June 28, 2011

Film Review: 13 Tzameti (2005)

2005 онд Францад  бүтээгдэж байсан найруулагч Géla Babluani-ын гайхалтай бүтээл Tzameti буюу 13 хэмээх киног танилцуулж байна. Уг кино нь Géla Babluani-ын найруулсан анхны кино бөгөөд миний хувьд дэндүү сайн кино болсон мэт санагддаг. Филм нойр өнгө аястай хар цагаан энэ киног үзэж эхэлсэн л бол хэн ч дуусгалгүй орхиж чадахгүй биз ээ.
Мөрийтэй тоглоом тэр дундаа дэндүү эрсдэлтэй ч гэлээ дэндүү их мөнгө олж болох тийм тоглоомууд байдаг.  Амь насаа алдана гэдгийг мэдсээр байж ийм тоглоомоор тоглоно гэдэг зөвхөн мөнгөний төлөө юм. 
Засварын  ажил хийн гэрийнхнийгээ тэжээдэг нэгэн ядуу залуу мөнгөний төлөө хэрхэн мөрийтэй тоглоомын гэмт хэрэгтнүүдтэй орооцолдож, цагдаа мөрдөгч нарын гараас хэрхэн мултарч байгааг уг кинонд харуулдаг. Нэгэнт л авах ёсгүй байсан бол, тэр дундаа буруу аргаар олсон л бол мөнгө гэдэг ирсэн шигээ буцдгийг гайхалтайгаар харуулжээ.

Л.Төрбурам






Share |

1 Сэтгэгдэлтэй:

хэн said...

мммммм энэ ч сайхан кино доо ;]

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.