March 7, 2011

Зовлонгийн тухай философи

 
 Мэдэхгүй байна гэдэг харанхуй байхын нэр. Хүн мэдэхгүй зүйлээ төсөөлж чаддаггүй. Тэр бүү хэл өмнө харж байгаагүй зүйлтэйгээ гэв гэнэт учирвал хүний нүд тэр зүйлийг олж харж чаддаггүй байна. Энэ талаар тохиолдлууд ч байдаг. Хүн өөрийнхөө мэдэх, өөрийнхөө харсан, өөрийнхөө сэтгэх тэр л хүрээнд хязгаарлагдан амьдардаг. Тэр хүрээнээс гадна орших зүйлсийг олж хардаггүй, сэтгэж олдоггүй. Зөвхөн тэр хүрээнээс үл хэтэрнэ. Энэ хүрээ өргөн байвал хүн илүү ихийг олж харах бөлгөө.Харин би энэ удаа зовлонгийн талаар ярихыг хүсч байна. Бидний ихэнхи нь тийм ч их зовлон үзээгүй хүмүүс. Тиймдээ ч тэнэг алхам хийх нь олон байдаг. Нэг талаараа зовлон биднийг өвтгөдөг. Стрессийн шалтгаан болдог. Гэвч зовлонг ганцхан энэ талаар нь харж болохгүй. Түүний нөгөө талд амьдарлын аугаа том хэсэг байдаг юм. 

Амьдрал хоёр талтай. Жаргал, зовлон. Гэхдээ би зөвхөн бидний, газар дээрхи амьдрал, дэлхийн амьдралын талаар ярьж байгааг минь ойлгоорой. Энэ 2 талын нэгэнд нь бид бүх насаа зориулж байна. Өөрөөр хэлбэл бид жаргах гэж л амьдарч байна. Нийгмийн бүх зорилго эцсийн дүндээ жаргалыг олж авах л байдаг. Эдийн засгийн онолын хичээл дээр манай багш Эдийн Засгийн Онолын хамгийн сүүлчийн зорилго нь бүх хүнийг сайхан амьдруулах гэж билээ. Энэ үнэн. Цаашлаад хууль эрх зүй, цэрэг цагдаа, техник технологи, уул уурхай, улс төр, сэтгэл судлал гээд бүх салбарын эцсийн зорилго нь сайхан амьдралыг бүтээх байдаг. Өөр юу ч биш. Бидний хэн маань ч ялгаагүй, аль ч улс оронд хамаагүй жаргалд дуралсан. Сайн сайхан бүгдэд л татагддаг. 

Иймээс бид амьдарлынхаа нэг талд дэндүү дурлаад, нөгөө талаа алдчихсан. Бид бол тал амьдралтай хүмүүс.

Сайхан жаргах тухай бүгд ярьдаг болохоос биш сайхан зовмоор байна гэж бараг хэн ч хэлдэггүй. Хэн ч!!! Зовлон бидэнд жаргалаас хэдэн зуу дахин илүү гайхамшгийг өгдөг. Жаргал түр зуурынх. Эргээд хэн ч санахгүй мартагддаг. Харин зовлон гүн мөртэй. Хэдэн арван жил бодогдоно. Тэгээд чамайг амьдарлын үнэн мөнийг ойлгоход чинь түлхэж өгдөг. 

Одоо үед бүх хүн жаргах тухай ярьж байна. Инээ, баярла, хөгжилд, цэнгэ, нарги, их мөнгө олоод чамин тансаг амьдар гээд л. Аав, ээж, ах, эгч, багш нар чинь бүгд таньд ингэж зааж өгсөн. Инээвэл залуу болдог юм гэнэлээ. Баяр жаргалтай хүнээс их тийм сайхан энерги цацраад л байдаг гэсэн. Би үгүйсгээгүй. Тийм байж болно.  Тийм ч байдаг. Тэхдээ үүнийг учиргүй дагнаа хөө гээд байвал солиорол болно. Чи өдөр бүхэн инээх гэж хичээх хэрэггүй. Дотор чинь гунигтай байгаа бол гаднаа инээд зүүх хэрэггүй. 

Хүн мэдэхгүй зүйлээ төсөөлж чаддаггүй. Бид зовлонг мэдэхгүй бол түүнтэй холбоотой зүйлсийг төсөөлж чадахгүй. Хэрвээ чамд зовлон тохиовол баяртай байгаарай. Чи одоо мэдэхгүй зүйлээ мэддэг боллоо. Харин бүх жаргал цэнгэл чамд ганцхан төрлийн зүйл өгнө. Зовлон тийм биш. Зовлон чамд хэмжээгүй олон төрлийн зүйлсийг хэлж өгөх болно. Инээд ганцхан янз байхад өвдөлт хэдэн зуун янз байдаг. Үүнд л учир байгаа юм. 

Зовсон хүн суурьтай байдаг. Жаргасан хүн хамхуул шиг байдаг. Жаргалаас авах үнэ цэнэ зовлонгоос авах үнэ цэнээс хэдэн зуу дахин бага ажгуу.

Л.Төрбурам
Share |

3 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

Санаа нийлж байна аа...

Anonymous said...

Nudiig mini neej ugsun niitlel bn.

Music said...

Ygad Zovsnii etseg jargadag gej yaridag geech. Zovlong medreegui hun hezee ch jargaliig mederch chadahgui uchraas

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.