February 10, 2011

Бусдыг сонсох


Хүн бусдыг сонсож чаддаггүй. Яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй ч ихэнхи хүмүүс бусдыг сонсож чаддаггүй. Ихэнхи хүн гэдэгт би хүмүүсийн 98% гэж хэлмээр байна. Үлдсэн 2%-д нь сонсголгүй болон сэтгэцийн эмгэгтэй гэх мэт хүмүүсийг багтаах байх. Харин би энд нэг зүйлийг сануулахад ер нь хүнийг байгаль ингээд бусдыг сонсдоггүй болгоод бүтээчихсэн юм гэж хэлэх гээгүй юм шүү. Энд би хүн бусдыг сонсож чадахгүй байна гэдэг асуудлыг ярьж байгаа юм.
Хүмүүс бид өөрийгөө хамгийн хамгийн нь гэсэн итгэл, үнэмшил тээж явдаг учираас бусдыг сонсох хүсэл байдаггүй гэж би боддог. Мэдээж хэрэг өөрийгөө хамгийн шилдэг гэдэгт итгэдэг, гэхдээ тийм ч ихийг мэдэж, чадахгүй хүнд бусдыг сонсох шаардлага байдаггүй. Бусдын хэлж буй үгэнд үнэн байдаг гэдгийг бид бараг олж хардгүй. Гэхдээ бүх хүн үнэн ярьдаг гэсэн үг биш шүү. Зөв ч бай, буруу ч бай бусдын үгийг, бусдын ярьж байгааг сонсож сурах хэрэгтэй. Эхлээд амаа хамхиж сур. Тэгээд бусдыг сонс. Энэ чадварт хэрвээ суралцаж чадвал та өөрийгөө өмнө нь ямар тэнэг байсныг олж харна. Хүн өөрийгөө тэнэг гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Энэ бол аймшиг байдаг. Хэрвээ та үнэхээр өөрийгөө тэнэг гэдгийг мэдэж чадвал таний өмнө маш их зүйл нээгдэх болно. Бараг бүх хүн өөрийнх нь ярьж буй зүйл үнэн эсвэл зөв гэдэгт итгэдэг. Энэ бол хамгийн энгийн бөгөөд хамгийн том алдаа. Тиймээс хамгийн эхэнд амаа хамхиж сур. Бүү ярь. Тэгээд сонс. Чиний зөв гэж чи бодож байгаа бол түүнийгээ баталтлаа хэнд ч бүү хэл. Нуу! Нууна гэдэг маш том чадвар. Энэ бол тэвчээр. Зүгээр л хүлээ. Аль болох бага ярь. Энэ бол маш том алхам юм шүү. Зүгээр л сонсдог байх. Зүгээр л бага ярьдаг байх. Гүн ухааны мэтгэлцээн болж байвал зүгээр л ажигла. Хүмүүсийн хэлж байгааг сонс. Бод. Бүү оролц. Зүгээр л ажигла. Тэндээс та хөгжих болно. Гүн ухааны зорилго нь хөгжих, дэвших болохоос биш маргалдаан, мэтгэлцээнд ялах биш. Бага ярих гэдэг тэнэгийнх биш.
Share |

2 Сэтгэгдэлтэй:

es said...

ih meddeg es buguus ogt yuch meddeggui hvn yridaggui gj...turburam aa chi shvv gj heley de

Gombosuren said...

odoo ch gesen chshshshs chimeegui bsan ni deer kkk

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.