чи юунд ч баригдалгүй зүгээр л киногоо хийнэ. Гэхдээ энэ төрөлд сайн кино хийнэ гэдэг үнэхээр маш хэцүү ажил. Зөвхөн гадны хүчин зүйлээс гадна бүтээлчээс маш их зүйл хамаарна. Логик уялдаа холбоо, дэс дараалал, утга санаа, уран яруу байдал гээд олон олон хүнд хэцүү асуудлууд үүсэх нь мэдээж. Хэрвээ энэ бүгдийг давж чадвал жинхэнэ бүтээл төрөх ажээ. Арт төрлийн киног хүлээж авдаг хүн нийгэмд цөөн. 
Харин би та бүхнийг ашиг олох гэж бүтээсэн хогон кинонуудаас татгалзаж арт буюу урлагийн үүднээс үнэ цэнэтэй гайхалтай кинонуудыг үзэцгээе хэмээн УРИАЛМААР байна.

Л.Төрбурам
Share |

11 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

Тийм шүү!
Ёстой үнэн хэлж...

Anonymous said...

Би хэлж байл уу, яалаа? Dreamers' Day гээд кино өдөрлөгийн тухай?
Тэр хагассайн болгонд 3-н цагаас Занаду дээр болдог нэг кино өдөрлөг байдаг юм аа, тэрэн дээр art house, independent кинонууд гаргаад, сонирхогчид үзэл бодлоо солилцдог юм. Очоод үзээрэй! ;)

Torburam said...

Helj bsn bj magadgyi ee. Dreamers' Day -iig medne. Blogoor n oroh durtai. Daanch odoo boltol gargasan kinonuudaas n yzeegyil bn. Neg shn odor ochih sanaatail bga :)

Anonymous said...

Энэ нэг талыг барьсан хийрхэл байна

Torburam said...

Yasan! durtai kino chini hogon kino boloh gd bnu?

enkhee said...

Ойлгохгүй байгаа хүмүүсийг харахад ЗАРИМ хүмүүсийн сэтгэхүй хэр дорой болсоныг харж болно.
Тэдний хувьд эгэл байх ёстой кино эгэл биш кино мэтээр ойлгогдож байна.




Шалтгаан нь тэдний сэтгэхүйд бий..

Torburam said...

agree

Gombosuren said...

tiimee bi odoo hurtel tiim kinog huleej baidag. zarim kino bas uneheer asuudaltai kinonuud bhiin ma

Music said...

Sanal 100% buur 200% niilj bn. Olon niitiig hamarsan duu hugjim, kino edr bugd l hog bdag

- said...

баярлалаа сайхан хэлж хогон киног үзнэ ядаж бна

зочин said...

яагаад тэр вэ. Кино болгон л тухайн зохиолч найруулагчаас гарч байгаа дотоод илэрхийлэл шүүдээ. Хүмүүс үнэхээр бусдад өөрийгөө илэрхийлмээр байгаа бол ямар нэгэн зүйл хүргэх хүсэлтэй бол чимээгүй суух байсан бус уу. Бүхэл кино тэгэхлээр мөнгөний л төлөө. Мөнгө олох урлаг. Яг л анх хүн төрөлхтөн зураг зурах шалтгаантай адил. (таамаглал. Хүн анх ханны сүг зураг зурах болсон шалтгаан нь хоол олж идэж чаддаггүй байсантай холбоотой. тэгээд л хэн нэгэн өөрөөс нь том биетэй мөн хоол барьсан нэгнээ зураад шагналд нь нэг тасархай мах авчээ) ийм байвал ямар байна. Ашиг их олдог нь харин ч ухаалаг. Бусдын ая эвийг жинхэнэ утгаар нь ойлгож нийтийг хамарсан, бүгдэд нь таалагдсан кино хийнэ гэдэг чадвар.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.