May 22, 2012

Film Review: Oldboy (2003)

 Өмнөд Солонгосын найруулагч Парк Чан-Вүүкын найруулсан "Нэг Сургуулийнхан". Өс хонзонгийн тухай, мөн өшөө авалтын тухай өгүүлэх энэ кино энгийн нэг кино биш. Найруулагч Парк Чан-Вүүк өшөө авалтын гурвал кино бүтээсний хоёрдахь нь Нэг Сургуулийнхан  юм.
Ү Дэ Сү хэмээх нэгэн эр цагдаагийн газар саатуулагдан сууна. Тэр цагдаагийн газар үймээн тарьж, сагсуурч, танхайрна. Удалгүй түүнийг нэг найз нь ирж авах ба тэд Ү Дэ Сүгийн гэр лүү утасны бүхээгээс залгаж байх үед Ү Дэ Сү гэнэт алга болно. Түүнийг учир битүүлэг шалтгаанаар нэгэн өрөөнд хорино. Хэн түүнийг яах гэж хорьж буйг тэр огтоос мэдэхгүй, ямар ч таамаг түүнд байхгү байлаа. Түүнд ганцхан төрлийн хоол өгнө. Өрөөнд хөгжим дугарах үед газ өрөөнд шахагдаж тэр мансууран унана. Түүнийг сэрэхэд өрөөг нь цэвэрлэж, үсийг нь засаад, дахиад л өнөөх өрөөнд нь орхисон байдаг. Энэ мэтчилэн тэр бүтэн 15 жилийг ганцхан энэ өрөөнд өнгөрүүлнэ. Тэр энэ газраас гарсныхаа дараа өшөө авахын тулд өөрийгөө бэлдэж эхэлдэг. Ингээд түүнийг 15 жилийн дараа гэв гэнэтхэн суллаж явуулна. Бүхэл бүтэн 15 жил яах гэж түүнийг тэр өрөөнд хорьж байсан, хэн үүнийг хийсэн гээд бүх л зүйлийг тэр олж мэднэ. Өшөө авалтын түүх. Ү Дэ Сү -гийн өс хонзон бус харин өөр хэн нэгний өшөө авалт байсан нь хамгийн аймшигтай.
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.