November 3, 2010

Тэр хоёрын тухай






Учир гэвэл урт түүхээ. Урт, гунигтай, өрөвдөлтэй бас уучламгүй мэт боловч аз жаргалтай түүх бий. Хөрст энэ ертөнцөд тийм ч цөөн биш ч гэлээ, хүний зүрхийг уяраам тийм нэг түүх надаас өмнө өрнөсөн байжээ.
 Өөдгүй хүүхэд насандаа онцолж хэзээ ч бодож байсангүй болохоор одоо бодоход өөрийгөө нуурын усанд живүүлэлтэй мэт санагдана. Гэсэн ч миний буруу үнэндээ юухан байхав дээ. Хураасан самраа алдсан хэрэм шиг хорвоо зарим хүний хувь заяагаар хатуу гэгч нь тоглож орхидог нь бараг жам юмуудаа. Тэр тоглоомын золиос болсон би хариугаа хэнээс нэхэлтэй. Нэхлээ гээд ашиг тус юунд байх билээ дээ. Нэрмэл ууж хашааны буланд тасарч унаад хөлдөж үхэлтэй ч биш. Нэмэргүй юмны хойноос яалтай ч билээ. Гэсэн ч дотор нэг л гунигтай. Үзэж чадаагүй хүн, амсаж чадаагүй бүхний хойноос гомдоллон байж би тэр 2 хүнээс хариу нэхэн шаардмаар байна. Гомдож байна, дургүй хүрч байна, шаналж гүйцлээ. Өдий хүртэл энэ үгсийг хэлж чадалгүй дотроо цоожиллоо. Одоо хэлсэн шиг хэлчхий. Намайг сайн сонсож бай тэр 2 хүн гуай. Тэр нэгэн зун уйлаад ойлгуулж чадаагүй санаагаа, тэр нэгэн намар амжаад очиж чадаагүй үгээ одоо би та хоёрт өчий. Хүний энэхэн хорвоод алхам бүр минь зовлон мэт байлаа. Амьдрал гэдэг зүйлийг арай өөрөөр амслаа би. Учир гэвэл та хоёроос болсон хэрэг. Зүйл бүрийн өнгийг зүйж хийсэн дэвсгэр шиг олон өнгийн амьдралаар амьдарлаа. Бүрхэг тэнгэр шиг дотор харанхуй өдрүүд байхад, цэлмэг өдөр шиг сайхан үеүд ч байлаа. Гэсэн ч зүрхэнд гуниг, уйтгар арилсан удаа нэг ч байсангүй. Тайван суугаад та хоёрыг хүлээж би чадсангүй. Бодол болон яарч би чадсангүй. Хатуу орчлонтой эвлэрхээс өөр арга үнэндээ байсангүй. Тэглээ гээд тоох хүн энд ерөөсөө ч алгаа. Тоох ч ёсон үгүй биз. Харин та 2 бол өөр хэрэг. Ийм байдалд намайг оруулсан байж ядаж ганц удаа эргэж тойрсонгүй. Зүүдэнд хальт үзэгдэхдээ намайг ер тоохгүй юм. Араас чинь яваад очий гэхээр хаяг байршлыг чинь мэдэхгүй юм. Бас би яаж ч очилтой билээ. Чадахгүй гэдгийг нь та хоёр ч сайн мэдэж байгаа. Тийм ч болохоороо тэнд хэвтээд сайхан байгаа биз. Хэдэн өдөр, хэдэн шөнө та хоёрыг санаж ганцаардавдаа. Тоолж барашгүй бизээ. Гэтэл та хоёр ер нь намайг боддог ч юмуу даа. Санадаг ч юмуу. Энд нэг хүн ингээд сууж байгаа гэж дурсдаг ч юмуу. Дааж давахгүй их ачаа үүрсэн юм шиг хэцүү зүйлс зөндөө байна. Харанхуй шөнө зүүдэлж сэрээд үнэндээ их айх юм. Та хоёроос ч болдог юмуу даа. Мэдэж байгаа ч гэсэн зүрхэнд горьдлого тасраагүй байх шиг. Тэнэгхэн ч юмуу даа би гэдэг хүн. Нууцхан дотроо хүлээгээд ч байх шиг. Тийм л болохоор би та хоёрт хэлж байна. Та хоёроос асуумаар байна. Яагаад миний амьдралыг ийм болгож хаячихаад зүв зүгээр яваад өгчихвөө? Хэзээ ч хариулахгүй, хэзээ ч тайлбарлахгүй гэдэг сайхан шалтгаан та хоёрт бий болохоор ингэж асуусан би хариулт байхгүй гацаанд оржээ. Асуулт асуугаад хариултыг нь авч чадахгүй байна гэдэг ямар байдгийг та хоёр үнэндээ мэдэхгүй бизээ. Учир нь та хоёрын асуултын хариултыг хорвоо өөрөө шийдээд өгчихсөн. Хорь гучин жилийн өмнө асуумаар байсан асуулт, насаараа горьдож тээж явсан асуултуудад чинь орчлон хорвоо зүгээр л хариулчихсан, шийдчихсэн. Тийм болохоор та хоёр надад ямар байгааг огт мэдэхгүй биз. Тиймдээ ч таг чимээгүй. Хохьчинь гэх шиг хариулт алгаа.

Гэвч чин үнэндээ та хоёрын буруу гэж бас юухан байх билээ дээ. Уйтгарласан хорвоо бид гурваар тохуу хийж уйтгараа гаргаж, хөгжилдсөн л юм байлгүй дээ. Энэ тоглоомын эцэс надаар дуусна гэж найдий. Харгис орчлонгийн энэхүү тоглоомонд эцсийн нүүдлийг би хийе.


Share |

14 Сэтгэгдэлтэй:

Indra said...

Unshiv.

Torburam said...

Ygd unshih bolov?

Indra said...

chinii "mash huviin" gsn angilald bagtah niitlel yum shig sanagdaad

Torburam said...

Enees ilyy huviin niitlel neeree bhgyi bh shy, ingej bichij, helj chadahgyi yavsaar bgd odiig hyrchee. 1 ch hynd yarij bgagyy yum bn. Yhv gants udaach gesen bicheed orhii. Ter 2 unshval ter l biz. Unshihgyi bol yhv de.

Anonymous said...

uynshlaa hureaj huraaj neg l udur gargaj d l gj bodogdow

Torburam said...

Odii hyrtel byh nasaaraa huraasan byh zyil mini yumda.

Clarity said...

sometimes it seems like life is unfair

Torburam said...

ter chini l horvoo bhgy yu :/

Dada said...

yg l iim bdag magadgui enen der arai goyoor bichjie. neg n iim medremj ogson ch nogoon buur aimriig ogsoor bn.

magadgui iluu ih gunigtai uydee inej taivshrah n der gedgiig iim l medremjtei zereg mederdeg.
nulims suul dee hyanaltgui urssar l bsan bh.denduu archagui bomborsoor. iim bdaldaa bugdes ichij medegdehguig hicheh heregtei gedeg medremj n buur ih zovlontoi.

miffy said...

өмнөх нийлэлүүдийг чинь уншсан бигд л гоё болсон блээ бахархмаар блээ.цаг орой болсон бна. энийг унших гэхээр залхуу хүрээд бна. басл гоё болсон бхөө тэ хаха

Anonymous said...

Заримдаа ингээд гаргачих нь дээр байдаг дөө... Гэхдээ миний хадгалж явсан юмнууд үүний хажууд юуууу ч биш, зүгээр л тэнэглэлүүд байжээ...

es said...

`yag yasan ni sain medegdehgui ch gomdoh gedeg aimaar shv. bas bodi setgelteig n yana...

merry said...

togsgoliign chi sain hiij chadnaa...uchirn...

munkhjargal said...

shit happens!

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.