February 26, 2011

Film Review: The Deer Hunter (1978)


 Найруулагч: Michael Cimino
 Төрөл: War Drama
 Хугацаа: 183 мин


Robert De Niro(Michael), John Cazale(Stan), John Savage(Steven), Meryl Streep(Linda), Christopher Walken(Nick), George Dzundza(John) зэрэг жүжигчдийн тоглосон уг кино нь урлагийн үүднээс нилээд өндөр үнэлэгддэг кино юм. Энэхүү киног 1978 онд буюу Вьетнамын дайн дуусснаас 3 жилийн дараа хийсэн байна. Ерөнхийдөө кино 3 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт найзуудын зугаа цэнгэл, тэдний Орос маягийн хуримыг харуулна.
Michael өөрийн найз Nick-ын сүйт бүсгүй Linda-д сэтгэлтэй ч тэднийг холоос ажиглан зогсоно. Залуус бүжиглээд л, дуулаад л, уугаад л. Аз жаргал, баяр хөөр дүүрэн. Хамгийн урт үргэлжилсэн парти харуулсан кино юм шиг л санагдсан.
Харин 2 дугаар хэсэгт Вьетнамын дайны үйл явдал шууд эхэлнэ. Дайны зураг авалтыг Тайландад авсан юм байна. Michael, Steven, Nick нар Вьетнамд АНУ-гийн армид тулалдхаар иржээ. Гэвч тэд хойд Вьетнамын талд олзлогдоно. Тэднийг хорьж байсан хамгаалагчид Оросын рулет хэмээх тоглоомоор зугаацна. Энэ тоглоомын дүрэм нь 2 хүн өөд өөдөөсөө харж суугаад дамарт гар буу (revolver)-гаар ээлжлэн өөрийнхөө толгой руу буудна. Тоглогч бүрийн буу нэг сумтай. Сумаа хийгээд бууныхаа цилиндрыг эргүүлнэ. Толгойдоо сум зоох магадлал 6-д нэг байна гэсэн үг. Michael, Nick 2 -ын ээлж ирж бие биеэ ширтээд үхлийн айдас дунд сууна. Эхний хэдэн удаа аз таарч буунаас нэг ч сум гарахгүй харин ухаалаг Michael харуулуудад 3 сумаар тоглох санал тавьж зөвшөөрүүлээд буугаа 3 сумтай болгоод азаа үзэн харуулуудтай байлдаж 2 найзыгаа аварч гарна. Тэд голоор хөвж яваад АНУ-гийн армийн нисдэг тэрэгтэй тааралдаж ганцхан Nick сууж амжина. Харин Michael, Steven нар голд унаж үлдэнэ. Тэд голын эрэг дээр гарч хөлөндөө шархадсан Steve-ыг  Michael үүрч явсаар Өмнөд Вьетнамын цэргүүдтэй тааралдаж Steve-ыг өгч явуулна. Ингээд 3 найз 3 замаар сална. Nick эмнэлгээс гарч Вьетнамын гудамжаар найзуудаа хайна. Гэвч тэр Вьетнамд дэлгэрээд байсан Оросын рулет мөрийтэй тоглоомын сүлжээнд автан орно. Киноны 2-р хэсэг бол амь гарахын төлөө тэмцэл, айдас, аллагын тухай харуулах ажээ.
3-р хэсэгт Michael АНУ-д буцаж ирнэ. Тэр эхлээд найзууд дээрээ, мөн Linda дээр очихыг хүсэхгүй. Гэвч тэр Linda дээр очино. Дараа нь найзууд дээрээ ирж дайнаас хойш сураггүй байсан Steven-ы талаар сонсоно. Steven тэргэнцэртэй суумгай болжээ. Үүнээсээ болоод хэнтэй ч уулзахыг хүсэхгүй асрамжын газар амьдардаг болжээ. Гуравдугаар хэсэг  бол уйтгар гунигийн хэсэг. Энэ хэсэгт бүх зүйлээс гуниг харуусал мэдрэгдэх болно. Харин Nick-д юу тохиолдсоныг та өөрөө энэ киноноос үззээрэй. Төгсгөлийг таньд үлдээе.

Надад энэ кино их таалагдлаа. Бүтэн 3 цагийн турш тэс өөр мэдрэмжээр эхэлж, тэс өөр мэдрэмжээр дуусна. Миний төсөөлөөгүй төгсгөл байсан болохоор бүр ч сонирхолтой байсан ч маш гунигтай байлаа.

Амьдрал бидэнд боломж өгдөг. Харин бид түүнийг нь алдах нь бий. Найз чинь нүүр лүү чинь нулимвал түүнийг аврах гээд та буу бариад өөрийнхөө толгойд тулгаад сууж чадах байсан уу?


Л.Төрбурам
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.