Өөрийнхөөрөө байхыг та нар хэрхэн ойлгодог вэ? Мөн бусдыг дууриах эсвэл бусдын хүсэлд нийцүүлэхийг хэрхэн ойлгодог вэ? Миний бодлоор бусдыг дууриах нь бусдын хүсэлд өөрийгөө золиослохоос эхэлдэг мэт санагдана. Өдийг хүртэл хүмүүсийг зөндөө л ажиглаж ирлээ. Гаднах үзэмж, гоо сайхандаа анхаарахгүй хүн гэж бараг л алга шив дээ. Сайхан харагдаж л байвал яахаас ч буцахгүй болжээ. Нүүр амандаа хагалгаа хийлгэж, өөх махаа хүртэл тасдуулан хэрчүүлж хаяхыг харлаа. Юу л хийгээд байна даа энэ хүмүүс? Ээмэг бөгж, үнэтэй хувцас, орон байр, машин тэрэг тийм чухал зүйл үнэхээр бүр үнэхээр мөн гэж үү? Тэр зүйлстэй бол чи
ямар хүн болох юм бэ? Ямар ч хүн болохгүй! Чи хичнээн үнэтэй хувцас, булга, торгонд өөрийгөө ороосон ч Чи хэвээрээл үлдэнэ. Чулууг даавуугаар ороолоо гээд алт болдгүй биздээ! Түүнтэй адил чамайг торгоор ороолоо гээд чи тийм сүрхий амьтан болно гэж үү? Үгүй! Чи хэн байсан хэвээрээл үлдэнэ. Харин ч дорд орж болох юм! Алтаар сум хийлгүй хүнийг алж болдог хэмээн их найрагч Чойном бичсэн байдаг. Эд баялаг, хөрөнгө мөнгө хэзээ ч сайн сайхан зүйл дагуулдаггүй! Шунал хүсэл, зовлон шаналалаас өөр юу ч авчрахгүй! Тийм байтал хүмүүс яагаад гоё ганган, чамин тансагт дурладаг юм бол? Учир нь тэд бусдаар өөрийгөө үнэлүүлэхийг хүсдэг юм. Ганган хувцас өмсвөл бусад хүмүүсийн нүд түүн дээр унана. Хэр олон хүн түүнийг шохоорхож эхлэнэ түүнд төдий чинээ сайхан мэдрэмж төрнө. Ямар өрөвдөлтэй хэрэг вэ? Бусдын нүдэнд өртөх гэж, будсын нүдэнд аятайхан харагдах гэж яг л алиалагч мэт хичээж байна! Ингээд бодоход хүмүүс юу гээчийн амьтан болчихсон юм бол доо? Оюун ухаант төгс амьтан хэмээн өөрийгөө нэрлэхээс биш яг үнэндээ дэлгүүрийн лангууны хажууд зогсдог хүйтэн моделоос ялгагдах юм ерөөсөө алга. Хаана ямар хувцас хэрэглэл моод болно түүнд шунан дурлацгаах болжээ. Бусдыг дууриаж юугаа хийх гээд байгаа юм бэ? Тэртээ тэргүй чиний бие орчлонд цорын ганц шүү дээ! Хэн нэгнийг дууриаж алиалагч болох хэрэг байна уу? Өөрт чинь зориулж хорвоо ертөнц цорын ганц орон зайг бүтээсэн байхад өөрийнхөөрөө байж чадахгүй бол хамгийн том НҮГЭЛ бизээ. Энэ агуу бэлгийг хүлээж авахгүй бол тамд унах нь ойлгомжтой.
April 27, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
3 Сэтгэгдэлтэй:
chinii bichsen yumnuudiig unshihaar uuriin medelgui l "ene hund yu(hen) iim bodol turuulev?" gj bodchood bhiin
1r hun - goe huvtsastai zaluu shataar buuj bhdaa unah shahtal busad humuus tuund tuslav
2r hun - Jiriin neg hun unah gej bhad hen ch tooj haraagui
3r hun- Noorhoi huvtsastai hun unah gej bhad busad ni tuuniig yaj unahiig ni sonirhon hardag gej unshsiin.Ug ni gadnah bdal ni busdaar uneluulehed chuhal gedeg ni unen l yum
busdaar ynelyyleh chuhal zyil bish. Ooriigoo yneleh l chuhal
Post a Comment
Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.