March 5, 2011

Film Review: Rope (1948)

Director: Alfred Hitchcock
Genre: Psychological Thriller, Film a Clef
Run Time: 80 min
Country: USA

Alfred Hitchcock-ын анхны өнгөт мөн анхны продюсер хийсэн кино бол Rope юм. Сэтгэл догдлуулсан, сэрт хийлгэсэн мөчүүдээр дүүрэн энэхүү кино нь Hitchcock-ын шилдэг бүтээлүүдийн нэг юм. Энэ киноны онцлог нь киног тус тус тасралтгүй авсан 10 хэсэг зураг авалтаар бүтээжээ. Мөн үйл явдал зөвхөн нэг өрөөнд өрнөдөг нь бас нэгэн онцлог нь. Киног сэтгэлийн хөөрөлд автаж төгс гэмт хэрэг хийхийг оролдсон Leopold, Loeb хэмээх гомосэксуал 2 залуугийн түүхээс сэдэвлэн бүтээжээ.
Тэд David хэмээх залууг олсоор боож алах ба зочны өрөөний төв хэсэгт байрлах том авдарт цогцсыг хийнэ. Тун удалгүй зочид ирж үдэшлэг болно. Үдэшлэгт David-ын аав, найз бүсгүй нь ирэх Rupert(James Stewart) гэгч ирнэ. 2 залуу хэнд ч сэжиг авахуулахгүй байхыг оролдох боловч ажигч Rupert тэднийг ямар нэг зүйл нууж байгааг олж мэднэ. Зочид явсаны дараа Rupert тамхины хайрцгаа орхисон хэмээн жүжиглэн буцаж орж ирээд хэргийн нууцыг тайлна.  Энэ кино надад маш их таалагдлаа. Хэрэгтний сэтгэл зүйн байдал, гаргаж байгаа үйлдэл, хэрэг үйлдсэн олс руугаа хэрхэн харж байгаа гээд гайхалтай харуулж чаджээ. Би энэ киног сэтгэл судлалын чиглэлээр сурдаг оюутнуудыг үзээд өгөөч гэж гуймаар байна.


Rope (1948)





Alfred Hitchcock өөрийн кинонуудын эхний хэдэн минутанд өөрөө гарч ирдэг. Rope дээр мөн адил түүнийг харж болно. Дээрхи зурган дээр тэрээр гартаа сонин бариад нэгэн эмэгтэйн хамт алхаж яваа нь киноны эхний 2 минутанд үзэгддэг.
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.