November 16, 2010

Үзэг биш үзэг (Блогын 1 жилд зориулав)



Энэ юу вэ? гэж асуувал бүгд үүнийг үзэг гэж хэлнэ байх. Гэвч энэ зүйл бол үнэндээ үзэг юм. Учир нь эхний удаа асуухад та нарын бодолд үзэг гэдэг төсөөлөл буусан. Тэгээд та нар үүнийг үзэг гэж хэлэх байсан байх гэж би хэлсэн юм. Харин би яагаад үнэндээ энэ бол үзэг юм гэж хэлсний учир нь гэвэл би мөн чанарыг нь хэлсэн юм. Эхлээд та нарын бодолд буусан тэр төсөөллийн үзэг бол мөн чанар нь биш. Зөвхөн хоосон төсөөлөл, дүр зураг байсан юм.  


Энд хоёр зүйлийн ялгааг ойлгоорой. Бид юмстай, орчлонтой харилцахдаа үргэлж тархиндаа бодлын дүрийг үүсгэж байдаг. Бодол бидэнд дүр дүрслэлийн загварыг бүтээх боломж олгодог. Тийм учраас энэ зүйлийг эхлээд харангуут бидэнд бодлын дүр үзэг гэсэн төсөөлөл тархинд үүснэ. Харин нөгөө талд үзэг гэдэг зүйл оршин байх мөн чанар нь бидний оюунаас тусдаа, салангид байдаг. Тэр мөн чанарыг бид яаж ч хичээсэн тархиндаа оруулж чадахгүй. Зөвхөн дүрийг оруулж чадна. Өмнө нь чи тархиндаа үзэгтэй хүн харсануу? Бурхан минь би л лав хараагүй. Бас чи тархиндаа машинтай, байшинтай, замтай хүн харснуу? Би ч гэсэн хараагүй. Харин би зөвхөн тархиндаа эдгээр зүйлсийн төсөөлөлтэй, дүр зурагтай хүн харсан. Бас үргэлж тийм хүмүүстэй хамт байдаг. Чухам 2 төрлийн ертөнцөд бид амьдарч байна.

1) Бодит оршихуйн ертөнц
2) Төсөөллийн ертөнц 

Би алийг нь ч альнаас нь ч дээгүүр гэж хэлээгүй. Бодит оршихуйтай холбогдохын тулд бид төсөөллийн ертөнцөө ашиглах хэрэгтэй. Баригдах биш ашиглах хэрэгтэй. Үүнийг чи хялбар ойлгож байвал, чамд төвөгтэй биш байвал чамд ертөнцийн талаар гайхалтай төсөөллүүд хялбар ойлгогдох болно. Чи мөн чанарын талаар амархан ойлгох болно. Дээрхи хоёр ертөнцийн мөн чанарыг цаг үргэлж тунгааж байгаарай. Тэгвэл орчлонд ойртоход илүү дөхөм болох болно. Олон зүйлийн утга учрыг илүү хялбар танихад тусална. 

Аниргүй блогын 1 жилийн ойд зориулж энэхүү бичлэгийг бичлээ. Миний блогыг үргэлж уншдаг тэр хүмүүст зориулав. Л.Төрбурам

Share |

9 Сэтгэгдэлтэй:

Enkhtushig said...

2ulaa ene tal deer turuu jil baahan margasandaa.Za ter yhv bayar hurgie.Huniig heleh uggui boltol, alivaag oilgotol chasss hiisen niitlel bichdegt bayarladag shu dahiad bicheed bgaarai(gehdee tengeriin uzel bish)
Congratulation !!!

Torburam said...

Bayarllaa. Iim niitlelyyd bichhed chinii oruulsan huvi nemer mash ih gedgiig oilgooroi.

Anonymous said...

Congrats!!!

Torburam said...

Minii blogiin torson odor 11 sariin 21 nd bolno shy. Ene zovhon uridchilj bichsen niitlel :)

Mimi said...

блогт нь түрүүлээд төрсөн өдрийн баяр хүргэчий.таны блогт зочлох би дуртай...амжилт,аз жаргал хүсье

vlmedeh said...

Блогийн төрсөн өдөрийн мэнд хүргье

Torburam said...

bygded n bayrlalaa.

ууганхүү said...

Би энэ блог руу өнөөдөр л орж үзлээ. Миний мөнхийн эрэл хайгуулын нэг цэг энэд байгаад их баярлаж байна.

ууганхүү said...

Та амьдралын утга учир, хүн юуны төлөө амьдрах талаарр мэдээлэл боломжтой бол оруулаарай

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.