July 11, 2011

Film Review: A Clockwork Orange (1971)

 
Найруулагч: Stanley Kubrick
Он: 1971
Төрөл: Science Fiction

Суут кино найруулагчидын нэг болох Stanley Kubrick-ын оргил бүтээлүүдийн нэг энэхүү киног Илюминатийн утга санааг дамжуулсан кино хэмээн үздэг байна. Гол дүрийн бугуйнд наалттай байгаа нүд мөн ковер дээрхи гурвалжин зэрэг нь Илюминатийн хамгийн гол бэлэгдэл бөгөөд үүнд хамгийн гол утга санаа нь оршиж байдаг юм. Гол дүр болох Alex-ын тэжээдэг могой түүний баруун нүдний будаг зэргээс эхлээд киноны дундуур үл анзаарагдам өнгөрөх олон олон бэлэгдлүүд байдаг. Магадгүй Илюминатийн утга санаа, мөн чанар болон хүн төрөлхтний амьдрал, төөрөгдөл, нийгэм хэмээх энэхүү системийн тухай хамгийн гайхалтайгаар харуулсан цорын ганц кино ч байж болох юм. Киноны нэр энэ бүхний хамгийн том утга санааг илэрхийлдэг байна. Clockwork гэж юу вэ? Энэ бол цагийн механизм. Тэгвэл Orange гэж юу вэ? Энэ бол Илюминатийн хамгийн том илэрхийлэл бөгөөд үүгээр нарыг илэрхийлдэг. Яагаад нарыг сонгосон бэ? гэвэл дэлхийг хэн эргүүлэн тойруулан 24 цаг 365 хоногийн турш хараагаа салгахгүй ажиглаж байдаг вэ? Цаг минут, секүнд тутам хэн дэлхийг эргүүлэн харж байдаг вэ? Тэр бол нар. Үүний адил дэлхийг хэн өдөр шөнөгүй ажиглаж байдаг вэ? Тэр бол Илюминати. Зөвхөн хараад ажиглах биш цагийн механизм адил хэн дэлхийг удирдан, өдөр шөнөгүй найдвартайгаар яг таг чиглүүлдэг вэ? Тэр бол Илюминати. Энэ бүхнийг Stanley Kubrick-ын энэ кино багтаан илэрхийлж чадсан юм.

Киноны зураг авалт, өвөрмөц шийдэл зэрэг нь тухайн үед маш их шуугиан дэгдээж байсан гэдэг. Суут найруулагчын нарийн мэдрэмж уг киног дэндүү сэтгэл хөдөлгөм болгосон юм. Үйл явдал гэмт хэрэг үйлдэгч өсвөр насны залуу Alex-ын тухай өгүүлнэ. Тэрээр зөвхөн өөрийн хүслийг даган зөвхөн өөрийн хүссэн зүйлээ хийдэг. Харин тэрээр баривчлагдаж түүнийг нэгэн туршилтанд оруулдаг бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдэж чадахаа больдог. Дараа нь түүнийг суллан явуулах боловч хэн ч түүнийг хүлээж авахыг хүсэхгүй. Эцэг эх хоёр нь ч мөн адил. Өмнө нь түүнд зодуулж, доромжлуулж байсан хүмүүс түүнээс өшөөгөө авч эхэлнэ. Түүнтэй хамтран гэмт хэрэг үйлддэг байсан залуус цагдаа болчихсон байх бөгөөд түүний дор дээрэлхүүлж явсан хариугаа авдаг. Энэ бүх үйл явдлыг гайхалтай шийдэлтэйгээр мөн гайхамшигт хөгжмүүдийн тусламжтай бүхэл бүтэн нэг ертөнц болгон харуулж чадсан нь энэ киноны онцлог юм.







Share |

2 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

илюминат, түүний утга санаа нь юу вэ?

Torburam said...

Ердөө л A Clockwork Orange :)

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.