April 15, 2010

Кино урлаг - 1



Ухаан орсон цагаасаа хойш би олон зуун кино үзсэн боловч кино урлагийн талаар нарийн судалж байсангүй. Харин 2009 оны сүүлээс эхлээд энэ тал дээр жоохон судалсан юм. Кино урлаг нь дөнгөж 20 р зуунд үүссэн боловч хамгийн өргөн дэлгэр тархсан урлаг билээ. Уран зохиол унших дургүй, тайзны урлаг үзэхээс залхуурдаг 20 р зууныханы хувьд кино нь нүдэн дээр нь бэлэн үзүүлж, чихэн дээр нь шууд сонсгосон төсөөлөл байсан учираас энэ урлаг ихээр дэлгэрсэн ч байж болох. Мөн кино урлаг нь нийгмэд үзэл суртал дэлгэрүүлэх хамгийн хүчтэй хэрэгсэл билээ. Хамгийн том жишээ нь олон ангит кино буюу савангийн дууриуд юм. Манай нийгэмд олон ангит кино хүмүүсийн тархийг нилээд сайн угааж савандсандаа. Миний бодлоор манай залуусын үерхлийн систем солонгос киноноос шууд хуулбарласан юм шиг л санагддаг.

Анх киног Франц хүмүүс бодож олсон хэмээн Баабар `Дори идэр Дүүдээ Хандах нь` номондоо бичсэн байдаг. Хэр үнэний ортойг сайн мэдэхгүй ч нилээд дөхөж очих болов уу! Харин одоо үед Холливүүд хэмээх том мангас кино ертөнцөд эзэгнэж байна. 20 р зууны эхэн үед АНУ, Герман, ЗХУ улсуудад л кино урлаг байсан аж. Оросын кино урлагт хамгийн сайн кино найруулагч гэвэл Сергеи Эйзэнштеин байжээ. Түүний анхны бүтээл 1924 онд Strike нэртэйгээр гарсан бөгөөд маш амжилт олжээ. Үүний дараа 1925 онд Battleship Potemkin нэртэй агуу бүтээлээ хийсэн байна.
Миний олж мэдээд байгаагаар Чингис хааны тухай хамгийн анхны киног ЗХУ ын найруулагч Всеволод Пудовкин 1928 онд Storm over Asia нэртэйгээр хийсэн бөгөөд уг кино 1930 онд Best Foreign Film шагнал хүртсэн ажээ.Германы анхны шилдэг бүтээлүүдийн нэг бол найруулагч Robert Wiene ы 1919 онд хийсэн The Cabinet of Dr. Caligari хэмээх аймшгийн кино юм. Уг киног 2006 онд Америкийн найруулагч David Lee Fisher дахин амилуулсан байна. Энэхүү киног хамгийн анхны сонгодог аймшгийн кино гэж хэлж бараг болох юм. Мөн 1922 онд Nosferatu, 1920 онд Der Golem зэрэг аймшгийн кинонууд Германд бүтээгдэж байжээ. 1931 онд М нэртэй Psychological Thriller урсгалын киног Германд хийж байжээ.
Энэ үеийн кино урлагт Political Drama урсгал голлож байсан нь тухайн цаг үеийн байдалтай шууд холбоотой болов уу! Дэлхийн хоёрдугаар дайны үед Касабланка хэмээх кино нилээдгүй шуугиулж байсан байна. 2 р дайны дараа кино урлаг дэлхий даяар тархан хөгжсөн юм. Дайны үеийн нөлөөгөөр Spy film үүд бий болж байлаа. Мөн хайр дурлалтн сэдэвтэй кинонууд нилээд түгээмэл хийгдэх болсон байна. Үүнтэй зэрэгцэн маш олон төрлийн кино урсгалууд үүссэн байдаг. Цаг үеэс хамаараад кино урсгалууд шинээр үүсч байдаг бөгөөд техникийн дэвшилд тулгуурлан дуу дүрс, бичлэгийн чанар улам сайжирсаар байна.


Л.Төрбурам
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.