April 13, 2010

Хэрэггүй зүйл ярихын тухай...


Хэрэггүй зүйл ярина гэдэг өвчин юм. Зарим хүмүүсийг ажиглаад байхад юм ярихгүй бол байж ядан дотроос нь хатгаад байдаг юм шиг харагддаг. Юу ч хамаагүй ямар нэгэн зүйл ярьж байвал тамхиа татсан тамхичин шиг дотор нь онгойдог хүмүүс олон юмаа. Энэ хүмүүс архичин, тамхичинаас ч илүү бусдад хор учруулж байгаа билээ. Яагаад гэвэл тэд бусдын бодол санаа руу хамаг хог шаараа цутгаж байгаа юм. Архи уудаг, тамхи татдаг хүмүүс хүн амьтангүй газар очоод архиа ууж, тамхиа татаж чаддаг бол эдгээр хэрэггүй хогнуудад заавал хэн нэгний бодол санаа, оюун ухаан хэрэгтэй. Тэхдээ би хэн ч юу ч ярихгүй байх хэрэгтэй гэсэн юм биш. Хамгийн гол нь хэрэгтэй зүйл ярих хэрэгтэй. Их зүйл сонсохдоо ч биш, хэрэгтэй зүйл сонсох хэрэгтэй. Чиний өглөө хэдэн цагт боссон, өглөөнийхөө цайнд юу идсэн, ямар замаар хэнтэй хамт явж хичээлдээ ирсэн зэрэг чинь бусад хүмүүст ямар хамаатай юм бэ? Мөн чамд хэн нэгний өглөө хэдэн цагт боссон, өглөөнийхөө цайнд юу идсэн, ямар замаар хэнтэй хамт явж хичээлдээ ирсэн зэрэг хамаатай гэж үү? Өдөр бүр мянга мянган үйл явдал болдог. Тэр бүгдийг хэн нэгэнд заавал ярих албатай гэж үү? Үгүй.! Сонин сайхан зүйл байж болно. Гэхдээ ямар ч хэрэггүй зүйлийг сонин сайхан зүйл гэж хэлэх үндэсгүй болов уу. Амьдрал өргөн уудам сонин сайхан зүйлээр халгиж цалгиж байхад бид хэн хэндээ хэрэггүй хог новш хуваалцаж суухгүй байвал ямар гайхалтай байх вэ? Хэрвээ тэгэж чаддаг бол бидний үг хог болж тархи маань хогийн сав болохгүй л байхсан даа. Хоёрын хооронд зүйлээр гайхамшигт оюунаа дэмий хордуулхаа больцгооё.

Л.Төрбурам
Share |

4 Сэтгэгдэлтэй:

Enkhtushig said...

Chamaig bishren shutie

Indra said...

“Great minds discuss ideas; Average minds discuss events; Small minds discuss people.” -Eleanor Roosevelt

Torburam said...

indragiin bichsen yg goyo yg bn

Stranger said...

ёоо яасан дажгүй блог олчихвооо ;)

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.