April 13, 2010

ХОНГОР ЧАМДАА ХЭЛЭХ YГ (Р.Чойном)



ХОНГОР ЧАМДАА ХЭЛЭХ YГ
Хонгор чамдаа хэлэх vг минь
Хосгvй хайрын тухай биш
Хойд зуны амралтын тухай биш
Хожид урьд бодож vзээгvй бодлын чинь тухай

Yнэндээ, бvсгvй хvн, юу эс бодох вэ
Yзэсгэлэн гоо баяр цэнгэл
Гал тогоонд хэрэгтэй бvхэн бэлэн байх тухай
Гар дээр нь хэдэн тєгрєг байнга байх тухай


Эр нєхєр нь архиддаггvй байх ч тухай
Элдэв хvн цувж, шалыг нь халтартуулахгvйн тухай
Толгой шvд нь євдєхгvй байх тухай
Толины урд хайрцагт аналгин бий эсэх тухай

Дэргэдэх айлын нь бvсгvй, нєхрийг нь
Дэндvv зєєлєн харсан тухай
Ер нь тэгээд юу эс бодох вэ дээ
Ертєнц заримдаа,
Гал тогооны єрєєнд багтдаг юм чинь

Одоо чи, намайг ноолоод эрхэлж байна
Оройн нам гvмд, муурын зулзага шиг нялуурч байна
Одод тэнгэрийг цонхоор хараад инээмсэглэж
Орчлонд, хамгийн жаргалтай хvvхэн байна

Тэгвэл, яг єдийд хонгор минь
Тив дэлхийн хэчнээн олон аавын хvv
Хань ижил, хамаатан саднаа орхиод
Халуун зэвсэг барин хил манан зогсоно вэ

Дэндvvлж хэлэх юм бол
Дэлхийн бємбєрцєг бvхлээрээ
Эсрэг эсрэг, хилээ манасан
Эр цэргээр дvvрэн байна

Янагхан чиний vсийг илбэж байгаа
Яг миний гар шиг, хэчнээн сая гар
Аюулт зэвсгийн гохон дээр бэлэн
Амьсгал даран зогсож байна вэ

Намуухан єрєєнєє тэврэлдэн суугаа
Намайг, чамайг vнсэлдэж амжаагvй байхад
Аль нэг хил дээр буу дуугарах юм бол
Аймшигт 41 он, єндийж ирэхэд бэлэн байна

Єнєє vдэш, чамтайгаан эрхэлж суусан би
Єглєє гэхэд, чулуун царай царайлж
Цэмбэ, тємєр хоёроор євч бvрэн тоноглосон
Цэргийн их цуваагаар хил рvv явахад бэлэн байна

Энэ тухай, хонгорхон чи минь уучлаарай
Эрт орой ч гэсэн ер нь бодож vзсэн vv
Эрхлэх, жаргах, хардах, хэрэлдэх юм бvхэн маань
Энгvй их vнээр чи бидэнд олдож байна

Олдсон энэ жаргалаа алдахгvйн тєлєє
Орчлонд дахиад 41 оныг єндийлгєхгvй тєлєє
Айлын бvсгvйг биш
дайныг чи хардах хэрэгтэй
Yvнийг, та нар л чадна
Yнэндээ та нар
биднийг дийлдэг шvv дээ
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.